Дэлхий дээр хамгийн эрт цагт үүссэн зүйлс

Орчлон өөрөө бүрэлдэн буй болсон цагтай харьцуулвал хүн төрөлхтөн болон иргэншлийн үүсэл, хөгжил нь маш богино хугацаанд бий болжээ. Тэрхүү өчүүхэн хугацаанд хүн төрөлхтний бүтээж босгосон зүйлсийг тооцоолж үзвэл үнэхээр агуу санагдана. Ингээд та бидний өдөр тутам хардаг, хэрэглэдэг зүйлсээс итгэмээргүй эрт үед үүсч бий болсон заримыг нь онцлон хүргэе.

Дэлхий дээр хамгийн эрт цагт үүссэн зүйлс
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Зоос

2500 орчим жилийн өмнө өнөөгийн Турк улсын нутаг дэвсгэрт оршин тогтнож байсан эртний Лидиачуудыг төлбөр хийх зорилгоор зоосыг ашигласан анхны ард түмэн гэж үздэг. 

Анхны зоос нь алт, мөнгөний хайлшаар хийгдэж байсан тул урт удаан цаг хугацааг элээн өдийг хүртэл хадгалагдаж чадсан байна. Зурган дээрх зоос нь МЭӨ 750-560 оны хооронд цутгагдсан бөгөөд 2014 онд Болгарын усанд шумбагчид Хар тэнгисээс олжээ. Лидиа улсын худалдаачид тухайн үед хол замыг туулан явж худалдаа наймаа эрхэлдэг байсан учир зоос хэмээх зүйл Евразийн нутгаар анхлан тархаж эхэлсэн аж. 

Зоос

2 Хөгжмийн нот

"Хурритийн дуулал №6" хэмээх аяз нь нотоор тэмдэглэгдэн үлдсэн дэлхийн анхны хөгжмийн зохиол гэж тооцогддог. Одоогоос 4000 жилийн тэртээ буюу МЭӨ 2000-1400 оны хооронд энэхүү аяз бичигджээ. Сири улсын нутаг дэвсгэрээс буюу эртний Угарит хотын туурьнаас малтлагын явцад тус аязын нот бүхий шавар хавтан олдсон байна. Мөн хавтан дээр аязыг ятга хөгжим дээр хэрхэн тоглох зааврыг бичсэн байдаг аж.

Хөгжмийн нот

3 Живсэн хөлөг онгоц

2014 онд Анкарагийн их сургуулийн археологчид Туркийн эргийн боомтын усан дороос ойролцоогоор 4000 жилийн өмнө живсэн усан онгоцны үлдэгдлийг олжээ. Харамсалтай нь давстай усанд өнө удаан жил байсан түүхэн олдворыг шинжлэх нь асар хэцүү байдаг аж. Судлаачид уг хөлгийн үлдэгдлийг газар дээр зөөж гаргахад дор хаяж найман жил зарцуулагдана гэж тооцоолсон байна.

Живсэн хөлөг онгоц

4 Завь

Нидерланд улсад зам засварын ажлын үеэр хожмоо "Пессегийн каноэ завь" хэмээн нэрлэгдсэн түүхийн үнэт олдвор олдсон байна. Тэрхүү олдворыг эрдэмтэд хамгийн анхны завь мөн гэж үздэг. Модны их биеэр хийгдсэн тус завь нь МЭӨ 8040-7510 оны үед буюу Египетийн пирамидаас ч өмнөх үед хамаарагдах аж. Одоо Нидерландын Ассен хотын музейд хадгалагдаж байгаа юм байна.

Завь

5 Мод

2017 онд Калифорний Цагаан уулсын бүсэд байх "Бристлеконы нарс" нэртэй моддын нэгийг дэлхийн хамгийн хөгшин мод гэж тогтоожээ. Тэрхүү мод нь 5067 жилийн настай аж. Мөн модонд санаатайгаар гэмтэл учруулах явдал гарахаас сэргийлж жинхэнэ байршлыг нь олон нийтэд зарлаагүй байна. 

Мод

6 Талх

5500 жилийн настай энэхүү зүсэм талх Английн Оксфордшир дүүргээс олдсон байна. Хүмүүс эхэндээ хэсэг нүүрс байна гэж бодож байсан ч нарийн шинжилгээгээр тус олдвор нь арвайн гурилаар хийсэн түлэнхий талх мөн болох нь тогтоогджээ. Уг талхыг олсноор Британий арлын чулуун зэвсгийн үеийн оршин суугчид хөдөө аж ахуйд аль хэдийнэ гаршсан байжээ гэдэг таамгийг бататгасан аж.

Талх

16
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()