Уйлж, хашхирах нь хүүхдийн сурах үйл явцыг сайжруулдаг!

Хэрвээ таны хүүхэд уйлж, үгэнд орохгүй зөрүүдлэх нь эцэг эхийн байхын хамгийн хэцүү үе гэж боддог бол таны хүүхдийн ингэж аашилж байгаа нь сайн зүйлээ гэхийг сонсоод магадгүй та гайхах биз. Хачин жигтэй сонсогдох хэдий ч хүүхдийн ингэж уйлж орилох нь хүүхдийн хөгжил болон сэтгэлзүйд сайнаар нөлөөлдөг байна. Хүүхдээ хэцүү аашилж байх үед хандах хандлагаа өөрчлөх нь таныг хүүхдээ илүү сайн ойлгож, хүүхэдтэйгээ харьцах харилцаагаа илүү дотно байлгахад туслах болно.

Уйлж, хашхирах нь хүүхдийн сурах үйл явцыг сайжруулдаг!
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Таны хүүхэд таагүй нөхцөл байдлыг хэрхэн давахыг суралцаж байдаг

Ихэнх тохиолдолд хүүхдүүд эцэг эх нь "Үгүй" гэж хариулах үед уйлж орилдог. Хэдийгээр та "үгүй" гэж хэлээд хүүхдээ уйлахыг харахыг хүсэхгүй байгаа боловч та хүүхдэдээ юу болох, юу болохгүйг тодорхой ойлгуулж өгөх хэрэгтэй. Амьдрал үргэлж таны хүүхдийн хүссэнээр байхгүй шүү дээ. Үүнийг хэдий чинээ таны хүүхэд эрт ойлгож чадна, төдий чинээгээр таны хүүхэд сэтгэл гонсойлгосон хүнд нөхцөл байдлыг эрт даван туулж чаддаг болно. Сөрөг сэтгэл хөдлөлүүдтэй тулгарснаар таны хүүхэд уур, айдас зэрэг мэдрэмжээ дотроо хадгалаад байхын оронд тэдгээр мэдрэмжүүдийг зохицуулж чаддаг болно.

Таны хүүхэд таагүй нөхцөл байдлыг хэрхэн давахыг суралцаж байдаг

2 Таны хүүхэд өөрт чинь сэтгэл хөдлөлөө илэрхийлж байгаа нь танай хамт байхдаа аюулгүй гэдгийг мэдэрч байна гэсэн үг

Таны өмнө уйлж, уурлаж байгаа нь таны хүүхэд өөртэй чинь байхдаа сэтгэл хөдлөлөө гаргаж илэрхийлж болно мөн ингэх нь тэдэнд аюулгүй гэдгийг мэдэрч байгаа гэсэн үг ажээ. Та хүүхдээ ойлгож сэтгэл гутрал, уур айдас зэргээ уйлж гаргахад нь туслах хэрэгтэй. Хүүхдүүд ч, насанд хүрэгчид ч юу мэдрэхээ сонгож чаддаггүй, харин насанд хүрэгчид мэдрэмжийнхээ хариу үйлдлийг сонгож чаддаг. Жаахан хүүхдүүд уурлаж, сэтгэл гонсойсон үедээ зан үйлээ удирдаж чаддаггүй.  Та хүүхдэдээ "битгий уйлаад бай" гэж хэлэх эсвэл аашилж уурлахад нь шийтгэхийн оронд, хүүхдэд өөрт нь  халуун дулаан, итгэл төрүүлэх нөхцөл байдлыг бий болгох маш чухал юм.

Таны хүүхэд өөрт чинь сэтгэл хөдлөлөө илэрхийлж байгаа нь танай хамт байхдаа аюулгүй гэдгийг мэдэрч байна гэсэн үг

3 Уйлж, орилох нь таны хүүхдэд стрессээ тайлахад тусалдаг

Насанд хүрэгчдийн хувьд бид уйлах нь стресс, сэтгэл гутрал, сэтгэл түгшил зэрэг мэдрэмжүүдийг арилгах байгалийн зам гэдгийг мэддэг. Энэ хүүхдүүдэд ч мөн адилхан. Хэрвээ таны хүүхэд орилж хашхирахдаа цуг уйлах юм бол эдгээр таагүй мэдрэмжүүдийг бий болгосон илүүдэл стрессийн гормонуудаас салдаг байна.

Үүнээс гадна сэтгэл хөдлөлөө дотроо хадгалах нь нойронд муугаар нөлөөлдөг. Өөрийнхөө сэтгэл хөдлөлөө уйлж, уурлах байдлаар тэнцвэржүүлж чадсан хүүхэд амархан унтаж, шөнийн турш сайн нойроо авч чаддаг юм.

Уйлж, орилох нь таны хүүхдэд стрессээ тайлахад тусалдаг

4 Таны хүүхэд уйлснаар аливаа зүйлд суралцаж чадна

Хүн нас ахихын хэрээр хэрхэн өөрсдийн мэдрэмжээ дотроо хадгалахыг сурч авдаг. Бид мэдрэмжүүдээ дарж, хаяа л нэг уйлж эсвэл өөрсдийн айдас болон сэтгэл түгшээсэн зүйлсээ гэр бүл, найз нөхөдтэйгөө хуваалцдаг. Сэтгэл хөдлөлдөө автах, уйлах зэрэг нь нийгэмд таатай сэтгэгдэл төрүүлдэггүй бөгөөд энэ нь бидний амьдралыг их стресстэй болгоход хүргэдэг. Харин балчир хүүхдүүдийн хувьд том болж бусад хүмүүсийн нүдэнд тэд хэрхэн харагдаж байгаа тухайгаа боддоггүй, өөрсдийн мэдрэмжүүдээ чөлөөтэй илэрхийлж чаддаг насан дээрээ байгаа юм шүү дээ.

Таны хүүхэд уйлснаар аливаа зүйлд суралцаж чадна

5 Уйлж, хашхирах нь хүүхдийн сурах үйл явцыг сайжруулдаг

Хүүхдүүд  аливаа зүйлд суралцахдаа өмнө нь хэзээ ч тохиолдож  байгаагүй асуудлуудтай тулгардаг бөгөөд тэр асуудлуудыг хэрхэн шийдвэрлэхээ мэддэггүй байна. Сэтгэл доторхоо уйлж илэрхийлэх нь хүүхдүүдэд таагүй мэдрэмжүүдтэйгээ хэрхэн харьцах, тэдгээрийг даван туулахад тусалдаг. Уйлж дуусмагцаа хүүхдүүд илүү зоримог, илүү шинэлэг сэтгэхүйтэйгээр тухайн асуудлаа шийдвэрлэж чаддаг байна.

Уйлж, орилох нь хүний хувьд амьдралын турш сэтгэл санаагаа тогтвортой байлгах механизм юм.

Бид нас ахихын хэрээр өөрийнхөө сэтгэл хөдлөлөө зохицуулж чаддаг байх хэрэгтэй гэдгийг ойлгодог. Хэсэг хугацааны дараа хүүхэд өөрийнхөө уур, сэтгэл түгшлээ үгээр илэрхийлэх нь эдгээрийг давж гарах хамгийн зөв арга гэдгийг сурдаг байна. Гэхдээ шийдвэр гаргалт, тунгаан бодох зэрэг том хүний чадваруудыг сурч авахын тулд, хүүхдүүд эхлээд уйлах зэрэг буруу арга замуудыг туршиж үзэх хэрэгтэй байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй юм.

Мэдээж танд олон нийтийн газарт чангаар уйлж байгаа хүүхдээ аргадах гэж хичээх нь ичмээр санагдсан хэвээр байж болно, гэхдээ эцэг эх бүр л ийм байдалтай тулгардаг. Өөртөө энэ уйлаан, хашгираан тохиолдож  л байдаг зүйл бас энэ нь таны хүүхдийн өсөж том болох процессын  чухал хэсэг юмаа гэдгийг сануулж байх хэрэгтэй.

Уйлж, хашхирах нь хүүхдийн сурах үйл явцыг сайжруулдаг

12
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()