Хүний бие махбодийн тухай итгэмээргүй, сонирхолтой баримтууд

Хүний бие организм гэдэг гайхалтай зүйл бөгөөд өөрийн гэсэн хууль, дүрэмтэй байдаг. Бидний биеийг бүрэн гүйцэд судалсан мэт санагдавч бодит байдал дээр энэ тийм биш гэнэ. Жишээлбэл, хэдэн сарын өмнө эрдэмтэд хүний биеэс шинэ дархлааны  эрхтэнг олж илрүүлсэн аж. Энэ нь тунгалгийн булчирхайн гадна талд байрладаг бөгөөд таны өвдөж байсан бүхий л өвчнийг тогтоож авах юм. Энэ мэтчилэн сонирхолтой баримтуудыг бид танд хүргэе.

Хүний бие махбодийн тухай итгэмээргүй, сонирхолтой баримтууд
ХЯЗГААРГҮЙ АМЬДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

  • Бидний нугас өглөө босох үед орой хэвтэхээс 1-2см урт байдаг гэнэ. Үүний гол шалтгаан нь нугасны хооронд байрлах мөгөөрстэй холбоотой бөгөөд өдөрт биеийн жингээр даралт өгснөөр дарагдаж, харин шөнө унтах үед хэвийн хэмжээндээ очдог аж. Жерри Уэльс эмч үүнийг татах хүчний нөлөө хэмээн нэрлэдэг байна.
  • Насанд хүрсэн хүний зүрх минутад 60-80 удаа, өдөрт 100 мянган удаа, жилд 30 саяас илүү, 70 жилд 2,5 тэрбумаас илүү цохилдoг байна. Гэхдээ үргэлж цохилдоггүй бөгөөд хэсэг  хугацаанд завсарлага авдаг гэнэ. Үүнээс харахад зүрх амьдралын 20 жилийн хугацаанд зогсонги байдалтай байдаг юм.

  • Таны гарын хээ төдийгүй, чих хүртэл дэлхий дээр дахин давтагдашгүй нэг байдаг гэнэ. Британийн судлаачдын тогтоосноор хүнийг зөвхөн чихээр нь л гэхэд 99,6 хувь таньж чаддаг аж. Ингээд үзэхээр ирээдүйд хүмүүс чихнийхээ ачаар ухаалаг гар утасныхаа түгжээг тайлж чаддаг болно. Хэл ч гэсэн өөрийн гэсэн хэлбэр хэв маягтай ч гарын хээг бодвол цаг хугацаа өнгөрөх тусам хэв нь өөрчлөгддөггүй байна.

  • Жингүйдлийн үед зүрх массаа алдаж, хэмжээ нь жижгэрч, хэлбэр нь хүртэл өөрчлөгддөг гэнэ. НАСА-ийн эрдэмтэд Олон Улсын Сансрын Холбоонд ажилладаг 12 нисгэгчийн зүрхийг судалсан бөгөөд жингүйдлийн үед зүрх 9,4 хувиар дугуйрч, харин эх дэлхийдээ буусны дараа хагас жилийн дотор эргэн хэвэндээ ордог байна.
  • Бидний зүрхний цохилт, сонсдог хөгжимтэй маань ижил байдаг. Зүрх ачааллаасаа хамаарч минутад 60-200 удаа цохилдог. Ихэнх дуунууд ч гэсэн энэ төрлийн хэмнэлтэй байдаг юм. Зарим алдартай дуунууд зүрхний хэвийн хэмнэлтэй цохилт нь тэнцдэггүй бөгөөд минутад 120-130 удаа цохилдог аж. Жишээлбэл, Рианнагийн “This Is What You Came For” 2016 дуу минутад 124 удаа, "Galantis" хамтлагийн “No Money” дуу минутад 126 удаа цохилж байсан гэнэ. Харин гүйлтийн зам дээр хүмүүс илүү их цохилттой буюу 160 орчим цохилттой дууг сонсдог юм.

  • Эрдэмтдийн үзэж байгаагаар амтлах мэдрэмж нь хоолны температуртай холбоотой гэнэ. Исгэлэн амт нь халуун үед илүү мэдрэгддэг бол гашуун амт нь бүлээн үед илүү мэдрэгддэг байна. 20-35 градусын халуунтай хоолонд хүний мэдрэх чадвар илүү их байдаг. Тиймээс кофег халуунаар нь уувал илүү сул мэт амтагдах магадлалтай.
  • Чихэрлэг, давстай, гашуун, исгэлэн гэсэн 4 төрлийн амтнаас гадна “гайхалтай буюу умами” гэсэн амт бий бөгөөд үүнд уургийн гаралтай хоол, мах, загасны махан шөл багтдаг.

  • Ходоодны хүчил нь маш их концентрацитай байдаг учир ходоодоо боловсруулах чадвартай. Тиймээс 3-4 хоног тутам ходоод нь дотор давхаргаа сэргээдэг байна. Үүнээс гадна ходоодны хүчил нь төмөр бритваг хүртэл боловсруулах чадвартай. Ингээд ходоодны хамгаалалтын бүрхүүлд гадаад орчны хорт зүйлс нөлөөлснөөр ходоодны шарх үүсдэг байна.
  • Дэлхий дээрх зарим хүмүүс нүүрстөрөгчөөр баялаг хүнс идсэнийхээ дараа согтдог гэнэ. Үүний гол шалтгаан нь ходоод элсэн чихрийг нүүрстөрөгч болгож задалж чадахгүйд оршино. Нүүрстөрөгч болгож задлахын оронд исэлт явагдаж, этанол ялгардаг байна.

  • Австралийн Фоиндерсийн Их Сургуулийн эрдэмтдийн хийсэн нэгэн судалгаагаар хүний бүдүүн гэдэс дотор хоёр дахь тархи байдаг болох нь батлагджээ. Тархи үүсэхээс өмнө энэхүү хоёр дахь тархи үүссэн учир анхны тархи ч гэж хэлж болно. Бүдүүн гэдэс нь өөрийн гэсэн мэдрэлийн системтэй дотор эрхтэн бөгөөд тархины тусламжгүйгээр бүх үйл ажиллагааг хянах боломжтой учир ийнхүү хоёр дахь тархитай хэмээх нэрийг авсан бололтой. Бүдүүн гэдэсний мэдрэлийн систем нь  хүний биед шууд нөлөөлж, хоол боловсруулах үйл ажиллагааг  хариуцдаг юм. 
  • Бидний бие харанхуйд гэрэлтдэг ч бид үүнийг анзаардаггүй. Учир нь хүний биеэс ялгарч буй гэрэл нь нүд харах боломжтой гэрлээс 1000 дахин сул байдаг юм.

  • Эрдэмтдийн тооцооллоор давсагны хэмжээнээс үл хамааран хүн болон амьтад дунджаар 21 секунд буюу нэмэх, хасах 13 секундийн туршид давсгаа сулладаг гэнэ. Энэ бол байгалиас тогтоосон тоо хэмээн эрдэмтэд үздэг юм.
  • Минут бүр бидний биед 300 сая эд эс үхдэг бөгөөд энэ нь өдөр бүр шинэчлэгддэг эд эсийн 0,0001 % юм.

  • Америкийн Эморигийн Их Сургуулийн эрдэмтэд хулганын тархины үйл ажиллагаа, оюун ухаан, бодлыг хариуцдаг ген байдаг болохыг тогтоожээ. Энэхүү генийг устгаснаар уг чадвар илүү сайжирдаг гэнэ. Судлаачид энэхүү генийг “Гомер Симпсоны ген” хэмээн нэрлэсэн байна. Хүнд ч гэсэн энэ төрлийн ген байдаг аж.

9
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()