Ямар ч үед дур булаам харагдахад туслах мэргэжилтнүүдийн өгсөн зөвлөгөө

Сүүлийн үеийн загварын трэнд болоод байгаа хувцасны талаар мэдээллийг загварын сэтгүүл хараад мэдэх боломжтой. Гэхдээ загвар хөөж өөрт тохироогүй хувцаслах нь таныг тийм ч сайхан харагдуулахгүй гэдгийг санах хэрэгтэй. Мэдээж нэн түрүүнд өөрийн галбирт тохируулан хувцаслах нь таныг залуу, бас дэгжин үзэсгэлэнтэй харагдахад тустай.

Ямар ч үед дур булаам харагдахад туслах мэргэжилтнүүдийн өгсөн зөвлөгөө

  • Хэрвээ та ямар хувцас хоорондоо зохицохыг мэдэхгүй байвал өнгөний диаграмм ашиглаарай. Өөд өөдөөсөө харсан өнгийн хувцаснууд хоорондоо зохицох юм.
  • Нэг төрлийн өнгийн хувцас сонгохоос айх хэрэггүй. Учир нь энэ төрлийн хувцас нь таныг өндөр харагдуулна. Мөн л өнгөний диаграмм ашиглаж, нэг төрлийн өнгө нь хэрхэн харагдах боломжтойг хараарай.

  • Та судалтай хувцас өмсөх дуртай хэдий ч махлаг харагдахаас айж байвал дээрээс нь товчгүй жакет эсвэл куртка өмсөөрэй.
  • Цэнхэр, хар, цагаан, биеийн өнгөтэй хувцас өмсөж байгаа бол гоёл чимэглэл нь хурц тод байх хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй. Ялангуяа гутал цүнхэндээ анхаарал хандуулах нь зүйтэй.

  • Өөрийнхөө галбирыг тодорхойлж тантай ижил галбиртай одыг олоорой. Оддын хувцасны загварыг стилистүүд гаргадаг учир тэдэнтэй ойролцоо хувцасласнаар та загварлаг харагдах болно. Гэхдээ бүх хувцсыг нь дуурайх хэрэггүй бөгөөд тодорхой нэг хэсгийг нь л ашиглаарай.
  • Цагаан хувцас өмсөхдөө тод гэрэлтэй үед өөрийгөө нэг хараад үзээрэй. Учир нь цагаан өнгө нь нарны гэрэлд маш тодоор гэрэлтдэг. Тиймээс зузаан даавуутай даашинзыг сонгох нь зүйтэй.

  • Хувцсаа индүүдсэнийхээ дараа шууд өмсөх хэрэггүй. Харин индүүдлэг нь хөрсний дараа өмссөн нь зүйтэй. Эс тэгвээс таны хувцас илүү  их үрчлээтэй болно.
  • Төрөл бүрийн хээтэй  хувцсыг сонгож өмсөх гэдэг тийм ч хялбар биш. Бөөрөнхий хээтэй зураастай хувцас тохирох бол зураасан хээтэй хувцастай цэцгэн хээ тохирно. Харин хоёр цэцгэн хээтэй хувцас нь хоорондоо уусгалттай байвал төгс харагдана.

  • Таны хувцаслалтыг загварлаг харагдуулах гурван зүйл бий. Үүнд: Хар нарны шил, арьсан цүнх, болон туфль. Өөрт тохирсон төгс загварыг сонгож өдөр тутамдаа өмсөөрэй.
  • Төгс өнгөний сонголт хийж чаддаггүй хүмүүсийн хувьд нэг хувцаслалтад гурваас илүү өнгө орсон байх ёсгүй гэдгийг санахад л хангалттай.

  • Хувцасныхаа шүүгээг нэг шалгаад үзээрэй. Магадгүй таны хувцасны шүүгээнд загварлаг харагдахад тустай хувцас аль хэдийн байж болох юм. Байгаа хувцаснуудаа хооронд нь өөр өөрөөр хослуулаад өмсөөд үзээрэй.
  • Насаараа биш харин галбиртаа тохируулан хувцаслаарай. Гэхдээ 25 насанд төгс харагдах ч 40 насанд тохирохгүй хувцас байдаг гэдгийг битгий мартаарай.

  • Брэндийн хувцсыг энгийн хувцастай хослуулахаас битгий ай. Жишээлбэл, Кейт Миддлтоны хувцаслалтыг ажиглаарай.
  • Хэрвээ та юу өмсөхөө мэдэхгүй байгаа бол хар өмд, цагаан цамц өмсөж, уруулаа улаанаар будахад л хангалттай. Энэ хувцаслалт хаана ч, ямар ч нөхцөлд зохимжтой шүү.

  • Бүх төрлийн  хувцаслалтын үндсэн хэсэг нь цагаан цамц юм. Гэхдээ ямар нэг толбогүй, заавал цасан цагаан байх хэрэгтэй.Цагаан цамц нь таны шүдийг цагаан мэт харагдуулах болно.

22
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()