Сансар огторгуйн тухай эрдэмтдийн шинээр олж нээсэн хачирхалтай зүйлс

Сансар дахь хамгийн нууцлаг, хамгийн тодорхойгүй газар бол та бидний хажууханд байгаа Сар. Манай дэлхийн энэ дагуул дээр оньсого таавар ёстой алхам тутамд таарна. Тэдгээрийн хамгийн сонирхолтой нь саран дээрх “хар нүх”. Гэхдээ энэ нүх нь ердөө 130 метрийн диаметртэй. Харин ёроол нь харагдахгүй. Тэгэхээр энэ нь Сарны гүн цөм рүү нэвтрэх ямар нэг хаалга ч байж болох. Гэхдээ энэ хар нүхийг дуран авайгаар харж чадахгүй, яагаад гэвэл тэр сарны дэлхийд харагддаггүй хэсэгт байрладаг аж.

Сансар огторгуйн тухай эрдэмтдийн шинээр олж нээсэн хачирхалтай зүйлс
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Сансар эцэс төгсгөлгүй

“Хаббл” дуран авай сансар огторгуй эцэс төгсгөлгүй, бас манай галактикийн төвд наймын тоо мэт эрчилсэн хэлбэртэй мананцар байхыг  олж харсан байна. Үүний урт нь 600 гэрлийн жил. Энэ хий тосон мананцар нь Сүүн замын төвд үл мэдэгдэх хэд хэдэн үйл явц болдгийг илэрхийлж байна. Тэнд хар нүх байгаа ч яг төв нь хаана байгаа нь тодорхойгүй.

Сансар эцэс төгсгөлгүй

2 Сансрын хаа тэртээ дэх үл ойлгогдох гялалзуур

Саутгемптоны их сургуулийн эрдэмтэд сансарт үл ойлгогдох 72 хурц гэрэл гялалзахыг олж бүртгэжээ. Тэд яг л шинэ одод шиг хурц болов ч үргэлжлэх хугацаа нь богинохон. Тооцоолж үзэхэд ийм гэрэл анивчуулах биетийн хэмжээ нь 150 сая км байх ёстой. Энэ бол Нарнаас манай дэлхий хүртэлх зай. Таамаглахад дэлбэрэлтийн өмнө халуун үүл мананцар ч юм уу маш их материал ялгаруулан цацаж байгаа хэрэг. Үүнийг л бид харж байгаа нь тэр.

Сансрын хаа тэртээ дэх үл ойлгогдох гялалзуур

3 Буд гаригийн хөх тогоо

Сансрын "Messenger" станцаар Буд гаригийг судлах үеэрээ сансар судлаачид тус гаригийн гадаргуу дээр олон тооны хөх өнгийн тогоо байхыг илрүүлжээ. Бас зарим тогоонууд нь голдоо уул маягийн өндөрлөгтэй байсан байна. Сансрын зураг сонирхогчид үүнийг шууд л харь гаригийнхны үйл ажиллагааны үр дүн гэж зарласан.

Гэхдээ шуудхан тийм гээд баталж болохгүй аж. Үнэндээ хөх өнгөтэй байгаагийн учир нь устөрөгч металлтай нэгдэх гидридийн үзэгдэл болж байгаагийн илрэл. Буд гариг анх үүсэх үедээ төвөөс зугтах хүчний нөлөөгөөр задгай сансарт хүнд хий ихээр алдсан тул хэмжээ нь жижгэрсэн байна. Ийм учраас гаригийн гидрид цөмийн бүрхүүл нь нимгэн байдаг аж. Нимгэн бүрхүүлийн нөлөөгөөр цөмөөс нь дулаан их алдагдаж улмаар гаригийн хувьсан өөрчлөгдөх хугацааг удаашруулжээ. Товчхон тайлбарлавал гарагийн гидрид цөмийг бүрдүүлдэг гол бодис болох силицид магни (Mg2Si) задарч амжихгүй байгаагаас хөх өнгөтэй харагдаж байгаа нь тэр аж.

Том хэмжээний солир Буд гараг дээр унаж нимгэн гадаргыг нь цоолох үед тэрхүү силицид магни цөм дотроос нь шахагдан гарч ирдэг байна.

Буд гаригийн хөх тогоо

4 Сансрын ус хаана байна вэ

Нарны аймгийн нийт усны ихэнх нь сүүлт одууд дээр нэгдмэл хэлбэрээр байдгийг Японы хэт улаан туяаны “Akari” дуран авай  олж тогтоожээ. Энэ нэгдлийг “гидрат” гэнэ. Үүн дотор ус яг л энэ хэлбэрээрээ ОН бүлэгт байдаг шигээ байж, халах үед ялгарна.

Энэ гидрат нь тодорхой урт долгионы цахилгаан соронзон цацрагийг шингээдэг учраас тооцоолох боломжтой.

Сансрын ус  хаана байна вэ

5 Эрдэнэсээр бүтсэн гариг

Нарны аймгийн  гаднах гаригууд нь ододтой ойрхон үүссэн болохоор цөмийнх нь нягтрал бага байдаг. Ийм болохоор энэ гаригуудын цөм нь хөнгөн цагаан, кальциас бүрдэнэ. Үүнийг үүсгэдэг материал нь бадмаараг зэрэг эрдэнийн чулуу байдаг болохоор ийм гаригуудын бүрхүүл нь их хэмжээний эрдэнэсээр бүтсэн байна. Кембриж, Цюрихийн их сургуулийн эрдэмтэн Кэролин Дорин, түүний хамтрагчид энэ гаригуудын өнгө нь  яг л эрдэнийн чулуу шиг улаан, хөх өнгөөр гялтганаж байдаг гэдэгт итгэлтэй байна.

Эрдэнэсээр бүтсэн гариг

45
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()