Машины хулгайгаас сэргийлэх овжин аргууд!

Бид машин худалдаж авахын тулд олон жилийн турш хөлс хүчээ урсган ажиллах шаардлагатай болдог. Харин таны машиныг хулгайлахад ердөө  хэдхэн минут л шаардлагатай байдаг гэвэл та итгэх үү? Өнөөдөр бид та бүхэндээ хулгайч нарын машины эд ангийг хулгайлах аргууд болоод үүнээс хэрхэн сэргийлэх тухай хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Машины хулгайгаас сэргийлэх овжин аргууд!
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Үнэ цэнэтэй зүйлээ тээшний савандаа хий

Хулгайч нар машины тээшний хэсгийг хэзээ ч онгойлгодоггүй учраас үнэтэй зүйлсээ тэнд хийж байгаарай. 

Үнэ цэнэтэй зүйлээ тээшний савандаа хий

2 Хүн хөдөлгөөн ихтэй газрыг сонгож машинаа байрлуул

Хүн хөдөлгөөн ихтэй газар машинаа байрлуулах нь ямар ч тохиолдолд зөв сонголт болдог. Учир нь тэд үйлдэл дээрээ баригдхыг хүсэхгүй шүү дээ. Дэлгүүр, үйлчилгээний байгууллагын гадна байрлуулсан машинд халдах нь тун бага. Тиймээс хаа ч байсан машинаа байрлуулахдаа аль болох олон машин зэрэг байрласан, машины зогсоол, олон хүн бараадаж машинаа байрлуул.

Хүн хөдөлгөөн ихтэй газрыг сонгож машинаа байрлуул

3 Радионы урд талыг авч бай

Зарим хулгайч нар зөвхөн радио л авдаг. Тийм учраас машинаа радиогүй мэт харагдуулахын тулд урд талыг нь авч байгаарай. 

Радионы урд талыг авч бай

4 Машинд тань ямар нэг үнэтэй эд зүйлс байхгүй гэдгийг харуулахын тулд хайрцаг савнуудаа онгорхой орхи

Жишээ нь машины урд талын хайрцаг дотор чинь ямар нэг авахаар зүйлс байхгүй болохыг харуулахын тулд онгорхой орхиж бай. Дотор нь юу ч байхгүйг харсан хулгайч нар ямар нэг их үйлдэл хийхийг хүсэхгүй шүү дээ.

Машинд тань ямар нэг үнэтэй эд зүйлс байхгүй гэдгийг харуулахын тулд хайрцаг савнуудаа онгорхой орхи

5 Үнэтэй машин унадаг бол зузаан хар наалт наагаарай

Мэдээж цонхны наалт машины дотор талыг харагдуулахгүйн дээр цонхыг хагарахаас сэргийлнэ. 

Үнэтэй машин унадаг бол зузаан хар наалт наагаарай

6 Машиндаа байршил илрүүлэгч суулга

Таны машин бүхлээрээ сураггүй алга болсон тохиолдолд та байршил илрүүлэгч ашиглан машинаа түвэггүй олж чадна. 

Машиндаа байршил илрүүлэгч суулга

7 Хувийн мэдээллээ цонхон дээрээ тавих хэрэггүй

Мэдээж хэрэг утасны дугаараа наах нь зайлшгүй хэрэгтэй ч бусдад өөрийн нэр болон хаягаа наах нь тийм ч ухаалаг хэрэг биш. Учир нь хулгайч нар таны хувийн мэдээллийг ашиглан хаана амьдардгийг тань олж мэдээд отолт хийж ч болно. 

Хувийн мэдээллээ цонхон дээрээ тавих хэрэггүй

8 Машиндаа илүү түлхүүр битгий үлдээ

Зарим хүмүүс юмыг яаж мэдэх вэ гээд илүү түлхүүр машиндаа үлдээдэг. Мэдээж хэрэг машинд нэвтэрсэн хүн таны илүү түлхүүрийг тань ашиглана гэдгийг санах хэрэгтэй. 

Машиндаа илүү түлхүүр битгий үлдээ

9 Үнэтэй эд зүйлсээ машинаа байрлуулахаасаа өмнө далд хий

Хулгайчид таныг машиндаа юм үлдээхийг чинь хараад зогсож байж мэдэх тул машинаа зогсоол дээр байрлуулахаасаа өмнө бүх эд зүйлсээ далд хийх хэрэгтэй байдаг. 

Үнэтэй эд зүйлсээ машинаа байрлуулахаасаа өмнө далд хий

13
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()