Жирэмслэлтийн тухай бидний үнэн гэж боддог худал ойлголтууд

Судалгаанаас харахад хүүхэдтэй болохоор  шийдсэн хосуудын 30 хувь нь эхний мөчлөгөөр, 85 хувь нь 12 сарын дотор, харин үлдсэн хувь нь хэдэн жилийн дараа жирэмсэн болдог гэж гарчээ. Гэхдээ эмэгтэйчүүд бүгд жирэмслэлт болон төрөлтийн тухай өөр өөрсдийн бодож, санаа зовж явдаг тухай судалгааг хийдэг билээ. Харамсалтай нь интернэтэд маш олон худал зүйл байдаг бөгөөд энэхүү худал ойлголтын талаар сонирхоцгооё.

Жирэмслэлтийн тухай бидний үнэн гэж боддог худал ойлголтууд

1 Бид бодохдоо: Өргөн ташаатай хүмүүс төрөхөд амар байдаг

Гэвч: Өргөн ташаатай хүмүүс төрөхөд амар байдаг гэж хүмүүс боддог ч энэ нь үнэн хэрэгтээ төрөх замтай ямар ч холбоогүй юм. Төрөх үед хүүхэд таазны дунд байх бөөрөнхий сүвээр гарч ирдэг бөгөөд үүнийг гаднаас нь харах ямар ч боломжгүй. Бүсгүйчүүдийн энэхүү сувгийн зай өөр өөр байдаг хэдий ч энэ нь ташааны тойргоос огтхон ч хамаарахгүй.

Бид бодохдоо: Өргөн ташаатай хүмүүс төрөхөд амар байдаг

2 Бид бодохдоо: Олон дахин ЭХО-д харуулах нь урагт муугаар нөлөөлнө

Гэвч: ЭХО-д ойрхон харуулахад ураг болон эхэд муугаар нөлөөлнө гэсэн албан ёсны судалгаа, баримт байхгүй. Бодит байдал дээр ЭХО гэдэг цацрагт туяа биш харин өндөр чанартай дуу авианы төхөөрөмж юм.

Дуу авианы долгион нь бага бөгөөд ЭХО-д харуулахад урт хугацаа шаардлагагүй. Хэрвээ удаан хугацааны турш ЭХО-д харуулбал харин аюул учрах магадлалтай ч эмч нар удаан хардаггүй гэдгийг санаарай.

Бид бодохдоо: Олон дахин  ЭХО-д харуулах нь урагт муугаар нөлөөлнө

3 Бид бодохдоо: Жирэмсэн эмэгтэй гэдсэн дээрээ хэвтэж болохгүй

Гэвч: Ураг умай дотор байрладаг бөгөөд булчингаар сайн хамгаалагдсан байдаг. Жирэмсэн эмэгтэй хүссэн үедээ гэдсэн дээрээ хэвтэж болно. Ирээдүйн хүүхдэд энэ нь ямар ч сөрөг үр дагаврыг авчрахгүй.

Бид бодохдоо: Жирэмсэн эмэгтэй гэдсэн дээрээ хэвтэж болохгүй

4 Бид бодохдоо: Жирэмсэн хүн гүйж болохгүй

Гэвч: Жирэмслэх гэдэг нь гүйхээс татгалзах шалтгаан огт биш. Хэрвээ жирэмслэлтийн явц хэвийн үргэлжилж байвал жирэмсэн бүсгүй та хөнгөн гүйж болно.

Харин жирэмслэлтийн явц хэвийн бус асуудалтай байвал спортоор хичээллэхээс татгалзах нь зүйтэй. Аюултай жирэмслэлтэд цусны даралт, илүүдэл жин багтана. Гэхдээ спортоор хичээллэхээсээ өмнө заавал эмчид хандаж, зөвлөгөө аваарай.

Бид бодохдоо: Жирэмсэн хүн гүйж болохгүй

5 Бид бодохдоо: Жирэмсэн байх үед өглөөгүүр эхний 3 сар дотор муухайрдаг

Гэвч: Дотор эвгүйрэх гэдэг бол жирэмслэлтийн хамгийн анхны шинж тэмдэг байдаг. Бүсгүйчүүд энэхүү шинж тэмдгээр өөрийн жирэмсэн болохыг мэдэх тохиолдол ч гарна. Хэдийгээр бүсгүйчүүдийн 80 хувь нь энэ асуудалтай тулгардаг ч 2 хувьд нь зөвхөн өглөө дотор муухайрдаг гэнэ. Зарим эмч нар дотор муухайрах энэхүү шалтгааныг “бүтэн өдрийн асуудал” гэж нэрлэдэг. Учир нь хэзээ дотор муухайрахыг хэн ч мэдэхгүй. Хэдийгээр дотор муухайрах нь эхний 3 сар үргэлжилдэг ч зарим эмэгтэйчүүдийн хувьд төртлөө дотор нь эвгүйрдэг гэнэ.

Бид бодохдоо: Жирэмсэн байх үед өглөөгүүр эхний 3 сар дотор муухайрдаг

6 Бид бодохдоо: Гараа өргөхөд хүй ургаа ороох магадлалтай

Гэвч: Гараа өргөх нь бусад хөдөлгөөний адилаар урагт ямар ч сөрөг нөлөөг авчрахгүй. Хүй ургаа ороох нь энгийн үзэгдэл болсон бөгөөд эмч нар энэ асуудлыг хялбархан шийдвэрлэж чаддаг.

Бид бодохдоо: Гараа өргөхөд хүй ургаа ороох магадлалтай

7 Бид бодохдоо: Жирэмсэн эмэгтэйчүүд муурнаас хол байх хэрэгтэй

Гэвч: Муур токсоплазмоз хэмээх өвчнийг тээдэг бөгөөд энэ нь ургийн өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлдөг юм. Гэхдээ энэхүү өвчин муур болгонд байдаггүй. Гэрийн тэжээвэр муур энэ төрлийн өвчинтэй байх тохиолдол бараг үгүй.

Энэ өвчнийг харин хогийн савнаас халдварлах боломж муурнаас халдварлахаас хамаагүй их. Тиймээс хэрвээ та хөл хүнд хэрнээ хогийн саваа цэвэрлэхийг хүсвэл гартаа бээлий өмсөөрэй.

Гэхдээ токсоплазмыг муур, хогийн савнаас илүү хүнсэндээ түүхий, дутуу боловсруулсан мах хэрэглэснээр тусаж болно. Тиймээс махаа сайн боловсруулж хэрэглэх нь зүйтэй.

Бид бодохдоо: Жирэмсэн эмэгтэйчүүд муурнаас хол байх хэрэгтэй

9 Жирэмсэн явцдаа бүх эмэгтэйчүүд аз жаргалтай байдаг

Яагаад ч юм хүн бүр жирэмсэн эмэгтэйг хамгийн аз жаргалтай, амьдралынхаа хамгийн аз жаргалтайг мөчийг өнгөрүүлж байна гэж боддог. Гэтэл бодит байдал дээр бүх зүйл тийм биш аж. Жирэмсний явцад олон эмэгтэйчүүд айдас, стресс гэх мэт сөрөг сэтгэл хөдлөлийг мэдэрдэг. Харин жирэмсэн бүсгүйчүүдийн 14-23%-д нь сэтгэл санааны гүн дарамт ажиглагдана. 

Энэ бүхэн дааврын өөрчлөлттэй холбоотой бөгөөд энэ нь тархины үйл ажиллагаанд нөлөөлдөг юм. Сэтгэл санааны гүн хямралд орсон тохиолдолд заавал эмчид хандах хэрэгтэй. Учир нь энэ урагт нөлөөлөх магадлалтай.

Жирэмсэн явцдаа бүх эмэгтэйчүүд аз жаргалтай байдаг

9 Бид бодохдоо: Хааяа согтууруулах ундаа хэрэглэх нь урагт нөлөөлөхгүй

Гэвч: Согтууруулах ундаа нь эхээс дамжиж урагт хүрэх чадвартай байдаг учир ээж нь ууж байвал хүүхэд тань тантай хамт ууж байна гэсэн үг. Жирэмсний явцад согтууруулах ундаа хэрэглэх ургийн хөгжилд сөргөөр нөлөөлнө.

Гэхдээ эмч нар хэдий хэмжээний согтууруулах ундаа ургийн хөгжилд сөргөөр нөлөөлдөг болохыг хэлж чадахгүй учир жирэмсэн байх үедээ согтууруулах ундаанаас татгалзсан нь хамгийн зөв сонголт байх болно.

Бид бодохдоо: Хааяа согтууруулах ундаа хэрэглэх нь урагт нөлөөлөхгүй

10 Бид бодохдоо: Гэдэсний хэлбэрээр хүүхдийн хүйсийг тодорхойлж болно

Гэвч: Энэ аргаар хүүхдийн хүйсийг тодорхойлж болдог бол ихээхэн амар байлаа. Харамсалтай нь энэ боломжгүй зүйл юм. Гэдэсний хэмжээ болон хэлбэрт зөвхөн 2 зүйл нөлөөлдөг юм. Үүнд: Ургийн хэмжээ болон байрлал нөлөөлнө. Хүүхдийн хүйс гэдэсний хэлбэртэй огт холбоогүй. 

Бид бодохдоо: Гэдэсний хэлбэрээр хүүхдийн хүйсийг тодорхойлж болно

11 Бид бодохдоо: Жирэмсэн байхад нэмсэн жин төрөх үед хасагдана

Гэвч: Жирэмсэн байх үед жин нэмэх нь энгийн асуудал бөгөөд энэ нь хүүхдийн жин, эхэс, ургийн ус, хөх, умай томрох, өөх хуримтлагдсанаас үүсдэг. Төрсний дараа хүүхдийн жин, эхэсийн жин, ургийн усны жин л хасагддаг.

Харин дараагийн хэдэн долоо хоногт биеийн усны хэмжээ багассанаар бага хэмжээний жин хасдаг. Харамсалтай нь өөхний хуримтлал алга болохгүй бөгөөд спортоор хичээллэх нь хамгийн үр дүнтэй арга байх болно.

Бид бодохдоо: Жирэмсэн байхад нэмсэн жин төрөх үед хасагдана

12 Бид бодохдоо: Хийсвэр хагалгаагаар төрөхөд амархан байдаг

Гэвч: Олон эмэгтэйчүүд хийсвэр хагалгааг төрөх хялбар  бас аюулгүй арга гэж ойлгодог. Үнэн хэрэгтээ хийсвэр хагалгаа хийсний дараа өвдөлт ихээр мэдрэгдэх бөгөөд өвдөлтийн хугацаа нь хэвийн төрөлтөөс нэлээд урт үргэлжилнэ.

Үүнээс гадна хийсвэр хагалгаа хийлгэсний дараа хүндрэл гарах магадлалтай байдаг. Тиймээс мэргэжлийн эмч нар зайлшгүй тохиолдолд л хийсвэр хагалгааны аргыг сонгохыг зөвлөж байна.

Бид бодохдоо: Хийсвэр хагалгаагаар төрөхөд амархан байдаг

13 Бид бодохдоо: Гадна болж буй зүйл урагт нөлөөлөхгүй

Гэвч: Дээр үед хүүхэд төрөхдөө гадна орчны ямар ч  мэдлэггүй төрдөг гэсэн ойлголт байсан. Харин орчин үед энэ талаар өргөн ойлголттой болсон юм.

Ургийн хөгжлийн явцад хүүхэд тодорхой хугацаанаас эхэлж ээжийнхээ хоолойг таньж, гэрэл харж, заримдаа хурц гэрэл тусах үед бүр буруу харах нь ч бий. Мөн эхэсээр дамжин ирж буй хоолыг амталж, умайн ханыг долоож, үнэрлэнэ.

Үүнээс харахад төрөх дөхсөн хүүхэд гадаад орчны бүхий л зүйлийг мэдэрдэг болсон байна.

Бид бодохдоо: Гадна болж буй зүйл урагт  нөлөөлөхгүй

Жирэмслэлт болон төрөлтөндөө бэлдэх нь зүй ёсны хэрэг боловч интернэтээс олсон, эмээгээсээ, ээжээсээ сонссон бүх мэдээлэлд итгэх нь утгагүй.

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()