Дараах асуултад хариулаад өөрийгөө илүү ихээр мэдэж аваарай!

2018-12-23, 14:54
6,223

Ямар ч асуудал, нөхцөл байдалд "зөв" ба "буруу" гэсэн хоёр л шийдэл бий гэсэн ойлголт бидний сэтгэхүйд гүн шингэсэн байдаг. Гэхдээ таны одоо гүйцэтгэх гэж буй тестэнд буруу хариулт гэж байхгүй, аль ч сонголт нь зөв хариулт мөн. Харин тэдгээрээс алийг нь сонгох нь таны дотоод зан араншин, төлөв шинжийг тодорхойлж өгөх болно. Доорх зургийг хараад хэрэв та энэ нөхцөл байдалд орсон бол аль үйлдлийг нь түрүүлж хийх байв гэдгээ тунгаагаад үзээрэй.

Дараах асуултад хариулаад өөрийгөө илүү ихээр мэдэж аваарай!
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

Аль үйлдлийг нь та түрүүлж хийх вэ?

Аль үйлдлийг нь та түрүүлж хийх вэ?

Сонгочихсон уу? Тэгвэл одоо хариултыг нь уншицгаая.

1 Буцалж буй данхтай цайг авах

Хэрэв та данхыг сонгосон бол энэ нь таныг ширүүн зантай, түргэн ууртай нэгэн гэдгийг харуулж байна. Та ямарваа шийдвэрийг огтхон ч эргэлзэлгүйгээр шуудхан гаргадаг, зорилгодоо хүрэхэд тань юу ч саад болж чадахгүй.

Түүнчлэн та нэгэн хэвийн зүйлд асар дургүй. Мөн та гэнэтийн зүйлд дургүй, найдвартай байдлаа нэгдүгээрт тавьдаг. Өөрөөр хэлбэл аливаа ажлыг урьдаас төлөвлөсөн, тогтсон чиг шугмын дагуу явуулахыг эрмэлздэг.

Буцалж буй данхтай цайг авах

2 Утсаа авах

Энэ сонголт нь таныг буурь суурьтай, нухацтай нэгэн гэдгийг илэрхийлнэ. Бусад хүмүүсийн алдаа эндэгдлийг та зүгээр өнгөрүүлж чаддаггүй. Нэгэн зэрэг олон ажлыг амжуулах чадвартай тул бизнес, худалдаа наймааны ажил танд тохиромжтой.

Мөн та хүмүүстэй амархан учраа ололцдог. Ерөнхийд нь дүгнэвэл та харилцааны чадвартай, олны анхааралд байх дуртай хүн юм.

Утсаа авах

3 Уйлж буй хүүхдийг аргадах

Хамгийн түрүүнд та хүүхдийг аргадах байсан бол энэ нь таныг тэнцвэртэй хандлагатай, овсгоо самбаа сайтай хүн гэдгийг илэрхийлж байна. Та бусдад туслах дуртай, идэвхтэй харилцааг эрхэмлэдэг.

Ганцаардлаас та айдаг тул хажууд тань үргэлж хэн нэгэн байх шаардлагатай. Таны хувьд олон хүмүүстэй үдэшлэгт оролцсоноос гэртээ гэр бүлийнхэнтэйгээ хамт үдшийг өнгөрүүлэх нь илүү сайхан.

Уйлж буй хүүхдийг аргадах

4 Нохойг буйдан идэхийг болиулах

Хамгийн эхэнд нохойг холдуулна гэж сонгосон бол та ажилдаа ч, гэртээ ч дэг журмыг эрхэмлэдэг нэгэн. Бүхнийг хяналтанд байлгах нь таны хувьд чухал зүйл.

Бүх юм хэвэндээ ортол та огт амралт авахгүй. Нийгмийн байр суурь, аливаа зүйлийн үнэ цэнэд та ач холбогдол ихээр өгдөг. Ихэнх асуудалд таны шийдэл бэлэн байх бөгөөд ямар ч нөхцөл байдалд төөрч будилна гэсэн явдал танд гарахгүй.

Нохойг буйдан идэхийг болиулах

17
таалагдаж байна

13
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()