2018 онд бидний амьдралд нэвтэрсэн шилдэг технологиуд

Орчин үеийн шинжлэх ухаан техник, технологийн хөгжил гэдэг ямар нэгэн шинэ санаа бүхнийг бараг гүйцэлдүүлдэг болчхож. Зохион бүтээгчид ч та бидний амьдралыг улам тансаг, таатай болгох гэж шинэ шинэ бүтээлээр биднийг гайхшруулахаа зогсохгүй байна. Хүүхэд ахуйдаа, олон жилийн өмнө номноос уншаад ийм зүйл байж болох юм болов уу хэмээн бодож байсан уран зөгнөлийн мэт технологиуд улиран одож буй 2018 онд хэрхэн бодит зүйл болж та бидний өдөр тутмын амьдралын хэрэглээ болсныг энд өгүүлнэ.

2018 онд бидний амьдралд нэвтэрсэн шилдэг технологиуд

1 Телевизийн реклам сурталчилгаанаас хамгаалах нүдний шил

Олон хүн телевизийн нэвтрүүлэг, кинон дундуур явдаг улиг болсон зар сурталчилгаанаас залхсан байдаг. Үнэхээр залхмаар, бас зугтахын аргагүй, гудамж талбайд л том дэлгэцээр, гэрт ч кино нэвтрүүлгийн дундуур хэдэн арван минутаар гардаг шүү дээ.

Ийм л болохоор Иван Кэш, Скотт Блю нар шилэн дээрээ хэт ягаан туяанаас хамгаалах төдийгүй дэлгэцийн цацрагийг хаах  тусгай  наалт бүхий "IRL Glasses" хэмээх нүдний шил бүтээсэн байна. Энэ шил ухаалаг болон "OLED"-ээс бусад телевизийн бүх дэлгэцэд тохирч үүргээ гүйцэтгэнэ. Гэхдээ зохион бүтээгчид энэ дутагдлыг ч засна гэж байгаа гэнэ. Таныг рекламнаас ангижруулах энэ шил 2019 оны дөрөвдүгээр сар гэхэд худалдаанд 49 долларын үнэтэйгээр гарах юм байна.

Телевизийн реклам сурталчилгаанаас хамгаалах нүдний шил

2 Чухал эд зүйлээ мартахгүй, гээхгүй байх төхөөрөмж

Хэн хүн тээш, эд зүйл бүхнээ даатгачихсан  байдаггүй. Одоо харин таны түлхүүр, хэтэвч, ачаа, бусад үнэт зүйлс чинь найдвартай хамгаалалттай болж байна. "Tile Mate" гэдэг энэ жижигхэн чипийг ачаа, эд зүйлдээ зүүчихсэн байхад энд тэнд орхих, мартаж санахад чинь танд дохио өгч сануулна. Ердөө л "Bluetooth"-ээр гар утастай холбогдож дуут дохио өгөхөд болоо. Энэ төхөөрөмж хэдийнээ худалдаанд гарчээ.

Чухал эд зүйлээ мартахгүй, гээхгүй байх төхөөрөмж

3 Робот зураач

"Scribit" бол хагас автомат зарчмаар ажиллаж хана будаж гоёх үүрэгтэй робот юм. Хоёр татлагаар дээрээс бэхэлсэн тийм ч томгүй дугараг энэ төхөөрөмжид дөрвөн өнгийн маркер үзэг байрлуулаад урьдчилан бэлтгэсэн зургийг зурах команд гар утсаар өгөхөд  өөрөө хана даган явж зурдаг байна. Та ердөө юу зурах, хэдий хэмжээтэй байх, хэдий хэрийн будаг орох зэргээ л нарийн тооцож гаргаад болох нь тэр. Одоохондоо худалдаанд гараагүй байгаа энэ “зураач”-ийг  2019 оны дөрөвдүгээр сарын 16-нд Миланд  болох "Salone del Mobile" үзэсгэлэнд дэлгэн үзүүлэх гэж байна.

Робот зураач

4 Хянагч бугуйвч

"Myo Armband" гэдэг энэ бугуйвч мэдээлэл дамжуулах товчлуур байрлуулсан хаймар. Энэ бугуйвч булчингийн түлхэлтээр таны хөдөлгөөнийг хянаж таны хэр хүч гаргаж байгааг тооцоолно. Бас энэ бугуйвчаараа та компьютер, гар утасныхаа ямар нэг ажиллагааг удирдаж болно. Бугуйвчийг шуун дээрээ  зүүснээр гарт ямар нэг садаа болох зүйл огт үгүй, чөлөөтэй байж хөдөлгөөний дөрвөн хэлбэрийг дөрвөн хавтгай дэрээ хянаж бүртгэнэ. Хүнээс ямар хүч оролцоо байхгүй, зөвхөн шинэ төхөөрөмждөө дасаж эзэмшиж сурах үлдэж байна.

Хянагч бугуйвч

5 Таны фитнесийн дэглэмийг хянаж удирдах толь

Чийрэгжүүлэх зориулалттай  олон үүрэг бүхий төхөөрөмж дээр хэрхэн ажиллахыг чиглүүлэх ханын толь нь заавал чийрэгжүүлэх төвд очилгүйгээр гэртээ дуртай цагтаа өөрөө хичээллэдэг хүмүүст дасгалжуулагчийг орлон  зөвлөгөө заавар өгөх үүрэг гүйцэтгэнэ.

Таны фитнесийн дэглэмийг хянаж удирдах толь

6 Гэрийн ухаалаг цэцэрлэг

"SproutsIO" бол гэрт үндэст ургамлуудыг тарьж ургуулах ухаалаг цэцэрлэг юм. Нэгэнт оруулсан программын ачаар энэ төхөөрөмж, хэдий хэрийн ус, гэрэл, бордоо хэрэгтэйг өөрөө тааруулж сонгоно.

Тэр ч бүү хэл жимсний амтыг өөрчлөх программ ч оруулж болно. Задгай агаарт байдаг ерийн цэцэрлэгийг бодвол ус чийгний дөнгөж хоёр хувьтай тэнцэх бага ус хэрэглэх ч ургамлын ургах хугацаа нь гаднынхаас гурав дахин хурдан юм байна.

Гэрийн ухаалаг цэцэрлэг

7 Өөрийгөө сувилахад туслах толь

"CARO OS" гэдэг энэ толь бүсгүйчүүдэд илүү хэрэгтэй эд ажээ. Энэ толины тусламжтайгаар нүүрнийхээ арьсыг эрүүл эсэхийг мэдэхээс гадна толь өөрөө арьсаа арчлах заавар зөвлөгөө өгнө. Таныг нүүрээ арчилж байхад энэ толь хөгжим тоглож, бас селфи хийж өгнө. Энэ толийг нүүрний зураг аваад арьсны чийглэг, тослог зэрэг байдлыг үнэлж дүгнэн хариу өгөх камертайгаар бүтээсэн байна.

Өөрийгөө сувилахад туслах толь

8 Амны шүүгч хаалт

Амны энэ хаалт нь та бидний эрүүл мэндэд өдөр тутам аюул учруулж байдаг агаар дахь жижиг хэсгүүд, нянгаас хамгаалах зориулалттай. Хөдөлгөөнд ямар нэг саад учруулахгүй, амьсгалахад чийг татаад байхгүй амны энэ хаалт агаарын хамгийн их бохирдолтой байдаг том хотуудад амьдардаг, эрүүл мэндээ анхаардаг хүмүүст тун чухал бүтээгдэхүүн болох юм.

Амны шүүгч хаалт

9 Уян зурагт

"LG" компанийн "OLED" телевизор нь зүгээр л даавуу шиг уян. Ердөө 2 кг жинтэй энэ телевизорыг энгийн соронзон наалтуураар л хананд бэхэлж болно. Өмнөх зурагтуудаас цахилгаан хамгийн бага зарцуулах атлаа өнгөний ялгарал хамгийн өндөр түвшинд гэнэ шүү.

Уян зурагт

10 Хаалганы ухаалаг цоож

"August Smart Lock" цоож бол гар утсаараа удирдан түгжиж нээж болох ухаалаг цоож. Таны утсанд "Bluetooth" суулгасан байхад л хангалттай. Энэ программаар хаалгаа алсын зайнаас хааж, түгжиж, найз нөхөд, танил, төрөл төрөгсдөө ирэхэд мөн л зайнаас нээж өгч болно. Үүнээс гадна хаалга нээгдсэн, хаагдсан тухай мэдээллийг эндээс мэдэж болно. Ухаалаг цоож худалдаанд хэдийнээ гарсан байгаа.

Хаалганы ухаалаг цоож

21
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()