Холливудын кино ертөнцийн нууцыг дэлгэсэн нь...

Олон хүн кино урлаггүй амьдралаа төсөөлдөггүй. Харин хэдий ч кино урлаг сонирхдог жинхэнэ шүтэн бишрэгчид л энэ салбарын амин нууцыг сайн мэддэг. Харин та кино урлагийг хэр сонирхдог вэ? Та доорх нууцуудыг мэдэх үү?

Холливудын кино ертөнцийн нууцыг дэлгэсэн нь...
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Кино зураг авалтад ашигладаг мөнгө заавал жинхэнэ байх шаардлагагүй

Орон орон энэ тал дээр төрөл бүрийн ойлголттой байдаг. Жишээлбэл, АНУ-д гэхэд мөнгөтэй зураг авалтын хэсэгт мөнгөний нэг тал дээр нь л зураг байхад л хангалттай байдаг гэнэ. Үүнээс гадна хэмжээний хувьд ч жинхэнэ мөнгөнөөс 25%-иар бага эсвэл 50%-иар том байх хэрэгтэй аж.

Энэ дүрмийг 2001 онд “Rush Hour” киноны зураг авалтын үеэр тогтоосон байна. Зарим иргэд кино зураг авалтын үеэр алдагдсан мөнгөөр гүйлгээ хийх оролдлогыг хүртэл хийж байсан гэнэ.

Кино зураг авалтад ашигладаг мөнгө заавал жинхэнэ байх шаардлагагүй

2 “Fight Club” киноны хэсэг бүрт "Starbucks"-ын аяга бий

Кино бүрт найруулагчдын тогтоосон нэгэн нууц байдаг. Жишээлбэл, “Fight Club” киноны нууц нь "Starbucks" аяга байсан бөгөөд та киноны бүх хэсэгт энэ аягыг ажиглаж болно.

Энэ нь зөвхөн "Starbucks"-ын сурталчилгаа төдийгүй, "Starbucks" маш олон газар салбараа нээсэн болохыг илэрхийлж хошигносон юм. "Starbucks"-ынхан ч энэхүү зураг авалтыг үзээд төдийлөн эсэргүүцэл илэрхийлээгүй учир ийнхүү ашиглах болжээ.

“Fight Club” киноны хэсэг бүрт "Starbucks"-ын аяга бий

3 1929 оноос өмнө зураг авалт нь хийгдсэн Америк киноны ихэнх нь алга болсон бөгөөд үүнд хамгийн анхны "3D" кино багтана

“Movie” кино хадгалалтын сангийн үүсгэн байгуулагч, найруулагч Мартин Скорсезын хэлснээр 1929 оны өмнө зураг авалт нь хийгдсэн Америк киноны 90 хувь нь алга болсон гэжээ. Энэхүү киноны дунд дэлхийн анхны "3D" кино болох "The Power of Love" багтсан байна.

Уг киноны зураг авалтыг 1922 онд хоёр зураг авалтын камераар хийсэн бөгөөд киног үзэхэд үзэгчид улаан-цэнхэр шилийг зүүх хэрэгтэй болж байжээ. "The Power of Love" кино нь аз жаргалтай, бас гунигтай гэсэн хоёр төгсгөлтэй байсан ч хоёул алга болсон гэнэ.

1929 оноос өмнө зураг авалт нь хийгдсэн Америк киноны ихэнх нь алга болсон бөгөөд үүнд хамгийн анхны "3D" кино багтана

"The Power of Love" киноны үлдсэн багахан хэсэг

4 Америкийн кино наадмын шагнал болох “Оскар”-ын нэрийг жүжигчин Бетт Дейвисийн анхны нөхрийн нэрээр нэрлэжээ

Та бидний сайн мэдэх энэхүү баримал 1939 онд “Оскар”-ын шагнал нэртэй болсон бөгөөд өмнө нь нэргүй баримлаар жүжигчдийг шагнаж байжээ. Гэхдээ яагаад энэ нэрийг сонгосон тал дээр хэд хэдэн баримт бий. Нэгдүгээрт, жүжигчин Бетт Дейвис (Bette Davis)-ын анхны нөхрийн нэрээр нэрлэсэн гэх таамаг байдаг. Беттигийн дурсамжаас харахад: Барималын ар хэсэг нь түүний анхны нөхөр Хармон Оскар Нельсон (Harmon Oscar Nelson )--тай адилхан байсан гэнэ.

Харин өөр нэг баримтаас харахад, Академийн нарийн бичиг Маргарет Херрик баримлыг гартаа аваад “Бурхан минь, энэ миний ах Оскар байна шүү дээ” гэж хэлснээр энэ нэртэй болсон гэх таамаг бас бий. Оскар Пирс хэмээх хүн бодит байдал дээр байсан бөгөөд тэрээр Маргаретын хамаатны ах байсан юм.

Гуравдугаар хувилбар нь, үүсгэн байгуулагч Сидни Сколски (Sidney Skolsky) нэргүй баримлын талаар бичсээр байгаад залхсан учир ийнхүү нэр өгөхөөр шийдсэн гэх яриа бий. Гэвч энэхүү мэдээллийг төдийлөн баттай гэж үзэхгүй байгаа. Учир нь 1934 онд Сколскигийн нийтлэл гарахаас өмнө Уолт Диснейг энэхүү шагналаар шагнаж байсан гэнэ.

Америкийн кино наадмын шагнал болох “Оскар”-ын нэрийг жүжигчин Бетт Дейвисийн анхны нөхрийн нэрээр нэрлэжээ

5 “Ирээдүй рүү буцсан нь” киноны Биффын дүрийг Дональд Трампаас сэдэвлэсэн

Киноны 2-р хэсгийн эсрэг талын дүр болох Бифф Таннен амжилттай бизнесмэн, казиногийн эзэн болдог. Бифф болон АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп нарыг адилхан хэмээн сонирхогчдын хүрээнд удаан хугацааны турш яригдсан. Харин кино найруулагчдын хэлж байгаагаар тэд киноныхоо хоёр дахь хэсгийг бүтээхдээ Дональд Трампаас дүрийнхээ санааг авснаа хүлээн зөвшөөрсөн юм. 

“Ирээдүй рүү буцсан нь” киноны Биффын дүрийг Дональд Трампаас сэдэвлэсэн

6 Кино ертөнцөд “Тэнэг хэсэг” гэх ойлголт бий

"Киноны тэнэг хэсэг" гэх ойлголт нь уран зохиолын шүүмжлэлээс үүсэлтэй бөгөөд киноны гол дүрд галзуу нэгэн байхгүй бол их л уйтгартай санагдах байжээ. Үүнээс гадна “тэнэг туслах дүр” гэх ойлголт байдаг бөгөөд энэхүү ойлголтыг зохиолч Деймон Найт гаргасан юм. Энэхүү дүрийн гол утга нь киноны дүр бүр өөрийн гэсэн тэнэглэлтэй байдагт оршино.

Кино ертөнцөд “Тэнэг хэсэг” гэх ойлголт бий

7 “Шавшанкийн шоронгоос оргосон нь” киноны зураг авалт

Кинонд Брукс өвгөн шувуугаа гол дүрийн жүжигчний өдрийн хоолны тавгаас олсон өтөөр хооллож буй хэсэг гардаг билээ. Харин үүнд Америкийн амьтан  хамгаалах холбооныхон тийм ч таатай хандаагүй аж. Тэд амьд өт бус харин жам ёсны үхлээр үхсэн өтөөр шувууг хооллох хэрэгтэй гэж үзсэн юм. Үнэндээ бодит байдал дээр шувууд өтийг жам ёсоороо үхэхийг нь хүлээдэггүй ч эцэст нь үхсэн өт олж, шувууг хооллож зураг авалт хийсэн байна.

“Шавшанкийн шоронгоос оргосон нь” киноны зураг авалт

8 Кинонд тоглох үедээ жин нэмүүлэхгүйн тулд жүжигчид тамхи татаж, 24 цагийн өлсгөлөн байдаг

Холливудын кино ертөнц гэдэг маш  хатуу зүйл бөгөөд тэд жүжигчдээ хянаж, хувийн амьдралд нь хүртэл хошуу дүрдэг гэнэ. Тухайлбал, жүжигчин "Wizard of OZ" кинонд тоглосон Жуди Гарленд (Judy Garland) хэвийн жинтэй байсан ч түүнийг турах хэрэгтэй хэмээн үзэж тэрээр өдөрт нэг аяга хоол, нэг таваг салат л иддэг байжээ.

Гарлендын яриагаар бол түүний хоолны дуршлыг бууруулахын тулд найруулагч нь түүнд тамхи татуулдаг байсан гэнэ. Үүнээс гадна түүнийг болон бусад жүжигчдийг сэргэг байлгахын тулд амфетамин хэмээх бэлдмэлийг тарьдаг байсан бөгөөд энэ нь аль болохоор олон цагийн турш кино зураг авах зориулалттай аж. Харин зураг авалтын дараа жүжигчдийг эмнэлэгт хүргэж, амраах, биеийн хорт бодис гадагшлуулах эмчилгээг хийж байсан гэжээ.

Энэ нь жүжигчин бүсгүйн бие организмд сөргөөр нөлөөлж, түүний хорвоогоос эрт хальсан нь үүнтэй холбоотой байж болох юм.

Кинонд тоглох үедээ жин нэмүүлэхгүйн тулд жүжигчид тамхи татаж, 24 цагийн өлсгөлөн байдаг

9 "Оддын дайн" киноны найруулагч Жорж Лукас Индиана хэмээн нэрлэдэг байсан нохойгоо Чубакка дүрийн прототип болжээ

Найруулагч Жорж Лукас өөрийнхөө нохойн талаар хэлэхдээ: "Намайг кино найруулга дээр ажиллаж байх үед үргэлж миний хажууд, надтай хамт байсан үнэнч анд бий. Намайг жолоо барьж байх үед тэр урд суудал дээр суудаг байсан" гэж дурсан санасан юм. Түүний нохой ойролцоогоор 60кг-тэй хүнээс бараг өндөр аж. Ингээд тэрээр Хана Солог хамтрагчтай болгохоор шийдсэн бөгөөд ийнхүү ухаалаг нохой дүрст эгдүүтэй Чубаккаг бүтээсэн байна.

Мөн Лукас өөрийн хайртай нохойныхоо нэрээр ээлжит киноныхоо дүрийг нэрлэсэн аж. Тэр бол "Индиана Жонс" юм.

"Оддын дайн" киноны найруулагч Жорж Лукас Индиана хэмээн нэрлэдэг байсан нохойгоо Чубакка дүрийн прототип болжээ

10 Шерлок Холмсын дүрийг бүтээсэн Бенедикт Камбербэтч киноны зохиолч Артур Конан Дойлтой ургийн холбоотой байсан

Шерлок номын зохиолч Артур Конан Дойлыг нас барснаар олон жилийн дараа түүний зохиолоос сэдэвлэсэн телевизийн цуврал кинонд түүний холын хамаатан тоглоно гэж хэн бодох билээ. Гэтэл бодит байдал дээр Бенедикт Камбербэтч (Benedict Cumberbatch) болон Артур нар нь XIV зууны үеийн Английн хаан Эдурад III-ын хүү Жон Гонттой холбоотой байжээ. Харин Жон Гонт нь Конан Дойлугийн 15-р үеийн өвөө байсан бол Камбербэтчийн 17-р үеийн өвөө байсан гэнэ.

Үүнээс гадна Их Британийн Лестерийн Их Сургуулийн ген судлалын мэргэжилтнүүдийн баримтаас харахад Бенедик Камбербэтч нь Ричард III-ын дүрийг бүтээсэн бөгөөд тэрээр мөн л Бенедикийн холын хамаатан болж таарсан гэнэ. Мөн жүжигчин маань хатан хаан Елизавета  II-той ч хамаатаны холбоотой гэх таамаг бий.

Шерлок Холмсын дүрийг бүтээсэн Бенедикт Камбербэтч киноны зохиолч Артур Конан Дойлтой ургийн холбоотой байсан

11 Хэдийгээр Мэрилин Монро махлаг бүсгүй байсан гэдэг ч түүний хувцсанд галбирлаг бүсгүйчүүд ч багтаж чаддаггүй гэнэ шүү

Мэрилин Монрог хүн бүр “Some like it hot”  хэмээх киногоор  сайн таньдаг учир түүнийг махлаг хэмээн боддог. Үнэн хэрэгтээ тэрээр энэхүү зураг авалтын үеэр хөл хүнд байсан бөгөөд /харамсалтай нь түүний жирэмслэлт бүр нь бүтэлгүйтжээ/ энгийн үедээ тэрээр 167 см өндөртэй 53кг жинтэй туранхай, жижигхэн бүсгүй байжээ.

Монрогийн биеийн харьцааны тэмдэглэл хадгалагдаж үлдсэн бөгөөд үүнээс харахад түүний цээж -91 см, бэлхүүс -60 см, өгзөг – 86 см байсан гэнэ. Үүнийг харин махлаг бүсгүйн хэмжээ гэж тооцох нь утгагүй шүү дээ.

Мөн Мэрилин Монрогийн хувцсыг одоо хүртэл дуудлага худалдаанд оруулдаг. 1950-иад оны үед АНУ-д хувцасны хэмжээг өөрөөр  дүгнэдэг байсан бөгөөд тухайн үеийн Монрогийн өмсдөг байсан 12 размер нь, одоогийн 6 размертай тэнцэх гэнэ.

Хэдийгээр Мэрилин Монро махлаг бүсгүй байсан гэдэг ч түүний хувцсанд галбирлаг бүсгүйчүүд ч багтаж чаддаггүй гэнэ шүү

12 2115 оноос дэлгэцийн бүтээл болох кино зураг авалт хийжээ

“Таны хэзээ ч харахгүй кино” гэдэг нь энэхүү киноны уриа юм. Харамсалтай нь орчин үед амьдарч буй хүмүүсээс энэхүү шинжлэх ухааны зөгнөлт киног үзэж чадахгүй л болов уу. Яагаад заавал 100 жилийн дараа энэ кино гарна гэж? Учир нь уг кино Францын "Rémy Martin" хэмээх коньякийн үйлдвэрт хамаарагдах "Louis XIII" коньякийн компанитай хамтран бүтээсэн юм. Энэхүү ундааг хийхэд 100 жил шаардлагатай бөгөөд үйлдвэрийнхний тооцоолсноор энэ нь 2115 оны 11 сарын 18 болж байгаа аж.

Киноны үйл явдлыг чандлан нууцалсан бөгөөд 3 ангитай байх гэнэ. Үүнд “Ретро”, “Байгаль”, “Ирээдүй” гэсэн ангиуд багтах аж. 

2115 оноос дэлгэцийн бүтээл болох кино зураг авалт хийжээ

18
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()