Дэлхийн удирдагчид ямар брэндийн утас барьдаг вэ?

Аливаа улс орнуудын Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нарын гар утасны аюулгүй байдал нь тухайн улсын Үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой байдаг. Учир нь тэдний барьж байгаа гар утас гаднын халдлагад өртөх магадлал маш өндөр юм. Тиймдээ ч гар утасны марк нь байнга солигдож, өөрчлөгдөж байдаг. Энэ үүднээс дэлхийн томоохон улсуудын удирдагчид ямар утас барьдгийг сонирхуулж байна. 

Дэлхийн удирдагчид ямар брэндийн утас барьдаг вэ?
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Дональд Трамп (Donald Trump)

Цагаан Ордны тэргүүн Дональд Трампын гар утасны сонголт Нэгдсэн Улсын Аюулгүй албанаас тусгайлан тохируулсан "Samsung Galaxy S3" байдаг. Харин сүүлийн үеийн мэдээллээр Цагаан Ордны Мэдээлэл Харилцааны агентлаг бусад загварын ухаалаг утсыг Ерөнхийлөгчийн хэрэгцээнд таарах эсэхийг туршиж судалж буй мэдээ гарчээ. Үүний үр дүнд Цагаан ордон "Apple" компанид  тусгай загварын ухаалаг утас хийх захиалга өгсөн бөгөөд Дональд Трамп тус утсыг саяхнаас барьж эхэлсэн байна. 

Дональд Трамп (Donald Trump)

2 Эммануэль Макрон (Emmanuel Macron)

Францын Ерөнхийлөгч, Эммануэль Макронд өөрийн "Samsung Galaxy S7 edge" утаснаас салдаггүй эрхэм ажээ. Мэдээж хэрэг тус утсыг Францын тагнуулын алба ямар нэг цахим халдлагад өртөхөөс хамгаалах арга хэмжээ авсан гэнэ. 

Эммануэль Макрон (Emmanuel Macron)

3 Ким Жон Ун (Kim Jong Un)

2017 оны 1 сард болсон Үндэсний Аюулгүй Зөвлөлийн хуралдаанаар Ким Жон Ун-ы гар утастай авахуулсан зургаас хойш түүнийг утас өргөн хэрэглэдэг гэж таамаглах болсон. Зурган дээрээс түүний утас Тайванийн "HTC" компанийн утас болох нь танигджээ. 

Ким Жон Ун (Kim Jong Un)

4 Тереза Мэй (Teresa May)

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй өмнө нь "Blackberry" брэндийн утас хэрэглэдэг байсан бол саяхан "iPhone X" ус барьж эхэлсэн талаар цахим ертөнц шуугьж байсан юм. 

Тереза Мэй (Teresa May)

5 Ангела Меркель (Angela Merkel)

Германы канцлер Ангела Меркел өдөр тутмын хэрэглээндээ хоёр төрлийн утас хэрэглэдэг. Намын ажлаа явуулахад ашигладаг "Nokia 6260 Slide"-ийн энэхүү утсыг нь Америкийн тагнуулын алба чагнадаг байсан нь илэрсэн билээ. Улс төрийн хэргээ ярилцахдаа Меркел тусгайлсан хамгаалалтын чиптэй "BlackBerry Q10" утсыг ашигладаг байна.

Ангела Меркель (Angela Merkel)

6 Владимир Путин

ОХУ-ын Ерөнхийлөгч, Владимир Путин ямар ч ухаалаг утас хэрэглэдэггүй гэдгээрээ алдартай. Түүнээс ялгаатай нь Ерөнхий сайд, Дмитрий Медведев харин "Apple" компанийн бүтээгдэхүүнд дуртай нэгэн ба Стив Жобс (Steve Jobs)-оос "iPhone 4" утсыг худалдаанд гараагүй байхад нь авч анхны хэрэглэгчдийн нэг болж байсан. 2006 онд Путин олон төрлийн утастай боловч тэр бүр ашиглаад байх зав байдаггүй, харилцааны өөр төрлийг ашиглахыг эрхэмлэдэг гэж сэтгүүлчдэд хэлж байжээ. Харин 2010 онд Eрөнхийлөгч ямар ч утасгүй гэдгээ мэдэгдэн "Хэрэв би утастай байсан бол өдөржин дуугарах байсан" гэж мэдэгдсэн байна.

Владимир Путин

33
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()