Та ямар төрлийн хувцас өөр хоорондоо зохицдогийг мэдэх үү?

Орчин үеийн загварын чиг хандлагад тодорхой заасан дүрэм, журам гэж байхгүй бөгөөд хамгийн гол нь та өөрт тохирсон хувцасны өнгө,  загварыг олсон байхад л хангалттай.  Гэхдээ мэдээж тодорхой хэмжээний чиг хандлага байгаа гэдгийг мартаж болохгүй. Ингээд загварлаг харагдахын тулд хувцаслалтдаа бид ямар алдаа гаргадаг болохыг сонирхоцгооё.

Та ямар төрлийн хувцас өөр хоорондоо зохицдогийг мэдэх үү?
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

1 Малгай ороолтын хослол

Өвлийн улиралд малгай ороолтын хослол зүүх нь энгийн үзэгдэл билээ. Харин үүний оронд бага зэрэг хольж өмсөх нь таныг илүү загварлаг харагдуулна. Та дараах байдлаар хувцаслаж болно. Үүнд:

  • Ижилхэн материалтай, өөр өөр өнгийн малгай ороолтыг зүүж болно. Жишээлбэл, даруухан өнгийн малгай, тод өнгийн ороолт.
  • Ижилхэн өнгийн хэр нь өөр загвартай ороолт малгай. Жишээлбэл, ороолт нь илүү том нэхээстэй байж болно.
  • Олон өнгөтэй ороолт болон нэг өнгийн малгай.

Нэн түрүүнд малгай ороолт нь гадуур хувцсандаа тохирсон байх хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй.

Малгай ороолтын хослол

2 Богино өмд, оосортой гутал

Богино өмд нь загварлаг болоод нэлээд удаж байгаа хэдий ч халаагаа өгөх болоогүй бололтой. Энэ өмдний шилбэ нь онгорхой учир таныг илүү эмэгтэйлэг харагдуулдаг юм. Харин оосортой гутал нь энэхүү зөөлөн байдлыг үгүй хийдэг. Тиймээс энгийн оосоргүй гутлыг сонгосон нь зүгээр.

Богино өмд, оосортой гутал

3 Хээтэй олон хувцас хольж өмсөх

Загварлаг, өнгөлөг харагдах нэг арга бол мэдээж хувцаслалтынхаа тодорхой нэг хэсгийг тодруулж өгөх байдаг. Гэхдээ аливаа зүйлд тунг нь тааруулах хэрэгтэй байдаг гэдгийг мартаж болохгүй. Ингээд дараах дүрмийг баримталж хээтэй хувцас сонгоорой:

  • Хамгийн төгс хээ бол геометрийн дүрс юм. Энэ нь бүх төрлийн хувцастай төгс зохицдог юм.
  • Олон төрлийн хээ нь ядаж нэг өнгийн байх хэрэгтэй.
  • Нэг төрлийн том, жижиг хээтэй хувцсыг сонгож болно. Жишээлбэл, том дугуйтай жижиг дугуйтай хээ хослох гэх мэт. 
  • Төрөл бүрийн хээтэй хувцаслалт дээрээ нэг өнгийн хувцас өмсөөрэй. Жишээлбэл, тод өнгийн цамц өмсөөд доогуур нь нэг өнгийн өмд өмсөж болно.

Хээтэй олон хувцас хольж өмсөх

4 Жакет болон банзалны хослол

Жакет болон банзалны хослол өмсөх нь хамгийн тохиромжтой төгс хувцаслалт мэт санагдана. Гэвч үнэн хэрэгтээ энэхүү хослол дээрээ өсгийгүй гутал, сувдан зүүлт зүүхэд та өнгөрсөн зууны авхай мэт харагдах болно. Харин жакетийг нь өөр нэгэн өмд эсвэл "топтой" хослуулах, харандаа банзалтай өмсөх зэрэг нь таныг загварлаг нэгэн болгож хувиргана.

Жакет болон  банзалны хослол

5 Жийнс болон нарийн урт түрийтэй гутал

Жийнсэн дээр урт түрийтэй гутал өмсөхөд тухтай байдаг хэдий ч хэзээ ч битгий ингэж хувцаслаарай. Нэгдүгээрт, энэ нь таны хөлийг илүү богино харагдуулна. Хоёрдугаарт, таны галбирыг алдагдуулж ташааг тань илүү том харагдуулдаг юм. Ялангуяа нарийн өндөр өсгийтэй гутлыг жийнсэн дээр өмсөх нь утгагүй харагддаг. Үүний оронд өргөн эсвэл богино түрийтэй гутал, намхан ултай гутал, резинэн гутлын хамт жийнсэн өмд өмсөх нь нэн тохиромжтой.

Жийнс болон нарийн урт түрийтэй гутал

6 Цагаан цамц, цагаан хөхний даруулга

Цагаан цамцны нэг сул тал нь маш ихээр гэрэлтдэг бөгөөд ялангуяа тохироогүй дотуур хувцас өмсөх нь тийм ч таатай харагддаггүй. Ихэнх хүмүүс цагаан дотуур хувцас өмсөх үед мэдэгдэхгүй гэж ойлгодог ч энэ нь үнэн хэрэгтээ илүү тод харагддаг юм. Тиймээс цагаан цамцны дор өмсөх хамгийн тохиромжтой дотуур хувцас бол биеийн өнгөтэй хувцас аж. Харин цагаан дотуур хувцсыг илүү зузаан цамцан дор өмссөн нь зүгээр.

Цагаан цамц, цагаан хөхний даруулга

7 Банзал болон сул загварын цамц

Өргөн шулуун банзал болон трапецан банзал нь бүх  төрлийн  биеийн галбирт зохицдог төгс хувцас юм. Трапецан загвартай банзал дээр сорочкон цамц, футболка, сүлжмэл цамц гээд өөрийн хүссэн цамцыг өмсөж болно. Ганц хориглох зүйл бол сул загварын цамц бөгөөд энэ нь трапец банзалтай хосолсноор таны галбирыг гурвалжин харагдуулна.

Банзал болон сул загварын цамц

8 Мини банзал болон нарийн өсгийтэй гутал

Таны банзал хэдий чинээ богино байна төдий чинээ гутлын тань өсгий намхан байх ёстой гэсэн дүрэм байдаг. Үүнээс гадна  гуталын өсгийний өргөн үүнд хамааралтай бөгөөд нарийн өндөр өсгийтийг өвдөг хүрсэн урттай банзал, даашинзтай өмсөх хэрэгтэй. Харин богино банзлыг бүдүүн өсгийтэй, намхан гуталтай өмссөн нь зүгээр юм.

Мини банзал болон нарийн өсгийтэй гутал

9 Хоёр бариу хувцас нэг дор өмсөх

Сүүлийн үед "oversize" хувцас загварын ертөнцөд эрчээ аваад байгаа бөгөөд харин хэт бариу хоёр хувцас өмсөх нь тийм ч загварлаг байхаа больсон гэнэ. Үүнээс гадна энэ төрлийн хувцаслалт нь бие галбирын хамгийн жижиг сул талыг хүртэл харуулдаг. Бариу жийнс, эсвэл бариу банзал дээр сул загварын цамц өмсөх хэрэгтэй бөгөөд харин сул загварын банзал, өмдөн дээр бариу цамц өмссөн нь зүгээр.

Хоёр бариу хувцас нэг дор өмсөх

10 Шулуун банзал, богино пальто

Урт хугацааны туршид банзал болон даашинзын урт нь гадуур хувцаснаас урт байх ёсгүй гэсэн дүрэм үйлчилж байсан билээ. Харин одоо энэ төрлийн дүрэм үйлчлэхээ байсан боловч ташаа хүрсэн урттай пальтог урт шулуун банзалтай хослуулах нь хөлийг илүү богино харагдуулах сөрөг талтай юм. Энэ төрлийн пальтог жийнс эсвэл брюкан өмдтэй өмсөх нь зүйтэй.

Шулуун банзал, богино пальто

24
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()