2018 онд цахим ертөнцөд шуугиан тарьсан амттай хоолнууд

2018-12-31, 09:19
2,273

Трэнд гэдэг нь зөвхөн гутал хувцастай холбоотой зүйл биш ажээ. Хоол хүнсний салбарынхан шинэ, сонирхолтой амтыг хэрэглэгчдэд санал болгох замаар нэр хүнд, ашиг орлогоо нэмэгдүүлдэг. Улирч буй 2018 он хурц тод өнгөтэй, өвөрмөц, баялаг амттай хоол хүнс, амттануудаар дурсагдах жил болж байна. Ингээд та бүхэнд энэ онд цахим ертөнцөд хүмүүсийн сонирхол болон гайхлыг төрүүлж, трэнд болсон шинэ төрлийн хоол хүнсийг танилцуулж байна.

2018 онд цахим ертөнцөд шуугиан тарьсан амттай хоолнууд
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 "Лууны сахал" чихэр

Энэхүү амттаныг зөвхөн мэргэшсэн мастерууд элсэн чихрийг хялгас шиг нарийхан болтол нь зуурч, элдэж, цувих аргаар хийдэг байна. Хятадын "Лууны сахал" нь зөвхөн амттан биш гар урлалын бүтээл гэж тооцогддог.

"Лууны сахал" чихэр

2 Цэнхэр рамен

Энэхүү уламжлалт япон рамен нь ер бусын өнгөтэйгээрөө онцлог. Далайн замгаас гаргаж авсан байгалийн будгаар энэхүү раменд цэнхэр өнгө оруулдаг аж.

Цэнхэр рамен

3 Далайн усан үзэм

Уг бүтээгдэхүүнийг далайн усан үзэм гэж зүгээр ч нэг нэрлээгүй байна. Жижигхэн болцуунууд нь үнэхээр усан үзмийг санагдуулдаг аж. Гэхдээ энэ нь Филиппин, Вьетнамын эргийн орчимд ургадаг нэгэн төрлийн замаг юм байна.

Далайн усан үзэм

4 Зайрмагтай тарвас

Уг трэнд 2017 онд хүчээ авсан бөгөөд энэ онд ч гэсэн байр сууриа алдаагүй байна. Идэж үзсэн хүмүүс үнэхээр гайхалтай амттай гэж шагшрах аж.

Зайрмагтай тарвас

5 Алтан пончик

Зайрмагаас гадна цагирган боов энэ онд ид моодонд орсон. Тэдгээрээс хамгийн ер бусын сонголт нь 24 каратын алтаар бүрсэн цагирган боов байлаа.

Алтан пончик

6 Пицца-пирог

Пиццаны хачир хэзээ ч хангалттай санагддаггүй хүмүүст зориулагдсан "Пицца-пирог" энэ онд хүчээ авчээ. Пирог хэлбэртэй пиццаны амттай энэхүү зоог нь олон хүнийг цатгая гэвэл хамгийн тохиромжтой сонголт.

Пицца-пирог

7 Матча (ногоон цай) цайтай зайрмаг

Жимс, шоколад, самарны амттай зайрмаг л гэхээс ногоон цайны амттай зайрмаг тэр болгон тааралдахгүй. Харин энэхүү зайрмаг нь матча цайны нунтгийг агуулсан тул үнэхээр өвөрмөц үнэр, амттай.

Матча (ногоон цай) цайтай зайрмаг

8 "Пока"

Пока нь ерөнхийдөө сүшитэй төстэй бөгөөд будаа, гоймон, загасны мах, олон төрлийн ногооноос бүрддэг. Гэхдээ энэ хоолыг пицца шиг, буррито шиг гэх мэт ямар ч хэлбэрээр бэлдэж болно.

"Пока"

9 Тай - зайрмаг

Энэхүү зайрмагийг ер бусын аргаар хийдэг бөгөөд шарсан зайрмаг ч гэж нэрлэдэг. Бүх орцыг нь хөлдөөгч хавтан дээр хоол хуурч байгаа юм шиг холиод жижигхэн ороомгууд болгон бэлддэг аж.

Тай - зайрмаг

10 Аварга талх

Аварга том талх барих трэнд Вьетнамаас анх түгжээ. Метр орчим урттай, 2-3 кг жинтэй талхыг тэд "гнянгон" хэмээн нэрлэдэг байна.

Аварга талх

11 Зайрмаган хавчуургатай пончик

Амттаныг бас нэгэн төрлийн амттантай холибол юу болох вэ? Зайрмагтай пончик нь чихрэнд дурлагсдад зориулсан хамгийн тохиромжтой бэлэг болно.

Зайрмаган хавчуургатай пончик

12 Кофе, десертний хослол

Зарим кофе шопууд үйлчлүүлэгчийг татах сонирхолтой арга бодож олжээ. Тэр нь кофены аяганы таган дээр дессерт байрлуулах. 

Кофе, десертний хослол

13 Шарсан төмстэй пицца

Тус тусад нь идэж байснаас нийлүүлээд нэг хоол болгочихож яагаад болохгүй гэж хэн нэгэн нь боджээ. Үр дүнд нь таны харж байгаа пиццатай шарсан төмс (эсвэл шарсан төмстэй пицца) бий болсон байна..

Шарсан төмстэй пицца

Бонус: Нохойд зориулсан соус

"Нохой ч гэсэн хоолондоо амт оруулах эрхтэй" гэж энэхүү соусны үйлдвэрлэгчид боджээ. Гэхдээ нохдод энэ нь үнэхээр таалагдаж байгаа эсэх нь сонирхолтой.

Бонус: Нохойд зориулсан соус

12
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()