Япончуудын амьдралын хэв маягаас суралцаж болох 15 зарчим

2018 оны долдугаар сард хөлбөмбөгийн ДАШТ-ийн дараа Японы хөгжөөн дэмжигчид суудлынхаа ойр орчмын хогоо цэвэрлэх гээд үлдэж байлаа. Өөрийн нь баг ялагдсанд тэд гундуу байсан ч элдэв араншин гаргаж бухимдсангүй, харин хогоо цэвэрлэцгээсэн юм. Япон хөгжөөн дэмжигчдийн ийм  үйлдэл ганц энэ удаагийнх биш, газар нутгаа хэрхэн цэвэр байлгадгаа тэд дэлхийд хэдийнээ харуулсан улс. Энэ бол та бидний тэднээс суралцах ганц зүйл бас биш. Япончуудын амьдралдаа баримталдаг, та бидний суралцвал зохих 15 зарчим.

Япончуудын амьдралын хэв маягаас суралцаж болох 15 зарчим
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа

1 Дүрэм журмыг баримтлах

Япончууд бүх зүйлд дэг журамтай ханддаг улс. Дэлгүүр, нийтийн тээвэр, бусад олон нийтийн газарт хэзээ ч бие биенээ түлхэлж, дайрч давшлахгүй. Галт тэрэгний буудалд хэдэн зуун хүн байлаа ч түлхэлцэхгүй, зүгээр л дараалж зогсоод галт тэрэг хүлээнэ. Япон хүмүүс бие биедээ,  нэг нэгийнхээ  халдашгүй байдлыг ямагт хүндэтгэдэг.

Дүрэм журмыг баримтлах

2 Байгаль орчноо цэвэр байлгах

Японы хог зайлуулах тогтолцоо нь дэлхийн хамгийн шилдэгт тооцогддог. Хүмүүс эхлээд хогоо ялгана, гэхдээ энэ нь зүгээр ч нэг санаагаараа хийх ажил биш. Ниихама хотод гэхэд хог боловсруулах газраас 42 хуудастай зааварчилга өгдөг.

Байгаль орчноо цэвэр байлгах

Энд хогийг хэрхэн зөв ялгах, алийг нь хаях талаар дэлгэрэнгүй бичсэн байдаг. Японд бас найз нөхөд, нэг ажлынхан анги хамт олноороо ойр орчмынхоо хогийг цэвэрлэдэг уламжлал бий.

3 Эмх журам зохион байгуулалт

Японы “ва” гэдэг нь “эв зохицол” гэсэн утгатай. Энэ нь бүх зүйлийг, хувийн харилцаанаас эхлээд эд зүйлсийг хүртэл зохих журмын дагуу байлгана гэсэн үг. Японы уламжлалт цэцгийн урлаг, хайку шүлэг яруу найраг гээд өөр өөрийн гэсэн тогтсон дэг жаягтай, яг л тэр зарчмаа баримтална.

Аливаа зүйлсийн эв зохицол, зохион байгуулалт нь оюун санааны болон сэтгэлийн амар амгалан авчирдаг гэж Япончууд үздэг.

Эмх журам зохион байгуулалт

4 Хариуцлага хүлээх

Япончууд ажилдаа үнэнч, хариуцлагатай ханддаг улс. Зорчигчдын аюулгүй байдлыг хангахын тулд японы төмөр замд “Шиса канко” гэдэг арга  нэвтрүүлжээ.

Тэдний бүхий л ажил дохио, дуу хоолойгоор зохицуулагддаг. Энэ нь ажилдаа хариуцлагатай байж, алдаа гаргахаас сэргийлдэг байна.

Хариуцлага хүлээх

Шиса канко гэдэг нь тэр бүхнийг ухамсартайгаар хийж, юу хийх, юу хийж байгаагаа байнга хэлж өөртөө сануулна гэсэн үг. Энэ үр ашигтай системийг хувийн амьдралдаа ч ашиглаж болно. Угтаа бол та индүүгээ унтраасан эсэхдээ эргэлзэж байгаа бол унтраагаад “Би индүүгээ унтраалаа” гэж хэлэх жишээний. 

5 Хэзээ ямагт хөгжилтэй бай

Японд хэт их ажилласнаас илүү хөгжилдөж, цэнгэж явах нь чухал гэж тэд үздэг. Мэдээж караоке, кино, зохиолын дүр дуурайн хувцаслах косплей шоуг үндэслэсэн орны улсууд ажлын ядаргаагаа тайлж, хөгжилдөж чаддаг байх нь аргагүй. Жишээ нь, караоке бол эндхийн урт ажлын өдрийн дараа бухимдлаа тайлах хамгийн түгээмэл арга. 

Хэзээ ямагт хөгжилтэй бай

6 Эелдэг байх

Эелдэг байна гэдэг бол япон соёлын салшгүй нэг хэсэг. Энэ оронд эелдэг байдлаа илэрхийлэх олон янзын арга бий. Ширээний ард албархуу төрхөөс авахуулаад тодорхой үг, хандлагаар янз бүрийн хүнд өөр өөрөөр илэрхийлнэ.

"Teinei" гэдэг бол Японоор “эелдэг байх” гэсэн утгатай үг. Энэ бол японд хүндэтгэл гэсэн утгаар ойлгогдоно. Ялангуяа ахмад настан, багш нар, дарга удирдлага, зочид, түншүүддээ илүү хүндэтгэлтэй хандана.

Эелдэг байх

7 Ялимгүй зүйлийг ч урлаг, баяр ёслол болгож хувиргадаг

Японд өдөр тутмын олон үйлдэл ёслол болж хувирсан байдаг. Ногоон цай ууна гэхэд л танд түүнийг уламжлалт вагаси хэмээх амттантай хамт авчирна. Энэ вагаси нь төрөл бүрийн хэлбэр, хэмжээтэй, яг л урлагийн бүтээл шиг байх нь бий.

Ялимгүй зүйлийг ч урлаг, баяр ёслол болгож хувиргадаг

Вагасигийн заримыг хэзээ дуртай цагтаа иддэг бол заримыг нь улирлын чанартай, нэг хэсгийг нь тодорхой саруудад л иддэг. Энэ амттаны гол бүтээгдэхүүн нь амталсан хүрэн шошны нухаш юм. 

8 Амжилтаа ахиулах гэж байгаа бол өдөрт дор хаяж нэг минутыг түүндээ зарцуулж бай

Японы “кайзен” гэдэг зарчим нь хамгийн төвөгтэй зорилтыг боловч алхам алхмаар хувааж амжуул гэсэн утгатай үг юм. Бодит амьдрал дээр энэ нь та амжилтад хүрэхийг хүсэж байгаа бол өдөр бүр түүндээ бага ч гэсэн цаг зарцуулах хэрэгтэй. Ямар нэг хэл сурах гэж байгаа бол өдөр бүр түүндээ цаг гарга. Боломжтой үедээ арай ахиуг ч юм уу. Цаг хугацаа өнгөрөх тутам та хийж буй зүйлдээ ахиж байгаагаа мэдэрнэ.

Энэ зарчмын нууц нь ердөө системтэй ажиллахад л оршино. Долоо хоногт нэгхэн удаа олон цагаар тухайн зүйлээ хийснээс илүү өдөр бүр нэг минут зарцуулах нь илүү үр дүнтэй гэж тэд үздэг.

Амжилтаа ахиулах гэж байгаа бол өдөрт дор хаяж нэг минутыг түүндээ зарцуулж бай

9 Юунаас ч хамаагүй ашиг олох

Хамгийн жижиг зүйлээс боловч аль болох их ашиг олж болдгийг дэлхий дахинд харуулсан ард түмэн бол япончууд юм. Өөрөөр хэлбэл хязгаарлагдмал орон зайг хамгийн үр ашигтай ашиглана гэсэн үг. Хотод шинэ байшин барих газар байхгүй байлаа ч Япончуудад бол энэ асуудал биш юм. Японд одоо байгаа барилгуудын дунд жижиг байшин барьдаг. Хэдийгээр тэр нь жижигхэн, даруухан ч тансаг сайхан амьдрахад хангалттай гэнэ.

Юунаас ч хамаагүй ашиг олох

10 Юунаас ч болов гоо сайхныг мэдэр

Японы “ваби-саби” гэдэг нь бүхнээс, тэр бүү хэл төгс бус зүйлээс ч  гоо сайхныг бүтээ гэсэн ойлголт юм. Үүний нэг тод жишээ бол кинцуги урлаг ажээ. Энэ нь шаазангийн хагархайгаар ямар нэгэн ер бусын зүйл бүтээх урлаг юм. Тэднийг алт, мөнгөн, өнгө өнгийн нунтаг будгаар шүршин өнгөлнө.

Энэ урлаг нь хүнд аливаа эвдэрч хэмхэрсэн зүйл бүтээснээсээ ч илүү гоё болж болохыг харуулж өгдөг. Өнөөдөр хуучин эд зүйлээ хэрэглэхээ больж бушуухан шинээр солихыг эрмэлздэг болсон та бидэнд сургамжтай зүйл шүү.

Юунаас ч болов гоо сайхныг мэдэр

11 1Өөрт хэрэгтэй бүхнээ халамжил

Япон бол мууранд зориулсан кафе нээж улмаар энэ нь нэрд гарсан анхны орон. Багахан сууц, хэвшмэл загвар, их ачаалалтай ажил гээд олон япон хүний хувьд  гэртээ амьтан тэжээх боломж бага байдаг юм.

1Өөрт хэрэгтэй бүхнээ халамжил

Харин мууранд зориулсан кафе нь тэнэмэл муурнуудыг халамжилж, тэдэнтэй харьцан стрессээ тайлж, сэтгэлийн таашаал авах хамгийн шилдэг арга. Мууранд зориулсан кафе нээх, ажиллуулах нь их маргаантай байсан ч муурнуудын азаар дэмжигчид нь дийлж  өнөөдөр дэлхийн олон хотод ийм кафе бий болж байна. Олон зочин энд зүгээр амьтдыг харах халамжлах гэж биш, бүр гэртээ муур авах гэж ирдэг болжээ.

12 Амьдралаа эгэл, таатай болгохын тулд техник хэрэглэ

Япон бол робот техникийн эх орон. Эдгээр олон техник нь япончуудын  амьдралыг энгийн таатай, тансаг болгосоор байна. Японд  нүдний дусаалга хийх зориулалттай конус хэлбэрийн нүдний шил, уруулын будаг арилгах маска, биед зориулсан шүхэр, зангиа зангиддаг төхөөрөмж гэх мэт сонин, содон мөн зайлшгүй хэрэгцээтэй бичил техник хэрэгслүүд олон бий.

Амьдралаа  эгэл, таатай болгохын тулд техник хэрэглэ

13 Эрүүл хүнс хэрэглэх

Япон нь урт насалдгаараа дэлхийд тэргүүлдэг орон. Үүний гол нууц нь амьдралын эрүүл хэвшил, хүнсээ тохируулах явдал гэж тэд хэлдэг. Япон хүнсний гол бүтээгдэхүүн нь шинэ загас, далайн бүтээгэдхүүн, ногоо, цагаан будаа, далайн замаг ордог.

Эрүүл хүнс хэрэглэх

14 Ахмадуудаа хүндлэх

Жил бүрийн есдүгээр сард Японд ахмад настныг хүндэтгэх өдрийг тэмдэглэдэг. Гэхдээ  ахмадаа хүндлэх, халамжлах нь ганц энэ баяр, өдөр  биш, өдөр тутмын хэвшмэл зүйл. Хүүхдүүд гэртээ эцэг эхээ халамжлах үүрэгтэй. Хэрэв ингэхгүй бол тусгай төвүүдэд хандан тусламж хүсч болдог. 

Ахмадуудаа хүндлэх

15 Бухимдлаа тайлж амрах

Японы “ханами” гэдэг үгийг “цэцэг харах” гэж орчуулж болно. Энэ бол уламжлалт сакура цэцэглэхийг харж баясах уламжлалыг хэлж байгаа нь тэр. Ханами энэ утгаараа тансаг наадам болтлоо хөгжжээ. Зөвхөн Япондоо төдийгүй тэнд очсон зочид, жуулчид төдийгүй дэлхийн бусад орнуудад ч сакура цэцэглэнэ гэдэг баяр ёслол болдог болжээ. Энэ үеэр хүмүүс хотоор зугаалж, цэцэрлэг талбайд сакура цэцэглэхийг хардаг байна.

Ханами нь сэтгэлийн таашаал эдэлж, амрахад тустай ч япончуудын хувьд бүхэл бүтэн гүн ухаан юм. Сакура нь тун богино хугацаанд цэцэглэдэг. Энэ нь амьдрал, үхлийг санагдуулан өнөө цагийн үнэ цэнийг ойлгуулдаг ховор тохиолдол гэж тэд үздэг ажээ.

Бухимдлаа тайлж амрах

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()