Чухал шийдвэр гаргахын өмнө өөрөөсөө заавал асуух ёстой 7 асуулт

Амьдралын элдэв бэрхшээлтэй нөхцөл байдалд орох үедээ бид өөртөө итгэлгүй болж ямар шийдвэр гаргах нь сайн болохыг мэдэхгүй тулгамддаг. Сэтгэл тавгүйтэж асуудлыг янз бүрийн аргаар шийдвэрлэхийг оролддог ч өөрийнхөө үнэн зөв гэдэгт эргэлзэж эхэлдэг. Ийм болохоор  ямар нэгэн шийдэл, шийдвэр гаргахын өмнө өөрийгөө сорьж асуух хэдэн асуултыг энд толилуулж байна.

Чухал шийдвэр гаргахын өмнө өөрөөсөө заавал асуух ёстой 7 асуулт

1 Энэ бэрхшээлийг давахын тулд би юу хийж чадах вэ?

Энэ асуултад цааш нь юу хийх, яаж хөдлөхөө тов тодорхой хариулчхаж одоохондоо чадахгүй байж болно. Эхлээд өөрийгөө сөрөг нөхцөл байдалд тавиад, гацаанд орж айх тийм үеэс буцаж юунаас эхлэхээ тооцоол. Тийм нөхцөл байдлаас гарах боломжтой хувилбаруудыг мөн тооцоол. Хэрэв нөхцөл байдлаас гарах олигтой арга гарц олдохгүй бол, хүлээгээд цаашид үргэлжлүүлэхээ больсон нь дээр.

Энэ бэрхшээлийг давахын тулд би юу хийж чадах вэ?

2 Шийдвэр гаргасны дараа юу болох вэ?

Өөрөөсөө асуу: “Хэдэн өдөр, хэдэн сар, хэдэн жилийн дараа бүхнийг яаж өөрчлөх вэ?” Ийм асуулт өөрийг тань цаг хугацаагаар аялуулж тухай тухайн үед юу өөрчлөгдөж, юу болохыг анхаарах боломж олгоно. Ингэснээр амьдралд тохиох зүйлс, ялангуяа бэрхшээлийг дотроо тооцоолж тайвшран, зөв шийдвэр гаргах боломж олж авна.

Шийдвэр гаргасны дараа юу болох вэ?

3 Энэ шийдвэр надад яаж нөлөөлөх вэ?

Амьдралын зарим чухал шийдвэрүүд ирээдүйд харьцангуй их ашиг авчирч болох юм. Бэрхшээл, эсэргүүцэлтэй тулгарч болох ч тэр үед өөрөөсөө “Үүнийг хийчихвэл илүү сайн болох уу?”, “Энэ шийдлийг олчихвол илүү хүчирхэг болох уу?” гэж асуугаад хариулт нь “тийм” гэж байвал хэрэгтэй гэж бодсоноо хийж эхэл.

Энэ шийдвэр надад яаж нөлөөлөх вэ?

4 Би бусдаас тусламж гуйх уу?

Олон хүний хувьд бусдаас туслалцаа гуйх нь хэцүү санагддаг ч хүнд нөхцөлд ганцаардаж явах нь илүү хэцүү. Ганцаар зүтгэхэд аймшигтайгаас гадна, бид орчин тойрноосоо хаагдаж эхэлдэг. Тийм нөхцөлд орчихгүйн тулд ийм хүнд нөхцөл байдлыг өмнө нь даван туулж байсан хүн танилуудын чинь дунд байдаг эсэхийг бод. Тэгээд түүнд хандаж өөрт тулгараад байгаа бэрхшээлээ ярьж, яаж түүнээс гарах талаар зөвлөлд. Танилуудын чинь дунд тийм хүн байхгүй бол олон нийтийн сүлжээ, блог, ярилцлага, хэлэлцүүлэгт оролцож ийм хүн хайж түүнээс туслалцаа хүсэн, гарц ол. Өөрт хэрэгтэй сайн зөвлөгөө олтлоо бүү зогс.

Би бусдаас тусламж гуйх уу?

5 Ийм нөхцөл байдалд орсон ойрынхондоо би яаж туслах байсан бэ?

Яг ийм хүндрэл, нөхцөл байдал өөрт чинь биш ч гэлээ танилуудын чинь нэгд тохиолдвол ийм үед өөрөө эндээс яаж гарч байсан янз бүрийн зөвлөгөө толгойд чинь байж л байгаа. Тэгээд өөрийгөө найзад чинь, хүүхдэд чинь тулгараад байгаа шиг яг ийм байдалд орчихлоо гэж бод. Юу, яаж хийхийг юу гэж зөвлөх вэ? Мэдээж төрөл садандаа муу зөвлөгөө өгөхгүй нь ойлгомжтой. Нөхцөл байдлыг өөрчлөхгүй тэр чигт нь орхих юм бол юу болохыг та сайн мэдэж байгаа болохоор тэр зөвлөгөөний үнэ цэнийг маш сайн мэдэж байгаа.

Ийм нөхцөл байдалд орсон ойрынхондоо би яаж туслах байсан бэ?

6 Миний шийдвэрээс болж өөр хүн нэрвэгдэхгүй биз?

Асуудлыг бүх талаас нь бодитой харж, өөрийн чинь гаргах шийдвэрээс болж өөрт чинь болоод бусдад ямар нэг хор хохирол учрах эсэхийг бас тооцоолж бод. Энэ асуудлыг шийдэх нэг хэрэг, гэтэл түүнээс гарах сөрөг үр дагавар илүү ноцтой байвал яах вэ? Таны шийдвэр бусдад хортой байх юм бол нөхцөл байдлаас гарах, бүгдэд аюул учруулахгүй өөр арга зам байгаа эсэхийг бод.

Миний шийдвэрээс болж өөр хүн нэрвэгдэхгүй биз?

7 Энэ шийдвэрийг гаргаснаар надад илүү таатай болох уу?

Хэрэв та ямар алхам хийж, яахаа мэдэхгүй, эргэлзээд байгаа бол дээрх асуултыг өөртөө тавиарай, түүний хариулт нь шийдвэрлэх ач холбогдолтой. Үүний тулд яг шийдэл гаргахын өмнө өөрийн чинь талаар бусад хүмүүс юу гэж бодож байгааг битгий анхаар. Энэ асуултыг өөртөө тавьснаар өөрийнхөө нөхцөл байдлын талаар анхаарлаа төвлөрүүлж чадна. Сэтгэлийн тань гүнд төлөвлөж байгаагаас чинь өөр бодол эргэлдэж байвал, энэ буруу шийдэл байна, ингэж өөрийгөө хуурах хэрэггүй гэж ойлго.

Энэ шийдвэрийг гаргаснаар надад илүү таатай болох уу?

9
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()