Английн хатан хааны гэр бүлийг дохио зангааны мэргэжилтэн шинжсэн нь...

Английн хатан хаан, хунтайж, гүнж нарыг бид зөвхөн сайхан хувцасласан, эрхэмсэг тансаг байдалтайгаар хардаг тул тэдний хувийн амьдрал, зан араншинг мөн л тиймэрхүү байдалтайгаар төсөөлдөг шүү дээ. Дээдсийн хүрээнийхэн олон нийтэд нээлттэй байх нь бага, ордны дэг журмыг ягштал баримталдаг тул тэдний жинхэнэ ааш араншин, дотоод ертөнц нууц хэвээр үлддэг нь харамсалтай. Харин Даррен Стэнтон (Darren Stanton) хэмээх дохио зангааны судлаач Английн хааны гэр бүлийнхнийг биеийн үйл хөдлөл, гарны хөдөлгөөнийг нь шинжих аргаар хувийн зан чанарыг нь тодорхойлсон байна.

Английн хатан хааны гэр бүлийг дохио зангааны мэргэжилтэн шинжсэн нь...

1 Кэмбрижийн гүнгийн ахайтан Кэтерин

Кэйт Миддлтоны (Kate Middleton) үргэлж өмнөө барьдаг жижигхэн гар цүнх нь түүнийг гадаад ертөнцөөс тусгаарлах нэг ёсны хаалт гэж судлаач үзжээ. Заримдаа ахайтан цүнхээ алдчих вий гэсэн мэт чанга атгаж харагддаг. Үүнээс нь шинжиж үзвэл тэрээр Меган Маркл (Meghan Markle) шиг өөртөө итгэлтэй биш гэдэг нь харагдаж байна. Харин Кэйт Меганаас илүү буурь суурьтай, үйл хөдлөлдөө болгоомжтой, албаны ханддаг гэж судлаач түүнийг тодорхойлжээ.

Кэмбрижийн гүнгийн ахайтан Кэтерин

2 Хунтайж Чарьлз

Үйл хөдлөлөөс нь харвал хунтайж Чарльз (Prince Charles) тийм ч өөртөө итгэлтэй нэгэн биш бололтой. Тэрээр ихэвчлэн гараа ташаандаа юм уу энгэртээ авсан харагддаг. Ер нь хамраа маажиж, нүүрээ илэх гэх мэтээр биедээ байнга хүрч байх нь тухайн хүн өөрийнхөө үйл хөдлөл, гадаад байдалд хэтэрхий их анхаарал хандуулж, санаа зовж байдгийг илтгэдэг. 

Хунтайж Чарльз нас ахих тусам өөрийн биеэ авч явах байдал, гар, биеийн үйл хөдлөлөө өөрчилжээ. Жишээ нь, тэрээр өмнө нь их албаны маягаар нуруугаа цэхлэж алхдаг байв. Харин сүүлийн хэдэн жилд тэрээр илүү чөлөөтэй болж албан ёсны байдалд анхаарал хандуулах нь багасаж эхэлжээ.

Хунтайж Чарьлз

3 Суссексийн гүнгийн ахайтан Меган

Хааны гэр бүлд ороод удаагүй ч Меган Маркл өөртөө их итгэлтэй, олны нүднээс санаа зовдоггүй нэгэн гэдгээ үйл хөдлөлөөрөө харуулж байгаа аж. Тэрээр улс төрч хүний шинж тэмдэг болох хүч, эрх мэдлээ илэрхийлсэн үйл хөдлөлийг байнга үзүүлдэг. Жишээ нь, хунтайж Харригийн (Prince Harry) нуруун дээр гараа байрлуулах, гараас нь татаж чиглүүлэх, мөр, нуруун дээр нь зөөлхөн алгадах гэх мэт. 

Эдгээрийг шинэхэн гэрлэсэн хосуудад байдаг зүйл, хайр халамжийн нэг илэрхийлэл гэж ойлгож болно. Гэхдээ Меган Маркл хааны гэр бүлийн бусад гишүүдээс илүү чөлөөтэй, олны дунд тайван нэгэн гэдэг нь харагдаж байна.

Суссексийн гүнгийн ахайтан Меган

4 Хатан хаан Элизабет

Хатан хаан олон жилийн турш тогтсон гарны нэг л байрлалтай. Тэр нь гараа өмнөө авч хуруунуудаа зөрүүлэх. Жирийн хүнийг гараа ийм байдалтай авсан байвал их сандралтай байна гэж ойлгодог ч Хатан хааны хувьд их л тав тухтай, тайван харагддаг. 

Тэгвэл түүний энэхүү үйл хөдлөлийг давуу байдлаа эелдгээр илэрхийлж, өөртөө итгэх итгэлээ харуулж байна гэж тайлбарлаж болно. Мөн тэрээр маш залуугаасаа этикийн буюу биеэ зөв боловсон авч явах хичээлийг заалгасан нь ойлгомжтой. 

Хатан хаан Элизабет

5 Хунтайж Харри

Хунтайжийн гараа хүрмнийхээ дотуур хагас шургуулах зуршил нь түүний төлөв даруу занг нь илэрхийлж байгаа хэрэг. Гэхдээ жирийн өнцгөөс харвал тэрээр гараа хаана байрлуулахаа мэдэхгүй, сандралтай байгаа мэт санагдана.

Хунтайж Харри

6 Корнуоллын гүнгийн ахайтан Камилла

Хурууныхаа үзүүрийг нийлүүлж гурвалжин хэлбэр үүсгэх нь өөртөө итгэлтэй, зоримог эмэгтэйн илэрхийлэл. Гүнгийн ахайтны хувьд хэр олон хүний дунд байна тэр чинээгээрээ өөрийнхөөрөө байх чадвар нь нэмэгддэг мэт харагддаг. Харин тэрээр гараа элгэн дээрээ эвхсэн харагдвал тав тухгүй, ичсэн байна гэж ойлгож болно.

Корнуоллын гүнгийн ахайтан Камилла

25
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()