Харамч сэтгэл таныг яагаад хоосруулах вэ?

2018-12-30, 13:40
2,922

Харам гэдэг нь зөвхөн хандлага бус хүний дотоод сэтгэлээс урсан гардаг хорт шинж юм. Хахир харамч хүмүүс мөнгөтэй харьцах харьцаагаа байр, машин авах гэх мэт хэтийн төлөвлөгөөгөөр зөвтгөдөг. Гэхдээ харамч занг хямгач байдалтай андуурч болохгүй. Харамч хүмүүст мөнгөний хэмжээ чухал биш.

Харамч сэтгэл таныг яагаад хоосруулах вэ?

1 Харамч сэтгэл хямгач зангаас юугаараа ялгаатай вэ?

Хямгач байх гэдэг нь та Франц руу аялмаар байгаа ч оронд нь Хятад руу аялахаар болсон, учир нь та байрны зээлээ төлөх шаардлагатай байгааг хэлнэ. Харин харамч сэтгэл бол та болзоон дээр бүсгүйг яагаад хоолонд даах ёстойгоо ойлгохгүй байх, эсвэл "ул нь бүр мөсөн салаад уначихаагүй байна" гэж бодоод уранхай гутлаа хоёр дахь жилдээ дараалан өмсөхийг хэлнэ.

Хэмнэлтээс ялгаатай нь харамч зан бол иррациональ. Харамч хүн ямар нэгэн бодит зорилгод хөтлөгдөхгүй. Жишээлбэл тэр чухал уулзалтанд хоцрох гээд байгаа ч такси барихаас татгалзаж, улмаар өөрийн ажлаа гаргуунд гаргана. Харин хямгач зан бол зөвхөн өөрт биш бусдад ашигтай тусна. Харамч сэтгэл мөнгөнөөс бусад бүх зүйлийн утга учрыг үгүй хийдэг. Иймд харамч зан хөрөнгө чинээ хураахад саад болохоос гадна хүнийг ядуу, ганцаардмал болгодог.

Харамч сэтгэл хямгач зангаас юугаараа ялгаатай вэ?

2 Материаллаг эд зүйлсэд ороогдоно

"Чиний эзэмшдэг зүйлс сүүлдээ чамайг эзэмшинэ" гэж "Fight Club" кинон дээр Тайлер Дурден хэлдэг шүү дээ. Хэрэглэгчийн сэтгэхүйтэй байснаар материаллаг зүйлсийг бусдаас дээгүүрт тавих хандлагатай болдог. Зарчмын хувьд байр авах юм уу өөр томоохон худалдан авалт хийхэд зориулж мөнгө хадгалахад огт буруу юм байхгүй. 

Гэхдээ жирийн хүн тухтай амьдрал болон өөрийн зарцуулалт хоорондын тэнцвэрийг хадгалж чаддаг байхад харамч хүн хоёулангаас нь юм уу аль нэгнээс нь татгалздаг. Аялах, сонирхдог зүйлээ хийх, найзуудтайгаа алжаалаа тайлах гэх мэт түр хугацааны тааламжтай зүйлсээс татгалзсанаар ямар ч хүн байр, машин тавилга худалдан авах боломжтой болно. Гэхдээ та ганцаараа байх юм бол 100 м.кв байрны хэрэг юу байна?

Материаллаг эд зүйлсэд ороогдоно

3 Дүрмээс гажина

Ердийн тааламжийг умартах нь харамч зангийн учир дутагдал гарч байгаагийн илрэл. Уулын уруу өнхрүүлсэн цасан бөмбөг адил харамч сэтгэл нэг ашиг хонжооны дараа нөгөө рүү заавал тэмүүлж, зорилгын төлөө бус орлогын төлөө болгон хүнийг өөрчилдөг. Эцэст нь хүнийг ашиг сонирхлын цаашлаад хуулийн хүрээнд асуудалд унагана.

Авлига хээл хахууль, банкны дээрэм зэрэг гэмт хэргүүд бүгд л сувдаг шунахай сэтгэл хэрээс хэтэрснээс болж гардаг. Баатар хүн бүгдийг хүснэ, эсвэл юуг ч хүсэхгүй гэсэн цэцэн үг бий. 

Дүрмээс гажина

4 Оюун санаан дахь ядуурал

Баян хүн л харамч байх ёстой, ядуу хүнд тийм зан зохихгүй гэдэг нэг ойлголт бий. Үнэндээ энэ нь харамч зан мөнгөний гачигдалтай холбоотой гэдэгтэй адилхан маш буруу ойлголт. Ядуу хүн мэт аашилж, даржин хэв маягаар амьдарч байсан баян хүмүүс олон бий. Хамгийн тод жишээ нь газрын тосны магнат, 20-р зууны хамгийн баян хүмүүсийн нэг Жон Пол Гетти байна. Түүний харамч зан бүр хоёр ч киноны сэдэв болохоор (Ридли Скоттын “All the World's Money”, “Trust” цуврал) тийм хүчтэй, илт байв. Тэрбумтан ч гэсэн Гетти хамгийн хямдхан хослолыг өмсөж, харш дотроо гудамжны утасны бүхээг байрлуулж байв. Утасны төлбөр хэт их байна гэж үзсэнээс тэр аж. 

Түүний харамч зангийн гор ач хүүг нь дээрэмчид барьцаалж түүнээс 17 сая доллар нэхэх үед гарсан юм. Бүр хүүгийнх нь огтолсон чихийг шуудангаар илгээсэн байхад  ч тэрээр мөнгөө хадгалж үлдэх шийдвэрээсээ буцсангүй. Эцэст нь тэрээр 3 сая долларыг төлөөд хүүгээ эргүүлж авах тохиролцоонд хүрсэн байна. Гэвч хүү нь эргэж ирснийхээ дараа сэтгэлийн шархаа эдгэрүүлж чадсангүй хар тамхинд донтож улмаар сонсгол, хараа нь муудсанаар хорвоогоос хэтэрхий эрт хальсан байна.

Оюун санаан дахь ядуурал

8
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()