Сурталчилгаа (15)
Хаах

Хосуудын харилцааг үгүй хийдэг 7 хүчин зүйл

Хайр зөвхөн аз жаргалыг бэлэглээд зогсохгүй түгшүүрийг дагуулдаг. Заримдаа энэ байдал нь хүнд нөхцлөөс гарахад тусалдаг хэдий ч заримдаа хосуудын хооронд үл ойлголцол үүсэх шалтгаан болдог.  Тиймээс та хоёрын харилцаанд аюул нүүрлэж байгаа эсэхийг урьдчилан мэдэх хэрэгтэй. Харин хэрхэн мэдэх талаар мэдээллийг бид танд хүргэе.

Хосуудын харилцааг үгүй хийдэг 7 хүчин зүйл

1 Таалагдахгүй байх вий гэсэн айдас

Энэхүү асуудал нь харилцааны эхэн үед үүсдэг бөгөөд багадаа аав, ээжийнхээ хайрыг хангалттай амсаагүй хүмүүст ихэвчлэн тохиолддог. Тэд эсрэг хүйстэнтэйгээ холбоо тогтоож энэ сул орон зайгаа нөхөхийг хичээдэг юм. Эсрэг хүйстэндээ өмнө нь хаягдаж байсан бол дараа дараагийн харилцаа нэлээд төвөгтэй санагддаг аж. 

  • Асуудлыг  хэрхэн шийдвэрлэх вэ?

"Би энэ хүнд үнэхээр тохирох хүн биш гэж үү? Яагаад?" гэсэн асуултыг асуугаарай. Хариулт нь та түүнд хамгийн төгс хүн зохицон гэж бодож байж болох юм. Тиймээс энэ зүйлээс татгалзах нь зүйтэй. Үргэлж өөрийгөө хянаж, үг, үйлдлээ цэгнэх хэрэггүй. 

Таалагдахгүй байх вий гэсэн айдас

2 Дотно харилцаатай болохоос айх

Хайранд халамж, сэтгэл хөдлөл, цаг хугацаа гэх мэт бүх зүйлсийг хүлээн авч, хариу өгөх хэрэгтэй байдаг. Гэвч ихэнхидээ энэхүү тэнцвэртэй байдал алдагдаж хэн нэгэн нь ямар нэг зүйлийг дутуу авах, эсвэл дутуу өгдөг. Ингээд дараагийн удаа тухайн хүн алдаагаа давтахаас эмээж, илүү болгоомжтой хандах болно. 

Зарим нь бэлэг, сайшаал магтаалыг тоолж эхлэх бол зарим нь дотроо өөрийгөө түгжинэ. Харин бусад нь дотно харилцаанаас зайлсхийж, дасахаас айх болно.

  • Асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

Ганцаараа байх нь танд зөв шийдвэрийг авчрахгүй. Харин үүний оронд хамтрагчтайгаа ярилцах нь хамгийн зөв сонголт байх болно. Өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэхээс гадна хамтрагчийнхаа санаа бодлыг сонсох нь зүйтэй.

Дотно харилцаатай болохоос айх

3 Дасахаас айх

Өмнөх харилцаатай шууд холбоотой бөгөөд хувийн орон зай багатай болох ч хариуцлага илүү ихтэй болно. Хайртай хүнийхээ хувийн орон зайг  хүндлэх хэрэгтэй. Үүнээс болж өөртөө итгэх итгэлгүй болж, дотно харилцаанд ороход  бэлэн биш байх болно. 

  • Асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

Өнгөрсөн харилцаа ирээдүйг тодорхойлдоггүй гэдгийг санах хэрэгтэй. Амьдралдаа ямар нэгэн шинэ зүйл хийхээс бүү ай. 

Дасахаас айх

4 Хамтран амьдрахаас айх

Хүн бүр хэзээ нэгэн цагт хайрын романс нь дуусгавар болох вий гэхээс айдаг. Ааш зан таарахгүй байх, хоолны зуршил өөр байх гэх мэт олон шалтгаанаас болж  хосуудын харилцаа төгсөх явдал нэлээд тохиолддог. Ингээд хэн нэгэнтэй амьдарч эхлэхдээ түүний эсвэл өөрийнхөө зуршлыг өөрчлөхөөс айдаг. 

  • Асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

Нэг гэрт орох гэж яарсны хэрэггүй. Хамтдаа аялалд гарч болно. Эсвэл нэг нэгнийдээ зочилж хонож болно шүү дээ. 

Хамтран амьдрахаас айх

5 Хамтын үнэт зүйл байхгүй гэж айх

Харилцаа хөгжих үед үүсдэг асуудлын нэг юм. Амьдралыг үзэх үзэл нь ижил байх үед бат бөх харилцаа үүсдэг. Хэдийгээр таньтай яг ижил үзэл бодолтой хүн олоход хэцүү ч нэг зүгт, нэгэн хүсэл зорилготой алхах нь зүйтэй.

  • Асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

Гэрлэхийнхээ өмнө хостойгоо ярилцаж, танд таалагддаг, таалагддаггүй зүйлийн талаар ярилцах нь зүйтэй. Ярилцаж, нэг шийдвэрт хүрдэг байх хэрэгтэй. Заримдаа буулт хийсэн ч болно шүү дээ. 

Хамтын үнэт зүйл байхгүй гэж айх

6 Харилцаагаа хөгжүүлэхээс айх

Урт хугацааны харилцааны ачаар хосууд дундын гэсэн өмчтэй болдог. Байр, хүүхэд, хамтран ямар нэгэн зүйл хийх гэх мэт. Энэ бол хосын харилцааны үргэлжлэлийн нэг хэлбэр яах аргагүй мөн. 

  • Асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

Энэ нь та хоёрын харилцаа гадаад орчны өөрчлөлтөнд хэр бат бөх болохыг шалгасан нэгэн шалгуур юм. Ингээд өөрөөсөө энэ харилцаа танд таалагдаж байна уу гэдгийг асууж үнэнчээр хариулаарай. Хэрвээ тийм бол энэ хугацаанд нэг нэгэндээ илүү их анхаарал хандуулах хэрэгтэй шүү. 

Харилцаагаа хөгжүүлэхээс айх

7 Харилцаа хөрөхөөс сэргийлэх

10-аас дээш жил амьдарсан хосуудтай энэ асуудал тулгардаг юм. Бүх зүйлийг даван туулсныхаа дараа энэ хүн надаас хаашаа ч холдож чадахгүй гэсэн ойлголттой болдог. Заримдаа энэ миний хайж байсан хүн мөн үү гэж асуух хэрэг гардаг бөгөөд энэ тохиолдолд хүн бүр "тийм" гэсэн хариултыг өгч чадахгүй нь улмаас урт хугацааны турш амьдарсан хосууд салах тохиолдол гарна.

  • Асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

Харилцаа удах тусам шинэ зүйл үгүй болж бүх зүйл нэг хэвэндээ тогтдог. Харин үүний оронд үргэлж хайртыгаа гайхшруулж, сонин содон зүйлээр бэлэг бариарай. Энэ нь арга  үнэхээр сайн ажилладаг шүү. 

Харилцаа хөрөхөөс сэргийлэх

14
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()