Архаг ядаргааны хам шинж өвчтэй болсон эсэхээ хэрхэн мэдэх вэ?

Архаг ядаргааны хам шинж нь өвчин эмгэгийн тоонд зүй ёсоор бичигддэг. Энэхүү өвчнийг өөрөө эдгэхийг нь хүлээлгүй эмчлэх хэрэгтэй. Амралтын өдрүүдийн дараа ч та амраагүй мэт, сул дорой байвал архаг ядаргаанд орсны шинж юм. Мэдээж хэрэг ганц хоёр шинж тэмдэг өвчнийг илэрхийлдэггүй, гэхдээ та дор дурдсан бүх шинж тэмдгийг анзаарсан бол мэргэжлийн эмчид хандан зөвлөгөө авна уу. Энэхүү нийтлэл таны ядаргааг арилахад тусалж та эрч хүчээр дүүрэн долоо хоногоо өнгөрөөнө гэдэгт бид итгэлтэй байна.

Архаг ядаргааны хам шинж өвчтэй болсон эсэхээ хэрхэн мэдэх вэ?
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Нойр хулждаг болсон

Хэрэв та:

  • Хүнд ажлын өдрийн дараа бөх нойрсож чадахгүй байгаа бол
  • Шаардлагатай гэсэн 7-8 цагийн нойроо авсан ч нойр ханаагүй мэдрэмж хэвээр бол
  • Таны нойр тасалдан, тайван бус амарч байгаа бол

Нойрны эм юм уу, тайвшруулах эм уух гэж бүү яараарай. Энэ бүхэн архаг ядаргааны хам шинж байх магадлалтай тул эмчид хандах нь зүйтэй.

Нойр хулждаг болсон

2 Таны бие, эрүүл мэнд тодорхойгүй шалтгааны улмаас муудсан

Хэрэв та дараах шинж тэмдгүүдийг анзаарвал:

  • Толгой байнга өвдөх
  • Тод гэрэл, чанга дуунд дургүй болох
  • Анхаарлаа төвлөрүүлэхэд хүндрэл тулгарах
  • Хүзүү, нуруу байнга хөшиж өвдөх
  • Хоолой, булчин шөрмөс, үе мөч байнга өвдөх

Мэдээж хэрэг шинж тэмдэг болгон тус тусдаа ямар нэгэн өвчлөлийг илтгэхгүй. Хэрэв та хүний их эмчид үзүүлээд эрүүл гэсэн бол сэтгэл зүйч эмчид хандан ядаргааны эмчилгээ хийлгэх шаардлагатай.

Таны бие, эрүүл мэнд тодорхойгүй шалтгааны улмаас муудсан

3 Амжилтад баярлаж хөөрөх тань багассан

Та өөрийн амжилтад баярлаж хөөрөх нь багсаж, таны хүч, хөдөлмөрийг хэт илүү үнэлээд байгаа мэт санагдаж, өөрийгөө үнэлэх үнэлэмж буурсан уу?

Энд бичсэн бусад шинж тэмдэгтэй хавсарч илэрвэл сэтгэл зүйч эмчид хандах цаг болжээ.

Амжилтад баярлаж хөөрөх тань багассан

4 Юу ч хиймээргүй санагдах

Амралтын өдрөөрөө зурагт үзэн, зөөлөн буйдан дээр хэвтэж цагийг өнгөрөөхөд буруу зүйл байхгүй. Хэрэв энгийн нэг аяга таваг угаахад хүртэл хэцүү санагдаж байвал, сайн бодож үзэх цаг нь болжээ.

Хийх ажил тань ихэссээр толгойтой үснээс их мэт санагдаж, асуудал томорсоор байвал эмчилгээ хийлгэх цаг нь иржээ.

Юу ч хиймээргүй санагдах

5 Алжаал тайлах хэцүү болсон

Хүн болгонд алжаал тайлах өөр өөрийн арга зам бий. Архаг ядаргааны үед амьдралын аз жаргалыг мэдрэх хэцүү болж, найзуудтай цагийг зугаатай өнгөрөөсний дараа хүч чадлаар дүүрэн долоо хоногийг өнгөрөөж чадахаа больдог.

Алжаал тайлах хэцүү болсон

6 Өөрийн сэтгэл хөдлөлийг удирдахад хэцүү болсон

Уурлаж бухимдах, сэтгэл тавгүйрхэх ямар ч шалтгаан байхгүй байхад л уур хүрч, сэтгэл санаа хэзээ дээрдэхийг мэдэхгүй бол архаг ядаргаанд орсон байж болзошгүй.

Өөрийн сэтгэл хөдлөлийг удирдахад хэцүү болсон

7 Ойр дотнын хүмүүстэй харилцаа огцом муудсан

Хэрэв өмнө нь ойр дотнын хүмүүстээ их анхаарч байсан бол одоо эрч хүчгүй болоод чадахаа байсан. Хэт ядарсан үед нийгмийн идэвхтэй байна гэдэг хэцүү. Ядаргаанд орсон хүн сэтгэл санааны зөвлөгөө өгч, авч чадахгүй учраас эрт оройгүй нийгмээс тусгаарлагдахад хүргэдэг.

Ойр дотнын хүмүүстэй харилцаа огцом муудсан

Гарах гарц:

Архаг ядаргааны эм хараахан гараагүй ч илэрсэн шинж тэмдгийн эмчилгээ хийдэг. Хэрэв танд дээрх шинж тэмдэг илэрвэл мэргэжлийн эмч сэтгэл зүйчид хандана уу.

Гэрийн нөхцөлд та дараах эмчилгээг хийх боломжтой:

  • Өдрийн цагийн хуваарилалтыг сайжруулах
  • Массажны эмчилгээ хийлгэх
  • Бие махбодод хүчилтөрөгч дутагдах өвчнийг эмчлүүлэх

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()