Элон Маскийг өнөөгийн амжилтад хүргэсэн түүний амьдралын алтан дүрмүүд

Мөрөөдөлдөө хүрэхийн төлөө ажиллана гэдэг эхэндээ их хэцүү санагддаг. Гэхдээ эцэстээ түүндээ хүрэхийн тулд хийсэн бүхэн тань үр дүнгээ өгөх болно. Дэлхийн хамгийн амжилттай яваа хүмүүсийн юу ч үгүй хоосноос агуу том зүйлсийг хийж чадсан түүхүүд олон хүмүүст урам зориг өгдөг. Компанийг оргүй хоосноос босгоно гэдэг урам зориг өгөх түүх болон дуслуулсан хэдэн нулимснаас илүү ихийг шаарддаг. Та амжилтад хүрэх хүсэл, зорилготой байх ёстой. Ингээд алдарт "Tesla", "Space X", "Paypal" зэрэг компаниудыг үүсгэн байгуулсан Элон Маск (Elon Musk) ийм олон амжилтуудад хүрэхийн төлөө мөрдөж ирсэн зарчмуудыг танд хүргэе.

Элон Маскийг өнөөгийн амжилтад хүргэсэн түүний амьдралын алтан дүрмүүд
Lada машинтай болмоор байна уу?
Хаах
Сурталчилгаа

1 Бүтэлгүйтлийг давж гарахын тулд итгэмээргүй их ажиллах

"Зугаа цэнгэлгүй зөвхөн ажилла, ажилла" гэдэг үг Тесла компанийн захирал Элон Маскийн ажлын хэмнэл юм. Хэд хэдэн эх үүсвэр Маскийн итгэмээргүй ажлын ёс зүй болон хэрхэн тэрбумтны энгийн ажлын өдөр өнгөрдөг талаар дурдсан байдаг. Тэрээр долоо хоногт 80-100 цагийг хэд хэдэн компанийнхаа дунд ажиллаж өнгөрөөдөг байна.  Нэгэн ярилцлагадаа тэрээр суугаад өглөөний цай уухын оронд өдрийн турш ажиллахыг илүүд үздэг ч гэж хэлж байжээ. Мэдээж тэрээр "Tesla", "Space X", "Paypal" болон хэд хэдэн компанийг эзэмшдэг.  Гэхдээ хүн ингэж ажиллах боломжтой гэж үү? Маск хэн хүнээс илүүтэйгээр тархины чадамжийг дээшлүүлдэг олон хоол хүнс байдгийг мэддэг байх хэрэгтэй. Хэрвээ түүнд суугаад халуун хоол идэх цаг байхгүй бол, өдөр зам зуураа юм идчихэж байх хэрэгтэй шүү дээ.

Бүтэлгүйтлийг давж гарахын тулд итгэмээргүй их ажиллах

2 Зар сурталчилгаа хийх хэрэггүй, бүтээгдэхүүнээ л хий

Элон Маск энэ зууны хамгийн том нөлөөтэй тэрбумтнуудын нэг тул, түүнд бидэнд бизнес хэрхэн хийдэг талаар өгөх зөндөө зөвлөгөө байгаа гэдэгт итгэлтэй байна. Компани бий болгоход асуудалтай зүйлүүд олон байдаг ч, ялангуяа эхний хэдэн сардаа бусад компаниудаас ялгарна гэдэг хэцүү байдаг. Бүтээгдэхүүнээ зарахад бидэнд асуудал тулгардаг. Тэрбумтны зөвлөснөөр, бид бүтээгдэхүүнээ зарахдаа марктенгийн ажилд цаг энергээ зарцуулахын оронд бүтээгдэхүүнийхээ чанар дээр л анхаарах хэрэгтэй. Бүтээгдэхүүн тань боломжийн ашиг авчрах эсэхийг олж мэдэх хэрэгтэй. Гэхдээ бүх компанид тодорхой хэмжээний сурталчилгаа хэрэгтэй. Ялангуяа дөнгөж эхэлж байгаа старт-апп бизнессүүдэд сурталчилгаа хэрэгтэй байдаг.

Зар сурталчилгаа хийх хэрэггүй, бүтээгдэхүүнээ л хий

3 Тэр бүх твиттер хэрэглэгчидтэй харьцдаг

Бид бүгд алдартнуудыг өөрсдийн шүтэн бишрэгчидтэй ярилцлагад орж байхдаа, эсвэл лайв хийж байхдаа ярихыг харж байсан. Гэхдээ Элон Маск твиттерээр харьцахыг шал өөр түвшинд аваачсан. Одоогоор Маскийг 23.7 сая хэрэглэгчид твиттер дээр дагадаг бөгөөд энэ түүнд ярилцах маш их хүн байдаг гэсэн үг юм. Өдөр тутмын дагагчдынхаа твиттерт тэрээр боломжоороо хариу бичдэг байна. Өөрийг нь биширдэг хүмүүс болон хэрэглэгчидтэйгээ ийм шууд харилцаатай байх нь хүн болгонд өөрийг чухал юм шүү гэдгийг мэдрүүлж чаддаг. Ийнхүү Маск хүн болгонд өөрийг нь супербаатар мэт мэдрэмж төрүүлж чаддаг гэдэгт итгэлтэй байна. Түүний ярилцлагыг сонсох нь л бидний сэтгэлийг хөдөлгөж чаддаг шүү дээ.

Тэр бүх твиттер хэрэглэгчидтэй харьцдаг

4 Олон ном унш

Элон Маскийн оюуны чадварт тоо томшгүй олон уншдагтай нь холбоотой. Хэдэн ярилцлага өгч байхдаа тэрээр хүүхэд байхдаа номын хорхойтон байсан гэдгээ дурдсан байдаг. Бусад нь гадаа найзуудтайгаа тоглож байхад, Маск бүхэл бүтэн нэвтэрхий толь уншиж байдаг байсан. Түүний хамгийн дуртай ном нь "The Hitchhikers Guide To The Galaxy" ном ажээ. Тэрээр нэгэн ярилцлагад “Бид ямар асуулт асуухаа мэдэхийн тулд хүн төрөлхтний оюуны цар хүрээг тэлэхийг хичээх хэрэгтэй юм байна гэсэн дүгнэлтэд би хүрсэн. Үнэхээр хүн төрөлхтнийг гэгээрүүлэх, оюуны илүү дээд түвшинд аваачихын төлөө зүтгэнэ гэдэг бол хийх ёстой цор ганц чухал зүйл юм” хэмээжээ. Энэ нь түүний олон ном уншдагтай холбоотой нь гарцаагүй.

Олон ном унш

5 Оюуны өмчийн патент ашиглах хэрэггүй

2014 онд Тесла компанийн хурал дээр Элон Маск компанийнхаа бүх оюуны өмчийн патентаас татгалзах төлөвлөгөөтэй байгаагаа зарлажээ. Тэрбумтан өөрийнх нь нээлтүүдийг сайн сайхны төлөө ашигласан хэнийг ч шүүхэд өгөхгүй гэсэн амлалт өгсөн байна. Тэрээр хуулийн бичиг баримт гэх зүйлс нь хэрэглэгчдэд хамгийн сайныг өгөх гэсэн зорилгод нь харшлана хэмээн үздэг. 

Оюуны өмчийн патент ашиглах хэрэггүй

6 Мөнгө олох нь эцсийн зорилго биш

Мөнгө олох нь Маскийн хувьд гол зорилго нь биш болсон, тэрээр мөнгөний биш ирээдүйн талаар бодож өдрийг өнгөрөөдөг байна. Тэдний хувьд ийм төрлийн урагш тэмүүлэх бодол ирээдүйн тэрбумтнуудыг өөрсдийн эд хөрөнгөнөөс илүү агуу том зүйлсийг бүтээхэд үлгэр жишээ болох биз ээ. Түүний хүн амьдрах боломжтой гаригуудын талаарх үзэл бодлоос харахад, яагаад тэрээр үргэлж хүн төрөлхтөнд муугаар нөлөөлж болох асуудлуудын шийдлийг олох гэж хайж байдгийг ойлгоход амархан. Маск магадгүй мөнгө хамгийн чухал зүйл гэж боддоггүй байх, гэхдээ судалгаандаа санхүүжилт олох, компаниа өргөжүүлэх болон дэлхийд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхийн тулд тухайн хүнд мөнгө хэрэгтэй. 

Мөнгө олох нь эцсийн зорилго биш

7 Хэрвээ чи асуудалтай тулгарсан бол хүн болгонд хэл

Ихэнх компаниудад ажилчид өөртөө тулгарсан асуудлаа менежертээ хэлэх үүрэгтэй байдаг. Ихэнхдээ тэдгээр асуудлууд шийдвэрлэгдэхгүй замхарч алга болдог. Тухайн асуудал нь менежерүүдийн дунд үл ойлголцлоос болж хаягдаж эсвэл бүүр зүгээр тоогдохгүй орхигддог байна.

Тиймээс Элон Маск маск менежерүүдийн үүргийг бүрэн хасаж хаясан зарчмаар ажилладаг байна. Хэдий энэ нь зөв санаа мэт боловч, практикт нэвтрэхэд асуудалтай. Нэгдүгээрт, менежерийн хэрэг байхгүй тул тэд ажлаа алдаж магадгүй. Энэ нь компанид муугаар нөлөөлөөд зогсохгүй ажилчдад ч нөлөөтэй байх болно.

Хэрвээ чи асуудалтай тулгарсан бол хүн болгонд хэл

8 "Хурал зөвлөгөөнд цагаа үрээд хэрэггүй, ямар ч утгагүй зүйлс"

Ихэнх ажил олгогчид хурлыг ажилчидтайгаа ойлголцох чухал гүүр гэж үздэг байхад, Элон Маск хурлыг цагийн гарз үздэг байна. Хэдэн жилийн өмнө Тесла компанийн захирал ажилчдадаа хэрхэн ажилд дээрээ амжилт гаргах талаар зөвлөсөн цахим шуудан илгээжээ. Тэрээр “Хурал гэдэг бол том компаниудын мөхөл бөгөөд цаг явахын хэрээр улам л үр дүнгүй болдог. Тухайн хурал нь нэн шаардлагатай эсвэл компанийг бүхэлд нь хамарсан том асуудлыг шийдвэрлэх хурал биш л бол үүнийг хийх шаардлага байхгүй” гэж бичжээ. 

"Хурал зөвлөгөөнд цагаа үрээд хэрэггүй, ямар ч утгагүй зүйлс"

9 Тесла-д ажиллахын тулд та бусадтайгаа сайн харилцаж чаддаг байх хэрэгтэй

Анхны сэтгэгдэл гэдэг бол хэн нэгэнтэй эхэлж уулзахад маш чухал, ялангуяа ажлын ярилцлага дээр илүү чухал байдаг. Бүх л ажил олгогчид сайн харилцааны чадвартай ажилтад өндрөөр үнэлдэг. Харилцааны чадвараа сайжруулах нь биднийг хаа ч очсон амжилтад хүрэхэд тусална. Хэрвээ та зөв үгтэй, сайн ярианы чадвартай бол Тесла-д ажлын байртай болох илүү боломжтой гэнэ. Тэрээр өөрийн ажилчидтай бичсэн цахим шуудандаа “Учир утгагүй мэргэжлийн үгээр байнга ярих нь компанийг сайхан харагдуулахгүй ээ, эцэстээ энэ нь таныг амжилтад хүрэх боломжийг багасгах болно” гэж бичжээ. Ихэнх ажил олгогчид энэ зөвлөгөөтэй санал нийлэх биз, гэхдээ Маск энэ харилцааны чадварыг бусдаас илүү анхаарч үздэг байна.

Тесла-д ажиллахын тулд та бусадтайгаа сайн харилцаж чаддаг байх хэрэгтэй

10 Юун дүрэм журам?

Ажил олгогчид шинээр ажилд орох хүмүүсээс олон шалгалт авдаг. Тэдгээрийн нэг нь ажил дээр гарсан тодорхой нөхцөл байдалд тухайн хүн ямар шийдвэр гаргахыг мэдэх гэсэн компанийн судалгаа байдаг. Бараг үргэлж “Та компанийн дүрмийг дагах нь чухал гэж үздэг үү?” гэж асуудаг. Мэдээж та тэр ажилд орохыг хүсч байвал “Тийм” гэсэн хариултыг дугуйлах нь зөв. Харин Элон Маскийн хувьд тэрээр компанийн дүрэмд итгэдэггүй байна. Тэрээр дээд тушаалтнаа дагахын оронд өөрийнхөө бодолд итгэхийг зөвлөдөг.

Маск өөрийнхөө зөн совинд итгэх нь компани дотор хөгжиж, амжилтад хүрэхэд тусална хэмээн итгэдэг. Зарим дүрмийг зөрчих л гэж зохиодог шүү дээ.

Юун дүрэм журам?

29
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()