Ухаантай, соёлтой хүний хэзээ ч бусдад тавьдаггүй асуултууд!

Бусадтай харилцаж чаддаг байх нь ажил болон амьдралд хамгийн шаардлагатай ур чадваруудын нэг билээ. Гэхдээ хамгийн эелдэг хүмүүс ч санаандгүй байдлаар харилцагчийнхаа уурыг хүргэсэн, харилцах хүсэлгүй болгосон асуултыг тавьдаг байна. Хэрвээ та хэн нэгэнтэй ярилцаж байгаа бол дараах төрлийн асуултуудыг хэзээ ч битгий асууж байгаарай. Энэ нь таныг хүмүүжилгүй нэгэн мэтээр харагдуулдаг аж.

Ухаантай, соёлтой хүний хэзээ ч бусдад тавьдаггүй асуултууд!
Та байртай болмоор байна уу?
Хаах
Сурталчилгаа

1 Энэ таны ээж үү?

Хэрвээ таны өмнө зогсож буй хүмүүс ямар холбоотойг нь мэдэхгүй бол таамаглах гэсний хэрэггүй. Харилцагчид тань дараах асуултууд таалагдахгүй байх магадлалтай. Үүнд:

  • Энэ танай ээж үү? Энэ танай эгч үү? Энэ танай хүү юу? гэх мэт
  • Та хоёр хамаатан юм уу?

Магадгүй та том эгчийг нь ээж хэмээн дуудаж, харин нэг нэгэндээ дургүй хүмүүсийг хамаатан хэмээн дуудсан ч байж болох юм. Нэг нэгэндээ дургүй хүмүүсийн хувьд  хоорондоо холбоотой байна гэдэг нь том доромжлол болно. Хэрвээ та үнэхээр хэн гэдгийг нь мэдэхийг хүсэж байвал харилцагчдынхаа хандлага, биеэ авч яваа байдал, яриаг нь сайн ажиглаж энэ талаар мэдэх боломжтой.

Энэ таны ээж үү?

2 Та хоёрын харилцаа хэр удаан үргэлжилж байна?

Хүмүүс өөрийнхөө болон бусдын хайр сэтгэлийн талаар ярих дуртай байдаг. Хэрвээ тантай ярилцаж буй хүн эсвэл хосууд өөрсдийн харилцааны талаар ярихыг хүсэхгүй байвал та тэднээс хэр удаан хамт байгааг нь асуух хэрэггүй. Магадгүй таны өмнө үдэшлэгт зүгээр л хамтдаа ирсэн найзууд, ажлын хамтрагч нар байж болох юм. Эсвэл тэд бүр салчихсан хосууд ч байж болно шүү дээ. Үүнээс гадна тухайн хосуудын харилцааг та сайн мэдэхгүй учир хуримын талаар бүүр ч асуух хэрэггүй.

Та хоёрын харилцаа хэр удаан үргэлжилж байна?

3 Хүүхдийн талаар асуулт?

  • Хүүхэдтэй юу?
  • Та жирэмсэн юм уу?
  • Хүү хүсэж байсан уу, охин хүсэж байсан уу? гэх мэт асуултууд нь зарим хүмүүст төдийлөн таалагдахгүй л болов уу.

Олон хүүхэдтэй эмэгтэй хүнээс “Бүгд таны хүүхдүүд үү, эсвэл өргөмөл хүүхдүүд үү?” гэж асуух тохиолдол элбэг байдаг бөгөөд энэ мэдээж тухайн хүнд таалагдахгүй. Энэ төрлийн асуултууд нь хүүхэдтэй болоход бэлэн бус байгаа эсвэл жирэмслэх боломжгүй хүмүүсийн хувьд хүндхэн асуулт юм.

Хэрвээ харилцагч тань хүүхэдтэйгээ ирсэн бол тэдний сонирхлыг асууж, харин ганцаараа ирсэн бол ярианы өөр сэдэв олоорой.

Хүүхдийн талаар асуулт?

4 Эрүүл мэнд, гадаад төрхтэй холбоотой асуулт?

Өөрийн эрүүл мэндийн талаар бусдад ярих хүмүүс ховор байдаг. Гэхдээ зарим тохиолдолд хүмүүс бусдаас гадаад төрхтэй нь холбоотой асуултыг асуудаг юм. Үүнд:

  • Үүнийг хийлгэхэд өвдсөн үү?
  • Энэ жинхэнэ үү?
  • Та хаана хийлгэсэн бэ? гэх мэт

Өөрийн пирсинг, шивээсний талаар энгийн нэг танилдаа ярихыг хэн ч хүсэхгүй болов уу. Үүнээс гадна бусдын биед болон эд зүйлсэд зөвшөөрөлгүй хүрэх хориотой.

Мөн бусдын гоо сайхны арчилгааны талаар асуух хэрэггүй. Тухайн хүнийг та хиймлээр арьсаа борлуулдаг гэдгийг мэдэж байсан ч түүнээс ордог гоо сайхны газрын дугаарыг нь асуух шаардлагагүй. Магадгүй тэрээр өөрийгөө төрөлхийн мэт харагдаж байна ч гэж бодож байж болох юм. Тиймээс хэн нэгнийг эвгүй байдалд оруулах хэрэггүй.

Эрүүл мэнд, гадаад төрхтэй холбоотой асуулт?

5 Энэ танд ямар хэрэгтэй юм бэ?

Харилцагчийнхаа сонирхол, хоббины талаар ярих нь энгийн үзэгдэл. Үүний ачаар нэг нэгнээ танихгүй хүмүүс бараг л дотнын найзууд болох тохиолдол ч бий. Гэхдээ заримдаа "Энэ хобби танд ямар хэрэгтэй юм бэ?” гэсэн асуулт нь тухайн хүний сэтгэлд сэв суулгаж болох юм. Учир нь энэ асуулт нь тухайн хүний хоббиг утгагүй, хэнд ч хэрэггүй мэт ойлголтыг төрүүлнэ.

Энэ танд ямар хэрэгтэй юм бэ?

6 Ямар үнэтэй вэ?

Харилцан яригчаасаа цалингийнх нь талаар асуудаг хүн ховор. Харин хүмүүс ихэнхдээ түүний  салбарт ажилладаг  хүмүүс ямар хэмжээний цалин авдаг талаар асуухыг оролддог. Гэхдээ хүн түүний ажил таалагддаг хэрнээ цалин багатай, эсвэл цалин ихтэй хэрнээ өөрт таалагддаггүй ажлыг хийдэг талаараа хэнд ч хэлэхийг хүсэхгүй.  Ер нь мөнгө гэдэг хувийн зүйл учир бусдаас төдийлөн асуух хэрэггүй.  

​Ер нь тухайн хүний шинээр худалдаж авсан зүйлийн үнийг асуух шаардлагагүй. Магадгүй та түүний худалдаж авсан дэлгүүрийн барааны үнийн дүнг гэрийн ойролцоо байдаг дэлгүүртэйгээ харьцуулж үзэхийг зорилгоор асуусан байж болох ч тухайн хүнд энэ нь таагүй сэтгэгдлийг төрүүлж, та түүний санхүүгийн байдлыг хянаж байгаа мэт болно. 

Ямар үнэтэй вэ?

Танд таалагдахгүй байгаа асуултад хэрхэн хариулах вэ?

Хэрвээ танаас таагүй асуулт асуусан бол та дараах байдлаар хандаарай:

  • Сэдвийг өөрчлөх
  • Богино хариулт өгөх
  • Хариулт өгөхөөс татгалзах

Ихэнхдээ асуултыг үл ойшоож хариулахгүй байсан нь зүгээр. Энэ тохиолдолд харилцагч тань танд энэ асуулт таалагдахгүй байгааг ойлгох болно. Сэдэв өөрчлөх, товч хариулт өгөх нь мөн л тухайн асуулт танд таалагдахгүй байгааг илэрхийлэх нэг арга юм.

Харин харилцагч тань заавал энэ асуултын хариултыг сонсохыг хүсээд байвал, “Энэ талаар ярилцахыг хүсэхгүй байна. Сэдвээ өөрчилье...” гэж хэлээрэй. Энэ нь уурлах, бухимдаж сэдвээ үргэлжлүүлснээс хамаагүй дээр арга юм.

Асуултаа зөв тавьж чадвал та ямар ч хүнтэй сайхан харилцаатай болж чадна гэдгийг бүү мартаарай.

35
таалагдаж байна

15
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()