Сурталчилгаа (15)
Хаах

Хэт их бэлгийн харьцаанд орвол ийм сөрөг үр дагавартай!

2018-12-25, 17:31
21,814

Хүмүүс ойр ойрхон бэлгийн харьцаанд орсноор ганцхан бэлгийн замын халдварт өвчин тусах аюултай гэж боддог. Тэгвэл түүнээс өөр бусад аюултай зүйлс байдаг аж. Та дараах мэдээллээс хэт их бэлгийн харьцаанд орсноос гарч болох сөрөг нөлөөнүүдийн талаар олж мэдээрэй.

Хэт их бэлгийн харьцаанд орвол ийм сөрөг үр дагавартай!

1 Үнэрт хэт мэдрэмтгий болох

Дур тавьсны дараа хүний тархинд прокталин хэмээх бодис ялгардаг. Tэрхүү бодис нь тархины үнэр ялгах хэсэгт хүчтэй нөлөөлдөг бөгөөд ойр ойрхон дур тавьснаар та үнэрт хэт мэдрэмтгий болдог байна. 

Үнэрт хэт мэдрэмтгий болох

2 Сэтгэл гутралд орох

Хүн бэлгийн харьцаанд орж байхад асар их хэмжээний таашаалыг мэдэрч байгаад дур тавьсны дараа огцом тайвширдаг. Тэгвэл ойр ойрхон дур тавих юм бол тэрхүү таашаалыг мэдэрч байсан хүн тайвшрахын оронд сэтгэлээр унаж эхэлдэг бөгөөд энэ нь ойр ойрхон давтагдвал бүр сэтгэл гутралд хүрдэг ажээ. 

Сэтгэл гутралд орох

3 Ой санамж муудах

АНУ-ын Жоржтаун хотын эмч нар нэгэн хачин тохиолдолтой таарчээ. Учир нь тус хотын эмнэлэгт хүргэгдэж ирсэн нэгэн эмэгтэй 24 цагийн өмнө нөхөртэйгөө бэлгийн харьцаанд орсноос хойш өөр зүйл санахгүй байжээ. 

Дур тавих үед хүний тархинд хэт их ачаалал ирдэг бөгөөд үүнээс болоод бэлгийн харьцаанд орсны дараах зүйлсийг тархи "бичиж авах" чадваргүй болдог аж. Гэвч энэ тохиолдол 100 мянган хүн тутмын 5-д л тохиолддог гэнэ. 

Ой санамж муудах

4 Толгой өвдөлт

Зарим тохиолдолд эрчүүдийн толгой дур тавих үед яг л цохиулж байгаа мэт хатгаж өвддөг ажээ. 5 эрэгтэй тутмын 2-т нь ийм явдал ойр ойрхон тохиолддог бөгөөд эрдэмтэд одоог хүртэл үүний хариултыг олоогүй байна. Мэдээж хэрэг тогтмол бэлгийн харьцаанд ордог эрчүүдийн толгой илүү өвддөг аж. 

Толгой өвдөлт

30
таалагдаж байна

37
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()