Хүний урдаа тавьсан аливаа зорилго үндсэн дараах 5 чанарыг заавал агуулж байх ёстой

Хүссэн зорилгодоо хүрч болох хамгийн сайн аргыг олон бизнесмэн, сэтгэл зүйч "SMART"-зорилго буюу ухаалаг арга гэж хэлж байна. Энэ зорилго нь таван үндсэн чанартай байх ёстой бөгөөд үүнд тодорхой, өөрийн гэсэн хэм хэмжээтэй, хэрэгжих боломжтой, бодитой тодорхой цаг хугацаатай байх ажээ. Шинэ жил болж, дараа оныхоо зорилго, төлөвлөгөөг гаргаж байгаа энэ үед танд хэрэг болох болов уу. Магадгүй өмнөө тавьж байгаа зорилго тань хүнд хэцүү байж болно, гэхдээ үүнийгээ зөв төлөвлөж чадвал мөрөөдлөө биелүүлж, амжилтад хүрч болдог гэдгийг та доорх мэдээнээс олж мэдэх боломжтой.

Хүний урдаа тавьсан аливаа зорилго үндсэн дараах 5 чанарыг заавал агуулж байх ёстой
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Эцсийн үр дүн нь тодорхой байх

Зорилго хэдий тодорхой байна, түүнийг хэрэгжүүлэхэд амар байх болно. Танд хийх гэсэн, ажил төлөвлөгөө олон байж болно. Тэгвэл цаасан дээр түүнийгээ жагсааж бичээд аль нь хамгийн чухал вэ гэдгийг тунгааж үлдээ. Маш ерөнхий “турах”, “мөнгө олох” гэж бүү төлөвлө, зорилго нь маш тодорхой байх ёстой. Нэгэнт зорилгоо тодорхойлсон бол яаж түүнийг ажил хэрэг болгох вэ гэсэн жижиг зүйлийг ч бүү март. Мэдээж бидний хэн маань ч ганц жилийн дотор  долларын саятан болж чадахгүй шүү дээ. Бас зорилгоо эерэг аясаар бичих нь илүү үр дүнтэй, сэтгэлд өег байна. Угтаа бол “20 кг хасах” гэж бичсэнээс “жингээ 50 кг-д барих” гэсэн зорилгодоо өөртөө тавибал түүндээ хүрэх боломж илүү ойртоно.

Эцсийн үр дүн нь тодорхой байх

2 Гол зорилгоо хэд хэдэн хэсэгт хуваа

Мөрөөдөл том байж болно, харин түүнийгээ хэд хэдэн жижиг хэсэгт хуваа. Та энэ онд роман бичихээр төлөвлөсөн бол сард нэг бүлэг бичнэ ч гэж өөртөө зорилго тавьснаар түүндээ хүрэх боломж нь илүү болно. Нэгдүгээрт, хүн багахан амжилтад амархан хүрдэг, энэ нь хүнд урам хайрлаж үр дүнд хүргэдэг. Хоёрдугаарт,  зорилго товч байх тусам түүнд хүрэхэд хялбар байна.

Гол зорилгоо хэд хэдэн хэсэгт хуваа

3 Зорилгодоо хүрэх хугацаагаа тодорхойл

Өөртөө тодорхой төлөвлөгөө гаргасан бол энэ чинь гарааны шугам болж эхлэх хугацаа, зөв чиглэлээ тодорхойлоход тусална. Зорилтоо биелүүлж дуусах төдийгүй  дундын үе шат бүхэнд нь хугацаа тавьж төлөвлө. Та жингээ хасах гэж байгаа бол оны эцэст 50 кг жинтэй болно гэх биш нэгдүгээр улирлын эцэст, хагас жилд хэдэн кг жинтэй байхаа төлөвлөнө гэсэн үг. Ингэхгүй бол хэзээ дуусах нь мэдэгдэхгүй эцэс төгсгөлгүй үргэлжлэх юм шиг санагдана. Зорилго тодорхой биелэх хугацаатай байх нь хүнийг бүтээлч болгодог.

Зорилгодоо хүрэх хугацаагаа тодорхойл

4 Төлөвлөгөө мөрөөдөл чинь байнга нүдэнд харагдаж байх

Ажлаа, хүрэх зорилгоо, цаг хугацаатай нарийн гаргасан бол энэ чинь таны нүдэнд байнга харагдаж байх хэрэгтэй. Зорилго тань өдрийн тэмдэглэл дээрээ, хуанли дээр, ханын зурагт хуудсан дээр алхам тутамд чинь харагдаж танд сануулж байх ёстой. Ханын том хуанли, самбар дээр үе шаттай нь бичээд, өнгө будгаар ялгачихсан байхад хэзээ юу хийхээ байнга харж байх болно. Энэ чинь таныг шахаж шавдуулж, та ч түүндээ “захирагдан” бүтээлч байх болно.

Төлөвлөгөө мөрөөдөл чинь байнга нүдэнд харагдаж байх

5 Хойш тавьж тайвшрах, хэт яарахын хэрэггүй

Амьдрал дээр хоёр янзын хүн байдаг. Нэг хэсэг нь "цаг хугацаа байна даа" хэмээн тайширч хойш тавьдаг, нөгөө нь яарч адгаж өөрийгөө хэт ачаалан биеэ зовоодог. Харин та дундыг баримталж ажилла. Өөрийгөө хэт хатуу хайрцаглаж ажлаар шахах нь тайван байдлаа алдан, стресст автаж үйл явцыг хүндрүүлнэ. Та зорилгоо өөрийнхөө нөхцөл байдал, хүчин зүйл гээд нөлөөлөл бүхнийг нарийн тооцож гарган түүндээ итгэл төгс байж чадвал бол үр хүссэн үр дүндээ хүрнэ. 

Хойш тавьж тайвшрах, хэт яарахын хэрэггүй

6 Жижиг зүйлд бууж өгөх хэрэггүй

Аливааг хийж байгаа хүнд алдаа гаралгүй яах вэ, харин үүнийг үр дүнтэй ашиглах хэрэгтэй. Гол нь ямар ч тохиолдолд “би ямар азгүй юм бэ” гэдэг үгийг бүү хэрэглэ. Энэ нь цаашдын чинь ажилд том хориг болдог бүдүүлэг зүйл. Ингэснээр нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, тэндээс гарах арга зам хайхыг тань шууд л хаачихна. Зорилготой, хүсэл эрмэлзэлтэй хүн ямагт арга зам хайж байдаг. Таны хийж байгаа, мөрөөдсөн зүйлийн талаар таагүй сэтгэгдэл төрсөн ч гэсэн энэ бол зорилгодоо хүрэхээс шантрах зүйл биш гэдгийг санаарай.

Жижиг зүйлд бууж өгөх хэрэггүй

7 Зорилт, хугацаагаа уян хатан төлөвлө

Зорилгоо биелүүлэх үед чинь нөхцөл байдал, тэр бүү хэл мөрөөдөл өөрчлөгдхийг алийг тэр гэхэв. Ийм болохоор зорилго, цаг хугацаагаа тухай тухайн үед нэмэлт өөрчлөлт оруулж болохоор уян хаан хий. Зөвхөн цаг хугацаа ч биш, мөн чанар, шинжид ч хамааралтай. Хүүхэлдэй урладаг барималч болъё гэж төлөвлөчихөөд явж байтал янз бүрийн шалтгаанаас болоод өөрчлөх хэрэгтэй болбол нэг их бүү харамс.

Зорилт, хугацаагаа уян хатан төлөвлө

8 Хэрэгтэй дадал зуршлаа хадгал

Хүссэн үр дүн, амжилтдаа хүрсэн олон хүн дахиад л эхнээс нь хийж эхэлдэг. Ийм үед өмнө нь хуримтлуулсан арга, дадал зуршил хэвшил болгон бүхий амьдралын турш үлддэг. Судлаач Чарльз Дахигг, хүн хоногийн бүхий л үйлдлийнхээ 40 хувийг дадаж сурсан зуршлаараа хийдэг гэсэн байна. Ийм байдлаар бид өөр өөрийн дадал зуршил бий болгож тэр нь амьдралыг маань тодорхойлдог байх нь.

Хэрэгтэй дадал зуршлаа хадгал

16
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()