Хамгийн шилдэг тулааны урлагууд

Дэлхийн аль ч улсад өөрийн гэсэн тулааны урлаг хөгжсөн байдаг. Олон зууны туршид хүмүүс хэн нэгнээс өөрийгөө хамгаалахад суралцсаар иржээ. Тулааны урлаг, спортын олон төрөл зуу зуун жилийн туршид улам төгөлдөржин боловсронгуй болж ирсэн юм. Тулааны ийм олон төрөл өнөө хүртэл өөрчлөгдөөгүй эртний мастеруудын үүсгэсэн тэр хэвээр байсаар ирсэн японы тулааны урлагийн хэмжээнд хүрэх гэж төгөлдөржсөөр ирсэн байна.

Хамгийн шилдэг тулааны урлагууд

1 Бокс /Англи/

Жинхэнэ эрчүүдийн өөр хоорондын өрсөлдөөний энэ хэлбэр эцсийн эцэст асуудлыг "жентельмен" хэлбэрээр шийдэх арга нь байсаар ирсэн. Тулааны энэ урлаг эртний Грекийн үеэс эхлэлтэй гэдэг ч жинхэнэ дүрэм журамтай сургууль болсон нь Англиас эхлэлтэй. Бокс ингэж энэ арал дээрээс хальж дэлхий дахинд түгэж өнөөдөр АНУ-ын үндэсний спортын хэмжээнд очжээ.

Бокс /Англи/

2 Крав-мага /Израиль/

Гардан тулааны энэ урлагийг Израильд амьдрал таагүй байх үед боловсруулан сэджээ. Крав-мага тулааны үед тулалдагч өрсөлдөгчийнхөө биеийн хамгийн чухал хэсгүүд рүү довтолдог дүрэмтэй. Хуруугаараа нүд рүү чичих, цавь руу өшиглөх гээд жинхэнэ гудамжны зэрлэг зодоон шиг боловч бас ч гэж хөдөлгөөн бүхэн нь бодож төлөвлөсөн байдаг.

Крав-мага /Израиль/

3 Муай-тай /Тайланд/

Хэрцгийдүү тулааны энэ урлаг Энэтхэгээс Тайланд улсад орж ирсэн муай-боранын нэг хэлбэр гэдэг. Муай-тай ерөнхийдөө цэргийн сахилга батын чанартай, өрсөлдөгчийнхөө цохилтыг няцаах хэлбэрийн тулаан юм.

Муай-тай /Тайланд/

4 Ушу /Хятад/

Ушу бол хятадын тулааны урлагийн бүхий л хэлбэрийг багтаасан нэр томьёо юм. Үүнийг “дайны урлаг” гэж орчуулж болно. Ушу нь  хятадын нутаг нутгийн, сургууль бүрийн, мастеруудын гээд олон өөр өөр хэлбэрээр хөгжсөн байдаг. Энэ спорт, тодорхой хөдөлгөөн, түргэн шилжилтээр голдуу хөлөөрөө цохидог.

Ушу /Хятад/

5 Капоэйра /Бразил/

Капоэйра нь Бразил руу илгээгдэж байсан африкийн боолуудын анх гаргасан тулааны хэлбэр. Анх харсан хүнд бол энэ тулааны урлаг нь бүжиг гэмээр учир нь тулааны үеэр өрсөлдөгчдөө хүрдэггүй юм. Энэ нь боолуудыг тулааны урлагаар хичээллэхийг хориглодог байснаас тэд дасгалд сургуулиа бүжиг хэлбэрээр хийдэг байсантай холбоотой.

Капоэйра /Бразил/

6 Карате /Япон/

Гар хоосон тулалддаг энэ урлаг нь наран ургах зүгийн орны тулааны бусад урлагаас эрс ялгаатай. Карате нь өрсөлдөгчид нэгнээсээ хамгаалах биш харин түүний хүчийг аль болох хурдан саармагжуулах үр ашигтай арга хайх зарчмаар тулалддаг. Карате өнөөдөр дэлхий даяар хамгийн их тархсан тулааны урлаг болсон бөгөөд мастерууд нь модон самбар, бетон, мөс хагалж хүчээ харуулдаг үзүүлэх тоглолт хэлбэрээр тархсаар байна.

Карате /Япон/

7 Калари Паятт /Энэтхэг/

Тулааны энэ урлагийг Вишна бурхан анх санаачилсан гэж энэтхэгчүүд итгэдэг. Тулааны урлагаас хамгийн эртний “бурхдын зодоон”-ы энэ уламжлал орчин үеийн тулааны бүхий л урлагт шингэсэн байдаг. Калари Паятын жинхэнэ мастер өрсөлдөгчөө ганц цохилтоор зогсоож чадна. Гэхдээ уур цухлаасаа болоод ёс суртахуунаа алдахгүйн тулд энэ урлагаар хичээллэгсэд бясалгалын Сиддхийн урлагаар мөн хичээллэдэг байна.

Калари Паятт /Энэтхэг/

8 Самбо /Орос/

Залуу Холбоот Улс залуу дайчдаа түргэн хугацаанд бэлтгэх зайлшгүй шаардлагатай болсноос өөрийгөө хамгаалах / сам-өөрөө, обороно-хамгаалах/ ийм тогтолцоо бий болгожээ. Самбо нь бие бялдар хөгжүүлэхээс гадна, жинхэнэ эх оронч үзэл төлөвшүүлэх үүрэгтэй гэнэ. Самбогийн гол баримтлал нь байнга өөрийгөө хөгжүүлж, арга хэлбэр нь өөрчлөгдөн тулааны бусад урлагуудаас үр ашигтай аргуудыг авч байдаг.

Самбо /Орос/

9 Сават /франц/

Сават гэдгийг “хуучин шаахай” гэж орчуулж болно. Тулааны энэ урлагийг далайчид хөлгийн тавцан дээр зөвхөн хөлөөрөө тулалдах зорилгоор анх сэдээд гар нь зөвхөн тэнцвэрээ хадгалах л зориулалттайгаар ашигладаг гэдэг. Тиймээс саватаар тулалдагсад зузаан ултай гутал өмсдөг. Өнөөдөр саватууд гараа туслах зорилгоор оролцуулдаг болсон байна.

Сават /франц/

10 Дамбе /баруун Африк/

Дамбег спортын сахилга бат гэх нь бий. Энэ бол өрсөлдөгчөө хязгаарлахад чиглэсэн жинхэнэ урлаг. Энэ тулааныг хөрш тосгоныхондоо  эр зориг, баатарлгаа харуулах гэсэн хуса омгийнхон үндэслэсэн гэдэг. Дамбегийн мастер нэг гараа хэдэн давхар даавуугаар ороож, бүдүүн шийдэм маягтай болгоно.  Хөлөө бас гинжээр ороох нь бий.

Дамбе /баруун Африк/

10
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Фейсбүүк сэтгэгдэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()