Египетийн түүхийг өгүүлсэн хамгийн алдартай домгууд

Египет улсын үлгэр домог арвин баялаг түүхтэй. Өнгөрсөн үеийн түүхийг мэдэж, хүмүүс юунд итгэж, хэрхэн аж төрж байсныг мэдэх боломжийг бидэнд үлгэр домог олгодог. Үлгэр домог бүр сонирхолтой сэдвийг хөндөж, ид шид байдагт итгүүлэн, амьдралын хичээл заадаг ажээ. Ам дамжин яригдсан үлгэр домог өвөг дээдсийн мэргэн ухааныг зуун зуун дамжуулан түгээдэг гайхамшиг билээ. Ингээд уншигч танд Египетийн үлгэр домгийн цоморлoгоос хүргэж байна.

Египетийн түүхийг өгүүлсэн хамгийн алдартай домгууд
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Ертөнц хэрхэн үүссэн тухай домог

Эрт дээр цагт Нун бурхан хэмээх асар том усан мандлаас өөр юу ч энэ хорвоод байдаггүй байв. Ганцаардсан Нун Ра бурхныг бүтээж, улмаар бүхнийг бүтээгч Ра бурхан нар, сарыг үүсгэжээ. Бурхад, тэнгэр, асур, хүн төрөлхтнийг мөн Ра бурхан бий болгов. Ра бурхан хүн төрхөнд хувиран фараон суусан он жилүүдэд дайн тулаан, өлсгөлөн гачигдал гэдгийг хүмүүс мартсан юм. Хүн төрөлхтний амьдралыг анхны хуулийг Ра бурхан зохиожээ. Хүн төрхтэй бүхнийг бүтээгч бурхан цагийн эрхээр хөгширч, ард түмэн түүний хуулийг дагахаа болив. Уурлаж хилэгнэсэн Ра бурхан бүх бурхдыг цуглуулаад түүнд зөвлөгөө өгөхийг хүсэв.

Ийнхүү хамгийн хөгшин, хамгийн сэцэн Нун бурхан дайн тулаан, дүрэлзэн асах нарны бурхан Сехметийг хүн төрөлтнийг залхаан цээрлүүл хэмээн зарлигджээ. Сехмет бурхан цусан далайд умбан галзуурч, хүмүүсийг хядаж эхлэв. Өдөр хоногууд аажмаар өнгөрсөөр Ра бурхан хүмүүсийг өрөвдөн Сехмет бурхныг зогсоох гэсэн боловч хүчин чадал мөхөс тул үл чадав. Бүхнийг бүтээгч Ра бурхан арга заль хайж, бүх хүнийг нуугаад Сехмет бурхны өмнө цусан далай бүтээжээ. Галзуурсан Сехмет бурхан цусан далайгаас ууж эхлээд, аажмаар согтож хэнийг ч хөнөөсөнгүй, ухаан алдан унажээ. Анар жимсний шүүсээр өнгө оруулсан амтат дарс ард түмнийг аварсан түүх энэ буюу.

Ертөнц хэрхэн үүссэн тухай домог

2 Исида, могой хоёр

Ра бурхан цаг хугацааны эрхээр хөгширч, үсэн буурал, зүсэн дорой болжээ. Хамгийн мэргэн ухаант дарь эх Исида хөгширч байгаа бүхнийг бүтээгчийн хүч чадлын түлхүүр болох түүний жинхэнэ нэрийг мэдэхээр шийдэв. Исида бурхан кобра могойг бүтээж Ра бурхныг хатгуулахад бүхнийг бүтээгч бурхан арга мухардан сандрахад хүрчээ. Энэ ертөнцөд түүний бүтээгээгүй амьтан түүнийг хордуулав. Ра бурхан бусад бурхнаас тусламж хүсэхэд нууцыг мэдэгч Исида бурхан нэрээ хэлбэл тусална хэмээн ам өчгөө өгчээ. Ра бурхан нааш харж инээн, цааш харж уйлан байж нэрээ хэлэхэд Исида бурхан түүнийг анагаав. Ра бурхны жинхэнэ нэр, жинхэнэ хүч чадлыг мэдсэн Исида хүчин чадал төгс, агуу бурхан болон хувирчээ.

Исида, могой хоёр

3 Тэнгэр эрхсийн хаан Гор

Газрын бурхан Геб, тэнгэрийн дарь эх Нутын үрс нь Исида, Осирис, Сет, Нефтида нар юм. Ахмад хүү Осирис нь бүх Египтийн фараон болж, өөрийн охин дүү Исидатай гэрлэжээ. Газар, тэнгэрийн хаана ч түүн шиг мэргэн ухаант эзэн хаан байсангүй. Түүний дүү Сет энэ бүхэнд атаархан, хаан ширээнд санаархахдаа Осирис хааныг хэдэн зуун хэсэг тасчин бүх Египтээр нэг тараан хаяжээ. Исида хатан уйтгар гунигт автаж, өөрийн хүч чадлыг нөхрөө амилуулахад хэрэглэв.

Осирис амилан, тэд Гор хэмээх хүүтэй болжээ. Хүү жил сараар бус өдөр хоногоор өсөн том болж, хаан эцгийг нь хөнөөсөн Сет хаан ахдаа өс санах болов. Цаг нь ирмэгц Гор бурхдын асарт зочлон Сет хааны үнэнийг дэлгэн, халз тулаанд дууджээ.

Халз тулааны ялагч хаан ширээг залгах болзолтой байв. Сет хаан арга мэх хэрэглэн, амар бууж өгөхгүй болохыг хараад Исида бурхан Сетийг урхинд оруулжээ. Сет Исида бурхнаас аврал эрэн, тавьж явуулахыг хүсэхэд, Исида гэнэдэн урхинаас гаргав. Сет Гортой дахин тулалдаж эхлээд, арга мэхийн ачаар бууж өгсөнгүйд Гор их хилэгнэв. Осирисын бодлыг бурхад сонсохоор болоход Гор хаан ширээг залсугай хэмээн хэлжээ.

Тэнгэр эрхсийн хаан Гор

4 Хамжлага ба ажилчин

Хамжлага ард Сехти арилжаа наймаа хийн амьдралаа залгуулдаг байжээ. Илжгэнд ачсан бараагаа зах хооронд зөөн явдаг байв. Техути нэрт ажилчны тариан талбайн хажуугаар байнга явж өнгөрдөг тул Техути арга саам хэрэглэн, тариан талбайн дундуурх ганц замыг том алчуур дэвсэн хаажээ. Алчуур дээгүүр тэрэг чирсэн илжиг өнгөрөхөд Техути хараан зүхэж, арга ядсан Сехти эрдэнэ шишийн талбайн дундуур явахаас өөр аргагүй болов.

Хамжлага ард Сехти хамаг эрдэнэ шиш няц гишгүүлэв хэмээн зарга үүсгэж, хөөрхий Сехтийн хэдэн илжгийг Техути булаан авчээ. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болохыг ухаарсан Техути хамгийн ойрын Меруитенс бурханд хандахад энгийн ардын залбирал эгэлгүй бурханд даанч хүрсэнгүй. Олон өдөр, шөнийн турш залбиран, зодуур жанчуур амссан ч Сехти бууж өгсөнгүй. Ийм тууштай зан Меруитенс бурхны мэлмийг нээж, Сехти илжигнүүдээ буцаан авчээ.

Хамжлага ба ажилчин

5 Үхэх тавилантай ханхүү

Нуган үр заяагаагүйд Египетийн нэгэн хаан их гонсгор байв. Хаан бурхдад мөргөн залбирч, нуган үр хүсжээ. Улмаар хатан хаан бие давхар болж, шинээр төрсөн хүүхдийн хувь тавиланг мэргэлдэг долоон дарь эх хүүг могой, нохой, матар гурвын нэг хөнөөнө хэмээн зөгнөсөн байна. Хүүдээ хайртай хаан, түүнийг хүний нүднээс далд уулсын дунд нуужээ. Хүү өсөж том болсоор, нэг өдөр эцгээсээ гөлөг аваад өгөөч гэж гуйв. Хүүгээ сэтгэл дундуур байлгахыг хүсээгүй хаан аав нь хүслийг нь биелүүлжээ.

Нас биед хүрээд ханхүү өөрийн хувь тавилантай учрахаар зориг шулуудав. Нэгэн удаа ханхүү үзэсгэлэнт гүнжийн цонхон доор зогсох хэдэн залуутай таарав. Тэдний хэн нь ч эгц ханаар дээш авиран, гүнжийн сэтгэлийг татаж чадахгүй байв. Зориг шулуудсан ханхүү цавчим ханаар дээш авирч, гүнжийн сэтгэл зүрхийг эзэмджээ. Хурим найр өргөн дэлгэр болж, ханхүү өөрийн хувь тавилангийн гурван замыг гүнжид дэлгэв. Гүнж түүний нохойг хөнөөлгөхийг завдахад, ханхүү хар багын нөхрөө яахан хөнөөх билээ гээд эрс татгалзав. Харин маргааш нь хорт могой унтаж буй ханхүүг хатгахаар мөлхөж байгааг эхнэр нь харж, могойг хөнөөн эр нөхрөө аварсан байна.

Цаг хугацаа өнгөрсөөр нэгэн удаа ордны гадаа салхилж байхад түүний хайртай нохой түүнтэй хүний хэлээр ярин, ханхүүг хөнөөх ёстой байснаа хэлээд холын холд зугтан оджээ. Айж сандарсан ханхүү ухаан мэдрэлгүй гүйсээр нуурын эрэг дээр ирэхэд түүн рүү матар дайрав. Гэнэт ухаан орсон ханхүү хурдан шаламгай хөдлөн матрын том амнаас мултарчээ. Матар алдаж хазахдаа өөрийн өстөн дайсан усны савдгийг устган, ханхүүд баярлаж талархсанаа илэрхийлж, түүнийг гэмтээлгүй явуулжээ.

Үхэх тавилантай ханхүү

18
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()