Хүүхдүүд эмээтэйгээ сайн харилцаатай байх нь маш чухал!

Бага байхад эмэг эх чинь дэргэд байсан бол айх аюулгүй, ёстой тансаглаж байсан олон сайхан дурсамж үлдээ дээ. Гэхдээ сонирхолтой нь эхийн эх, эцгийн ээж хоёр ач зээдээ өөр өөрөөр нөлөөлдөг гэнэ. Эрдэмтэд эхийн эх ач зээгээ хайрлах, асрахаас өөр юу юу өвлүүлдгийг судалсан байна.

Хүүхдүүд эмээтэйгээ сайн харилцаатай байх нь маш чухал!
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Өвөө эмээгээсээ бид юу өвлөж авдаг вэ?

Мэдээж бид өвөг дээдсээсээ генийг нь өвлөн авч энэ нь бидний ДНК-д бичигдэж үлддэг. Генийн мэргэжилтнүүдийн судалгаагаар та бид өвөө эмээгээсээ  нийт  генийнхээ 25 хувийг өвлөн авдаг нь батлагджээ. Уг нь өвөө эмээгээсээ аль алинаас нь ДНК өвлөн авдаг ч эхийнхээ эхээс авсан ген илүүтэй нөлөөлдөг гэж эрдэмтэд үзэж байна.

Өвөө эмээгээсээ бид юу өвлөж авдаг вэ?

2 Ээжийн ээж юугаа бидэнд өвлүүлдэг вэ?

Ээжийн ээж нь ач зээтэйгээ илүү ойр, нягт холбоотой байдаг. Энэ нь мэдээж өөрийн нь төрүүлсэн хүүхэд ээж болж бас тэднийг төрүүлсэн болохоор тэр. Ийм ч болохоор олон айлд ээжийн нь ээж ач зээгээ өсгөх, асарч халамжлахад илүү оролцдог. Гэхдээ энэ бол зөвхөн өнгөн тал нь. Зарим онолоор бол ээжийн ээж, эцгийн ээж хоёр ач зээдээ өөр өөр тооны ген өвлүүлдэг гэнэ.

Ээжийн ээж юугаа бидэнд өвлүүлдэг вэ?

3 Ээжийн ээж генийн хувьд ач зээтэйгээ илүү нягт холбоотой байдгийг шинжлэх ухаан нотолж байна

Ээжийн ээж, эцгийн ээж хоёр ач зээдээ өөр өөр тооны Х хромосом өвлүүлдэг гэнэ. Ээжийн ээжээс ач зээ, хүү охинд адилхан 25 хувь дамжуулдаг байхад аавын ээж Х хромосомоо зөвхөн зээ охиндоо л өвлүүлдэг байна.

Ийм байдлаар охид Х хромосомынхоо 50 хувийг аавын ээж, ээжийн ээжээс адилхан авдаг бол хөвгүүд аавынхаа ээжээс Х хромосом өвлөж авдаггүй байна.

Ээжийн ээж генийн хувьд ач зээтэйгээ илүү нягт холбоотой байдгийг шинжлэх ухаан нотолж байна

Өөр нэг онолоор бол эхийн талын төрөл төрөгсөд илүү хамааралтай байдаг нь эрт үед хүүхдийн эцэг тодорхойгүй байдаг байсантай холбоотой гэнэ. Эрт цагт эрчүүд хүүхдээ өөрөө төрүүлдэггүй болохоор өөрийнхөө хүүхдийг өсгөж байна гэдэгтээ тийм ч итгэлтэй биш байж. Энэ нь яван явсаар эцгийн талын хамаатнууд, ялангуяа аавын ээжүүд ач зээ нартаа хандах хандлага сонирхлыг бууруулсан байна.

Харин ээжийн ээж бол охиныхоо хүүхдийг өсгөж байна гэдэгтээ бүрэн итгэлтэй байдаг. Энэ нь олон зууны туршид үеэс үед уламжлагдсаар эхийн талынхан ач зээдээ илүү нягт холбоотой байдаг болгосон байна.

4 Эхийн эх ач зээдээ илүү нөлөөлдөг тухай өөр бас нэг онол

Өвөг дээдсээс бид эхийнхээ эхтэй илүү их холбоотой байдаг гэж Чилийн зохиолч Алехандро Ходоровски санал дэвшүүлж байна. Түүний энэ онолоор бол ээжийн эхийн ген нь зөвхөн ач хүүд өвлөгддөг гэнэ. Үнэхээр эрэгтэй хүүхэд эцэг эхээсээ илүүтэй эмэг эхтэйгээ адил байдаг ажээ.

Ходоровски бас эмээ нар охиддоо зөвхөн биологийн талаар төдийгүй сэтгэл хөдлөлийн шинжүүдээ өвлүүлдэг гэж байна.

Эхийн эх ач зээдээ илүү нөлөөлдөг тухай өөр бас нэг онол

Энд мөн л эхийн эх илүү чухал үүрэгтэй гэж байгаа юм. Гэхдээ айл бүрт өөр байх нь ойлгомжтой. Бүхий  л эмээ өвөө нар хэд дэх үе, хэнийх нь аав ээжээс үл шалтгаалан ач гуч нартаа хайртай байж тэднийгээ халамжилж, өсгөдөг шүү дээ. 

17
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()