Ангараг Дэлхий хоёр юугаараа адилхан бэ?

Дэлхий, Ангараг хоёрт нийтлэг зүйл олон бий. Гадаргуу, хөрс ижил ч Ангараг ус, хүчилтөрөгч, агаарын даралт гээд амьдралыг тэтгэгч зүйлсээрээ дутмаг. Ангараг манай дэлхийгээс арай жижиг, жингээрээ ч 53 хувь бага, харин сарнаас хоёр дахин том. Ангараг амьдралгүй цөл мэт харагдавч олон зүйлээрээ манай дэлхийтэй төстэй. Ийм ч учраас олон эрдэмтэн Ангараг гариг бидний хоёр дахь гэр болж магадгүй гэж үздэг. Тэгвэл тэдгээр ижил төстэй талууд нь юу вэ?

Ангараг Дэлхий хоёр юугаараа адилхан бэ?

1 Ангараг дөрвөн улиралтай

Ангараг дөрвөн улиралтай ч улирлын үргэлжлэх хугацаа нь түүний бүслүүрээс хамааралтай. Ангаргийн нэг жил 668,5 соло буюу хоногтой нь дэлхийн 687 хоногтой тэнцэнэ. Улаан нүдэн гаригийн хойд хэсэгт  хавар манай дэлхийн долоон сар шиг үргэлжилдэг бол зун нь зургаа, намар нь 5 сартай тэнцэнэ. Харин өвөл нь манай дэлхийн 4 сартай л тэнцэнэ.

Ангарагийн зун хойд хэсэгтээ хүйтэн, жилийн аль ч улиралд хасах 20 градусаас  хэтрэхгүй. Бөмбөрцгийнхөө  өмнөд хэсэгт харин нэмэх 30 градус хүрнэ. Агаарын температурын энэ зөрүүнээс болоод элсэн шуурга дэгддэг байна.

Ангараг дөрвөн улиралтай

2 Ангараг дээр туйлын туяа бий

Туйлын туяаг уг нь бол нарны аймгийн аль ч гариг дээрээс харж болно. Гэхдээ бүгдэд нь өөр өөрөөр харагддаг. Бид дэлхий дээрээсээ туйлын туяаг маш сайхнаар хардаг бол Ангараг гариг дээр бид харж чадахгүй. Ангарагийн туйлын туяа  хүний нүдэнд үл үзэгдэх хэт ягаан долгионд л харагдана. Эрдэмтэд ангарагийн туйлын туяаг "MAVEN" буюу “Ангараг дээрх нисдэг бие, агаар мандлын хувьсал” аппарат дээр суурилуулсан тусгай багажаар харж болoх юм. Ангарагийн туйлын туяа дэлхийг бодвол маш ховор, бас хэдхэн секунд л үргэлжилдэг ажээ.

Дэлхий дээр туйлын туяа нь агаар мандлын дээд давхарга, нарны салхины цэнэгтэй хэсгийн харилцан үйлчлэлийн үр дүнд харагддаг. Харин Ангараг дээр соронзон талбай байхгүй, эрдэмтэд өмнөд хэсгээс үл ялиг үлдэгдэл байгааг илрүүлсэн нь тэнд туйлын туяа сул боловч үүсэх нөхцөл болсон байна.

Ангараг дээр туйлын туяа бий

3 Ангараг хоногт хэдэн цагтай вэ?

Дэлхий дээр хоногт 24 цаг байдаг бол, Бархас бадь дээр 9:55 минут, Сугар гараг дээр 116 хоног 18 цаг үргэлжилнэ. Харин Ангарагийн хоног дэлхийтэй тун ойролцоо 24:40 минут үргэлжилдэг юм.

Гаригууд нь одод бий болох үеэс үүссэн хий тоосонцроос үүссэн болохоор өөр гаригтай мөргөлдөх явцад хий тоосонцрын доторх цөм өөрчлөгдөж эргэх хурдад нь нөлөөлөн өөрчилсөн байх нь.

Ангараг хоногт хэдэн цагтай вэ?

4 Ангараг дээр ус бий

Сансрын "NASA Mars Reconnaissance Orbiter" аппарат 2008 онд Улаан нүдэн гариг дээр амьд усны шинж тэмдэг байгааг илрүүлсэн байна. Энд зун нь шингэнээрээ, өвөл нь хөлддөг амьд ус байдаг юм. Ангарагийн зун нь хүйтэн ч гэсэн тэр ус урссан ул мөр бүхий газарт хасах 23 градусаас хэтэрдэггүй байна. Тэгэхээр хөлдөөгүй байна гэдгийг эрдэмтэд эндхийн ус давс ихтэйгээс болж байгаа байх хэмээн тайлбарлаж байна.

Өөр нэг хувилбараар бол гадаргуу дээр давс мөс хоёр нийлснээс болоод хайлж урссан байх гэж байна. Аль нь ч байлаа гэсэн эрдэмтэд энэ усны эх үүсвэр хаа байгааг олохоор хайж эхэлжээ.

Ангараг дээр ус бий

5 Мөсөн тив ч бий

Ангараг гаригт яг л манай дэлхий шиг хойд өмнөд туйл бий Мөн тэд нь мөсөн 'малгайтай". Улаан нүдэн гариг төвийн бүслүүртээ ч мөсөн бүстэй, эдгээр нь зузаан тоосон давхаргаар бүрхэгдсэн байдаг.  Энэ нь мөсийг ууршихаас хамгаалдаг байна. Ангараг агаар мандлын маш нимгэн давхаргатай болохоор гадаргын ус амархан ууршдаг. Гэхдээ мөс шууд ууршихгүй, эхлээд ус болж хайлна. Ангараг дээр ойролцоогоор 150 тэрбум шоо метр мөс бий гэж байгаа нь энэ тивийг нэг метр зузаан мөсөөр бүрэн бүрхэхэд хүрэлцэнэ гэж эрдэмтэд үздэг юм.

Мөсөн тив ч бий

6 Ангараг дээр усан хүрхрээ байгаа

"Mars Reconnaissance Orbiter" (MRO) аппаратын тусламжтайгаар Ангарагыг судалж байгаа эрдэмтэд тэнд яг л манай дэлхийнх шиг усан хүрхрээ байхыг илрүүлсэн юм. Хэдий амьд усан хүрхрээ биш ч мөсөн лава байсан юм.

Судлаачид энэ лава нь ангаргийн экваторт байрладаг Маринерийн хөндий дэх Тарсис тогооноос 30 км зайтай дөрвөн газраас оргилж байгааг тогтоожээ. Зураг дээрээс үзэхэд шингэн лава хайлмаг оргилж тогоогоо дүүргээд дөрвөн газраар гадаргуу дээгүүр урсаж байгаа нь харагдсан байна. Зураг дээр хайлмаг өөр өөр өнгөтэй, шинэ нь харавтар байгаа бол хуучин нь арай тунгалаг өнгөтэй байжээ.

Ангараг дээр усан хүрхрээ байгаа

7 Ангараг амьдрал байх цор ганц гариг

Нарны аймгийн гаригуудыг дэлхийтэй адил загварын, хийн бүтэцтэй гэж хоёр хувааж болно. Дэлхийн загварын гаригууд хатуу гадаргуутай. Ангараг бол хатуу гадаргуутай гариг болохоор дэлхийтэй ойролцоо ч амьдрал байх талаар бас үл ялиг дутмаг. Бусад гариг дээр бол амьдрал байх аргагүй. Буд гариг гэхэд л наранд ойрхон учраас хэт халуун юм.

Онолын хувьд Ангараг амьдралыг тэтгэж болох ч бас тийм ч таатай гариг биш. Тэнд нарны салхи, цацраг элбэг болохоор хүний амьсгалд муугаар нөлөөлөх учраас тэнд амьдаръя гэвэл тусгай хамгаалалтын орон сууц хэрэгтэй. Эрдэмтэд тэнд шилжин суурьшихын тулд Ангараг, Нар хоёрын дунд нарны салхи буюу цацрагаас хамгаалах соронзон талбайн генератор байрлуулах хэрэгтэй гэж үзжээ. Мөн агаарын даралт, температурыг нэмэгдүүлэх шаардлагатай юм.

Ангараг амьдрал байх цор ганц гариг

8 Гадаргуу, хөрс нь дэлхий шиг бүрэлдсэн байж магадгүй

Дэлхий дээр шинэ шинэ хуурай газар бий болсоор байдаг. Сүүлийн 150 жилд ийм гурван ч тохиолдол гарсан. Тухайлбал, усан доорх галт уул оргилсноос шинэ арал бий болдог. 2015 онд Номхон далайд галт уул оргилсноор Хунга Тонга-Хунга Хаапай арал бий болсон.

'NASA"-гийн эрдэмтэд энэ үзэгдлийг судлаад ус яг ийм байдлаар эртний Ангараг гаригийн хөрсийг бий болгосон юм биш байгаа гэсэн таамаг дэвшүүлж байна. Хунга Тонга-Хунга Хаапай арал эхлээд талбайгаасаа алдаж багассаар байсан нь үнс нурам нь далайн давстай усанд улам хатуурч багасахаа больсон юм. Эрдэмтдийн бодлоор Ангарагийн хөрсний зарим онцлог нь яг ийм байдлаар бий болсон байх гэжээ.

Гадаргуу, хөрс нь дэлхий шиг бүрэлдсэн байж магадгүй

9 Ангарагт амьдралыг тэтгэх боломж бий

Ангараг гариг дээр хараахан амьдрал байгаа нь илрээгүй ч эрдэмтэд амьдралыг тэтгэх боломжтой гэдэгт итгэлтэй хэвээр байна. 3,5 тэрбум жилийн өмнө нуур байсан Гейла тогооноос органик молекулын ул мөр олдсон нь Улаан нүдэн гариг дээр хэзээ нэгэн цагт амьдрал байсан гэдгийг харуулж байгаа хэрэг.

Амьдрал байхад дөрвөн органик молекул зайлшгүй шаардлагатай. Энд уураг, нүүрс ус, өөх тос, нуклеины хүчил орно. Эдэнгүйгээр амьдрал байх аргагүй. Ангараг дээр эд байх юм бол амьдарч болно. Гэхдээ тийм ч амар биш. Гол нь энэ молекулуудыг хэд хэдэн төрлийн амьд бус биет байнга гаргаж байдаг юм. Амьд биет нь метан ялгаруулдаг. Харин Ангарагийн агаар мандалд метан байдаг. Зуун жил байгаад алга болоод, дараа нь дахин бий болж байна. Тэгэхээр түүнийг агаар мандалд бий болгож ялгаруулаад байгаа эх үүсвэр байна гэсэн үг. Үүнийг эрдэмтэд хараахан олж илрүүлээгүй ч энэ сэдвээр ярьсаар, хайсаар байна. Эрдэмтэд бас Ангарагийн метан нь улирлын чанартай зундаа ялгараад, өвөл нь алга болдгийг тогтоосон юм.

Ангарагт амьдралыг тэтгэх боломж бий

10 Ангараг дээр ургамал ургаж болно /онолын хувьд/

"NASA"-гийн эрдэмтэд Ангараг гариг дээр хөдөө аж ахуй эрхэлж болно гэж итгэж байна. Тэнд мод, жимс жимсгэнэ, хүнсний ногоо тарьж болох нь. Перу дэх төмсний олон улсын төвийнхөн Ангарагийн хуурай  уур амьсгалтай яг адил байдлаар тоноглосон тусгай орчинд төмс тарьж туршжээ.

Хөрсийг нь перугийн Пампа-де-Ла-Хойя цөлөөс авсан ч энэ туршилт амжилттай болсонгүй. Хөрсийг тусгай аргаар ариутгасан ч түүнд ургамлыг тэтгэх микробууд нь үлдсэн байх нь. Нөгөө талаар төмсийг үрээр биш төмсөөр тарьсан болохоор Ангараг гариг руу төмсийг зөөвөрлөхөд асуудал гарна. Өөрөөр хэлбэл цацраг нь төмсний эсийг гэмтээнэ. Виллановын их сургуулийн оюутнууд бас яг ийм байдлаар байцаа, сармис, хмель тарьж туршсан байна. Тэд туршилтаар Ангарагийн орчин бий болгохын тулд галт уулын царцдасыг хөрс болгон ашиглажээ. Гэхдээ галт уулын царцдас нь реголит элбэгтэй учраас туршилт амжилттай болсонгүй. Реголит нь хүний биед хортой их хэмжээний перхлорат агуулдаг. Гэхдээ эрдэмтэд шантраагүй хэвээр байна. Учир нь хөрснөөс перхлоратыг шүүх аргаар цэвэрлэж болно гэж байна.

Ангараг дээр ургамал ургахад бас нэг бэрхшээл байгаа нь нарны гэрэл хангалтгүйд юм. Улаан нүдэн гариг дээрх нарны гэрэл дэлхийн гэрлийн талтай л тэнцэнэ. Энэ нь тэндхийн агаар мандал дахь тоосонцор бүрхүүлээс  шалтгаалдаг. Гэхдээ үүнийг нарнаас Ангаргийг бөмбөгдөж байгаа хэт ягаан туяаны гэрлийг шийдэхтэй хамт шийдвэрлэж болно гэцгээж байна.

Ангараг дээр ургамал ургаж болно /онолын хувьд/

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()