Хамтад нь хэрэглэж хэрхэвч болохгүй эм бэлдмэлүүд болон хүнсний бүтээгдэхүүнүүд

Эм гэдэг нь тун нь таарвал эмчилгээ, тун нь таарахгүй бол хор болдог гэдгийг хүн бүр мэднэ. Тиймээс ч эмийн заавар дээр заавал эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй гэсэн анхааруулга байдаг биз. Үүнээс гадна зарим эм нь бидний хэрэглэж заншсан хүнсний бүтээгдэхүүнтэй харшилдаг байна. Ингээд хоорондоо харшилдаг эм болон хүнсний бүтээгэдэхүүний талаар мэдээллийг хүргэе.

Хамтад нь хэрэглэж хэрхэвч болохгүй эм бэлдмэлүүд болон хүнсний бүтээгдэхүүнүүд

1 Антибиотик + уксус

Антибиотик нь өвчин үүсгэгч нян төдийгүй бусад ходоод гэдсэнд шаардлагатай бүх төрлийн нянг устгадаг бөгөөд антибиотик уух үед гэдэс өвддөг. Тиймээс антибиотикийн хамтаар хүчил ихтэй бүтээгдэхүүн хэрэглэх нь ходоод гэдэсний ачааллыг улам нэмэгдүүлдэг.

Антибиотик ууж байх явцдаа чанасан эсвэл жигнэсэн хоол хэрэглэх хэрэгтэй. Ялангуяа хүнсний ногоо ихтэй, бүхэл үрийн талхыг сонгоорой.

Антибиотик + уксус

2 Антибиотик + хийжүүлсэн ус, ундаа

Чихэрлэг хийжүүлсэн ундаа нь гэдэс дүүрэхэд нөлөөлдөг. Ингээд эмтэй хослуулан хэрэглэснээр гэдэсний ачааллыг нэмэгдүүлдэг бөгөөд ялангуяа антибиотиктай хавсарч болохгүй.

Эмч нар эмийг зөвхөн цэвэр усаар даруулж уух хэрэгтэй хэмээн зөвлөж байгаа бөгөөд  том хүн өдөрт 2,5-3 литр ус, хүүхэд 1,5-2 литр гэжээ.

Антибиотик + хийжүүлсэн ус, ундаа

3 Жирэмслэлтээс хамгаалах эм+ алтан цэгцүүхэй

Алтан цэгцүүхэй ургамлыг жирэмслэлтээс хамгаалах эмтэй давхар хэрэглэвэл энэ нь эмний үйлчилгээг бууруулдаг. Харин жирэмсэн үед хэрэглэх тохиолдолд зулбах аюулыг дагуулна.

Жирэмслэлтээс хамгаалах эм+ алтан цэгцүүхэй

4 Харшлын эсрэг эм + жүүс

Харшлын эсрэг эмийг алимны, жүржийн, анар жимсний гэх мэт шүүсээр даруулж уух нь эмний үйлчилгээг бууруулна. Энэ төрлийн жүүс нь эмийг цусанд тараадаг пептид хэмээх бодисыг дарангуйлдаг юм. Харшлын эм ууж байгаа тохиолдолд ихэнхидээ жимс, жимсгэнэ, бүх төрлийн самар, согтууруулах ундааг хэрэглэхийг хориглодог. Харин үхрийн мах, брокколи, ногоон ногоо, цагаан будаа, алим, гурвалжин будааг хэрэглэхийг зөвлөнө. 

Харшлын эсрэг эм + жүүс

5 Хавдрын эсрэг эм + сүү

Хавдрын эсрэг ихэнхи эмнүүд ксантиноксидаз хэмээх бодистой харилцан үйлчлэлд орсноор өөрийн үндсэн шинж чанарыг алддаг. Энэхүү бодис нь үхрийн сүүнд ихээр агуулагдсан байдаг юм. Тиймээс хавдрын эсрэг эм хэрэглэж байгаа тохиолдолд сүүний хэрэглээг зогсоох  хэрэгтэй бөгөөд гүнжидийн үр бас хориотой.

Хавдрын эсрэг эм + сүү

6 Ханиадны эм + бэрсүүт жимс

Ханиадны эсрэг декстрометорфан (стопекс, туссин, гликодин) зэрэг нь С амин дэмтэй огт тохирохгүй. Учир нь С амин дэм нь ханиадны эмний үйлчилгээг дарангуйлж нойр хүрэх, толгой эргэх, чих шуугих зэрэг сөрөг нөлөөг дагуулдаг. Мэргэжилтнүүд бэрсүүт жимс болон ханиадны эмийг хооронд нь 5 цагийн зайтай хэрэглэх хэрэгтэй гэж үзсэн байна.

Бэрсүүт жимсний оронд хан боргоцой, хан боргоцойн жүүс хэрэглээрэй. Хан боргоцойнд бромелаин хэмээх бодис байдаг бөгөөд энэ нь үрэвслийн эсрэг үйлчилгээ болон цэр ховхлох үйлчилгээг үзүүлнэ.

Ханиадны эм + бэрсүүт жимс

7 Парацетамол + согтууруулах ундаа

Парацетамол болон согтууруулах ундааг боловсруулахын тулд бидний бие махбодь нэг төрлийн фермент ашигладаг. Тиймээс хэрвээ та согтууруулах ундаа хэрэглэсэн бол 6 цагийн дараа л парацетамол уух боломжтой. Эс тэгвээс элэг, бөөрний асуудалтай тулгарна.

Парацетамол + согтууруулах ундаа

8 Сүрьеэгийн эсрэг эм + тостой хоол

Сүрьеэгийн эсрэг бэлдмэлд изониазид хэмээх бодис агуулагдсан байдаг бөгөөд эмчийн зөвлөсөн хоолны дэглэмийг чанд сахих хэрэгтэй. Тослог ихтэй хүнс хэрэглэснээр эмний үйлчилгээ суларч, нян гүйцэд устахгүй юм.

Сүрьеэгийн эсрэг эм + тостой хоол

9 Аспирин + жүржийн шүүс

Ацетилсалицилын хүчлийг жүржийн шүүстэй хослуулан хэрэглэхийг хориглож байна. Учир нь энэ ходоод гэдэсний үйл ажиллагаанд муугаар нөлөөлж, өнгөрийг устгадаг аж. Харин анар жимсний шүүс эмний биед үйлчлэх үйлчилгээг бууруулна. Мөн аспириныг сүүгээр даруулж ууж болохгүй. Энэ тохиолдолд эм өөрийн үйлчилгээг алдах юм.  

Үүнээс гадна хурц хоол хүнснээс татгалзах хэрэгтэй. Энэ нь ходоодны шарх үүсгэх магадлалтай юм.

Аспирин + жүржийн шүүс

10 Даралтны эсрэг эм + давс

Даралтны эсрэг эмчилгээ хийж байгаа тохиолдолд давсны хэрэглээг  хязгаарлахыг эмч нар зөвлөж байна. Үүнд: лаазалсан бүтээгдэхүүн, хиам, бусад төрлийн давстай бүтээгдэхүүн, хагас боловсруулсан бүтээгдэхүүн багтах юм. Үүнээс гадна ингибитор болон кали агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг хамт хэрэглэх хориотой. Кали ихдэх нь зүрхний үйл ажиллагааны хэмнэлийг алдагдуулна.

Харин ургамлын эслэгээр баялаг хоол хүнс, чихэргүй жимс, жимсгэнэ, хүнсний ногоо хэрэглэх хэрэгтэй.

Даралтны эсрэг эм + давс

11 Шээс хөөлгөх үйлчилгээтэй бэлдмэл + гадил

Триамтеран хэмээх бодис нь бөөрний кали хөөх үйлчилгээг сулруулдаг. Харин кали ихэдсэн тохиолдолд зүрхний үйл ажиллагаа мууддаг юм. Тиймээс кали ихээр агуулсан хүнснээс татгалзах хэрэгтэй бөгөөд үүнд гадил, жүрж, ногоон навчит ургамал багтана.

Шээс хөөлгөх үйлчилгээтэй бэлдмэл + гадил

Мэдээжийн хэрэг, эмийн үйлчилгээ хүн бүрийн бие организмд өөр өөр нөлөөг үзүүлэх хэдий ч мэргэжлийн эмчийн заавар зөвөлгөөгүйгээр эмийг хэрэглэхгүй байхыг хүсэе.

11
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()