Дэлхийн улс орнуудын тухай сонирхолтой баримтууд

Яг одоо дэлхий дээр 195 улс оршин тогтнож байна гэсэн статистик мэдээ бий. Тэдний дундах “хамгийн хамгийн” гэсэн тодотголтой улсуудыг энэхүү нийтлэлээрээ танилцуулж байна. Юу болохыг нь хамтдаа сонирхъё.

Дэлхийн улс орнуудын тухай сонирхолтой баримтууд
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Хамгийн их шоронгийн хоригдолтой улс

Одоогийн байдлаар АНУ-д 2.2 сая хүн шоронд хоригдож байгаа гэсэн судалгаа гарчээ. Түүний дараа Орос 1.5 сая хүн, гуравдугаар байранд Хятад улс 870 мянга хүнээр оржээ.

Хамгийн их шоронгийн хоригдолтой улс

2 Хамгийн их цагийн бүстэй орон

Франц улс даяар 12 цагийн бүс байдаг. Харин дараа нь АНУ 12 цагийн бүстэй, Орос орон 9 цагийн бүстэй байдаг байна. 

Хамгийн их цагийн бүстэй орон

3 Дэлхий дээрх цорын ганц шүрэн замтай улс

Гуам аралд ямар ч элс, чулуу байдаггүй бөгөөд автомашины асфальтан хучилттай замын оронд шүрээр зам тавьдаг байна. 

Дэлхий дээрх цорын ганц шүрэн замтай улс

4 Хамгийн их нууртай улс

Дэлхийн нууруудын 60% буюу 3 сая нуур Канад улсад бий.

Хамгийн их нууртай улс

5 Хамгийн их хар тамхи тарьдаг орон

Афганистанд дэлхийн хар тамхины 95 хувийг тарьж ургуулдаг байна.

Хамгийн их хар тамхи тарьдаг орон

6 Хамгийн их ой модтой улс

Оросын Сибирт дэлхийн нийт ойн модны 25 хувьтай тэнцэх ой модтойгоор дэлхийн хамгийн том хүчил төрөгч ялгаруулдаг оронд тооцогддог байна. 

Хамгийн их ой модтой улс

7 Боловсролоороо тэргүүлэгч орон

Канад улсын иргэдийн талаас илүү хувь нь чанартай дээд боловсролтой бөгөөд дэлхийн шилдэг 25 их дээд сургуулиуд ч энд байдаг. 

Боловсролоороо тэргүүлэгч орон

8 Дэлхийн хамгийн олон танктай улс

Орос улс нийт 21 мянган танктайгаараа дэлхийд нэгдүгээрт бичигддэг. Оросын араас АНУ нийт 16 мянган танктайгаар хоёрдугаарт ордог. 

Дэлхийн хамгийн олон танктай улс

9 Дэлхийн хамгийн залуу улс

Нигер улсын нийт хүн амын талаас илүү хувь нь 15-с доош насны хүүхдүүд байдаг. Нийт газар нутгийн 80 хувь нь цөл бүхий энэ улсад ганц гэрэл гэгээтэй зүйлс нь бага залуу үеийнхэн л мэт...

Дэлхийн хамгийн залуу улс

10 Хамгийн олон хэлээр ярьдаг улс

Шинэ Гвинейн Папуа улсын албан ёсны хэл нь Англи ч гэлээ, Англиар ярьдаг иргэд нийт хүн амын ердөө 2%-ийг л эзэлдэг байна. Харин үлдсэн хувь нь 850 өөр төрлийн хэл аялгаар хоорондоо харилцдаг ажээ. 

Хамгийн олон хэлээр ярьдаг улс

29
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()