Хүн төрөлхтөний хөгжилд үнэт хувь нэмэр оруулсан ч түүхэнд мөнхөрч чадаагүй 10 хүн

Хүн төрөлхтний түүх агуу зүйлс хийж бүтээсэн хүмүүсээр дүүрэн. Гэвч харамсалтай нь агуу үйлсийг бүтээсэн хүн болгон түүхэнд мөнхрөн үлддэггүй. Бид тэдгээр мартагдсан баатруудын талаар илүү ярьж, дурсах нь тэдгээрийн эр зориг, оюун ухаан ирээдүйд хадгалагдан үлдэхэд туслах биз ээ. Түүхэнд мартагдсан эдгээр 10 хүмүүсийн талаар уншиж, тэдний юу хийж бүтээсэн талаар санаж авцгаая.

Хүн төрөлхтөний хөгжилд үнэт хувь нэмэр оруулсан ч түүхэнд мөнхөрч чадаагүй 10 хүн
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа

10 Александр Хэмилтон (Alexander Hamilton)

Саяхныг хүртэл олон америкчууд Александр Хэмилтон гэж хэн байсан, тус улсын түүхэнд ямар үүрэг гүйцэтгэсэн болохыг мэддэггүй байв. Хэдийгээр тэрээр Жорж Вашингтон, Томас Жефферсон нартай адил нэр хүндтэй байгаагүй боловч тэднээс дутахааргүй чухал үүргийг гүйцэтгэжээ. Түүнийг хүмүүс мэддэггүйгээс болж Нэгдсэн улсын засгийн газар 10 долларын дэвгэрт дээрээс зургийг нь авах талаар төлөвлөж байж.

Түүний түүхийг Бродвэйн театрт тоглогдсон Хэмилтон жүжиг хит болсноор хүмүүс мэдэж авчээ. Ээжийгээ нас барсны дараа Хамилтон төрсөн Чарлстон хотоо орхиж Нью-Иоркт суралцахаар ирсэн. Ирмэгцээ тэрээр Британы эсрэг дайнд эрэлхэгээр тулалдаж Жорж Вашингтоны туслах болжээ.

Хамилтон Америкийн нэгдсэн улсын засаглалын ямар байх тухайд том нөлөө үзүүлсэн. Олон хүмүүс холбооны засаглалын эсрэг байхад Америкийн нэгдсэн улсын үндсэн хуулийг хамгаалсан холбооны засаглал тогтооход чухал хувь нэмэр оруулжээ. Мөн тэрээр Америкийн нэгдсэн улсын анхны сангийн нарийн бичиг байсны хувьд өнөөдөр ч хэрэглэгдэж байгаа банкны системийг бий болгосон.

Александр Хэмилтон (Alexander Hamilton)

9 Хэнритта Лакс (Henrietta Lacks)

Хэнритта Лакс Өмнөд Виржиниагаас Мэрилэндэд нүүж ирсэн ядуу тамхины наймаачин байжээ. Хэнритта 1951 онд Жон Хопкинсийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн ба энэ эмнэлэг тухайн үед өнгөт арьстнуудыг хүлээн авдаг цор ганц эмнэлэг байв. Харамсалтай нь тэрээр 9 сарын дараа умайн хүзүүний хорт хавдраар өөд болжээ.

Харин түүний эсүүд анагаахын салбарт асар том хувь нэмэр оруулсныг Хэнритта харамсалтай нь хэзээ ч мэдэхгүй. Грей Отто гэх эмч түүний хавдрын хэсгийг судалгаанд ашиглаж байгаад түүний эсүүд тун өвөрмөц шинжтэй байгааг олж мэджээ. Ихэнх эсүүд хэдэн өдрийн дараа үхэж алга болдог байхад түүний үхэхгүй байжээ. Түүний эсийн бүтэц "Hela cell" гэж сүүлд нэрлэгдсэн бөгөөд түүний эсүүд полиомиелит өвчний эсрэг вакцин болон мянга мянган анагаахын салбарын патентад ашиглагджээ. Түүний эсүүд сая сая хүний амийг аварсан юм.

Хэнритта Лакс (Henrietta Lacks)

8 Жак Филлипс (Jack Phillips)

Жак Филллипс алдарт Титаник хөлгийн утасгүй сүлжээнийн ахлах оператор байсан юм. Та бидний мэдэж байгаачлан Титаник хөлөг 1912 оны 4 сарын 14 онд мөсөн уултай мөргөлдсөн. Тэрээр Харолд Брайдын хамт хөлгийн бүх л мэдээ дамжуулах холбоог хариуцдаг байв. Жак, Харолд хоёр ахмад Эдвард Смитийн тусламж хүссэн мэдээг ойролцоо хөлгүүд рүү явуулж байжээ.

Хөлөг Атлантын далайд живж эхлэх үед Ахмад Смит хүн болгоныг үүргээс нь чөлөөлж амиа аварч болно гэсэн тушаал гаргасан. Гэвч Филипс, Брайд хоёр үүргээ орхилгүй цөхрөлтгүй тусламж хүссэн мэдээг сүүлийн мөч хүртлээ морс кодоор илгээсээр байжээ. Ингэснээр тэрээр харамсалтайгаар амиа алдсан гэвч түүний тусламж хүссэн мэдээг Карпатиа хөлөг хүлээн авч 705 хүний амь насыг аварч чадсан юм.

Жак Филлипс (Jack Phillips)

7 Маттиас Синделар (Matthias Sindelar)

Австрийн хөлбөмбөгч Маттиасыг нэгэн сэтгүүлч агуу мастерууд хэрхэн шатар тоглодогтой адил тэр хөлбөмбөгийг тоглодог гэж бичиж байжээ. Тэрээр 1920-1930 оны хооронд ФК Австриа Виенна клуб болон Австрийн хөлбөмбөгийн шигшээд тоглон өдгөөгийн хөлбөмбөгийн супер од тоглогчдийн хүрч чаддаг нэр алдар эд хөрөнгийг олж авчээ.

Түүний мэргэжлийн замнал 1938 онд Австри улс Нацист Германтай нэгтгэгдэхэд өөр тийш эргэсэн байна. Олон Австрийн иргэд Нацист Германтай нэгдэхийг баярлан хүлээн авч байхад Маттиас эсрэг бодолтой байв. Нацист Герман улс Австрийн хөлбөмбөгийн багийг тарааж Германы шигшээ багтай нэгтгэх шийдвэр гаргажээ. Гэсэн хэдий ч Австрийн шигшээ багийн сүүлийн тоглолтыг Германы багтай хийхийг зөвшөөрч энэ тоглолтонд Маттиас эхний хэдэн боломжийг албаар алдаж байгаа мэт тоглосон боловч сүүлийн 20 минутанд өөрийн жинхэнэ тоглолтоо гаргаж гоол оруулан Германы шигшээг хожжээ. Тэрээр гоол оруулаад Нацист Германы цэргийн дарга нарын өмнө гоолын баяраа бахдалтайгаар тэмдэглэсэн гэдэг. Энэ тоглолтын дараа Маттиас Германы шигшээ багт тоглохгүйн төлөө зодог тайлжээ.

Маттиас нэгэн кафег Еврэй эзнээс бүтэн үнээр нь худалдан авсан байдаг. Тухайн үед Еврэй хүнээс ямарваа нэгэн зүйл худалдан авбал тал үнээр нь авах эрхтэй байсан ч энэ эрхээ эдлээгүй байна. 1939 оны 1-р сард Маттиас найз бүсгүйн хамт гэртээ хордож үхсэн байдалтай олджээ. Олон хүмүүс түүнийг Германчуудын гарт амиа алдсан гэж үздэг.

Маттиас Синделар (Matthias Sindelar)

6 Эдиф Вилсон (Edith Wilson)

Олон хүн Эдиф Вилсоныг Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Вудро Вилсоны хоёр дахь эхнэр байснаар мэдэх бизээ. Харин түүнийг зарим нэг талаараа Америкийн анхны эмэгтэй  ерөнхийлөгч байсан гэдгийг төдийлөн олон хүн мэдэхгүй.

Түүний нөхөр ерөнхийлөгч Вилсон цус харвасны дараа нөхрийгөө тэнхрэх хүртэл Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн албыг албан бусаар хашдаг байжээ. Улс орны бүхий л хэргийг тэрээр уншиж аль асуудал хэвтэрт буй нөхрийнх нь анхаарлыг татах ёстойг шийддэг байж.

Эдиф Вилсон (Edith Wilson)

5 Хеди Ламар (Hedy Lamarr)

Хеди Ламар нэгэн үед дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй хэмээн нэрлэгдэж байсан Холливүүдын жүжигчин. Харин түүний шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр нь нийгэмд том нөлөөг авчирсныг хүмүүс мэддэггүй. 

Тэрээр Холливүүдийн жүжигчин хүн байсан ч гэлээ шинжлэх ухаанд дуртай нэгэн байв. Өөрийн найз Жорж Антелийн хамтаар нууц холбооны систем дээр ажилладаг байсан. Энэ системээ тэрээр Нэгдсэн улсын тэнгисийн цэрэгт дэлхийн хоёрдугаар дайны үед хэрэглэгдэхэд зориулан бүтээж байв.  Түүний систем радио удирдлагат пуужингийн байг нууцаар дамжуулах зорилготой байсан байна. Энэ бүтээлийн патентийг Нэгдсэн улсын арми эзэмшдэг бөгөөд 1990-д он хүртэл түүний бүтээлийг хүмүүс мэддэггүй байжээ. Энэ үед түүний нээлт wi-fi технолигийн үндсийг тавихад ашиглагджээ.

Хеди Ламар (Hedy Lamarr)

4 Хэлэн Шэрман (Helen Sharman)

2015 онд хошууч Тим Пийк анх удаа Британиас сансарт ниссэн хүн болжээ. Гэвч түүнээс олон жилийн өмнө Хэлэн Шэрман тус улсын анхны сансрын нисгэгч болж байсныг олон хүн мэддэггүй. Тэрээр чихрийн үйлдвэрт судалгааны химичээр ажилладаг байсан бөгөөд радиогоор сансрын нисгэгч ажилд авна, туршлага шаардлагагүй гэсэн зар явахыг сонссон мөчөөс түүний амьдрал өөрчлөгджээ.

Британи улс өөрийн сансрын программгүй байсан учир Зөвлөлтийн сансрын хөлөгт анхны Британи хүнийг явуулахаар зорьж байв. Энэ нь хүйтэн дайны дараа Зөвлөлт - Британий харилцааг сайнаар харагдуулах гэсэн давхар зорилготой байсан. 13.000 хүнээс сэтгэл зүй, эрүүл мэндийн сорилоор шалгарахын хажуугаар хүнд хэцүү бэлтгэлийг даван Хэлэн Британи улсын анхны сансрын нисгэгч болсон. 1991 онд тэрээр сансарт нисч дэлхийн анхны сансарт ниссэн эмэгтэй болсон.

Хэлэн Шэрман (Helen Sharman)

3 Пэрси Жулиан (Percy Julian)

Эмч Пэрси Жулиан бол яахын аргагүй өнгөт арьстнуудын түүхэн дэх олонд танигдаагүй баатруудын нэг билээ. Түүний ажил, бүтээл эм үйлдвэрлэлийн салбарт том хөгжил дэвшил авчирсан.  Олон эсэргүүцэлтэй тулж байсан ч тэрээр өөрийн химич болох хүсэл сонирхлоо даган Харвардын их сургуулиас магистрын зэрэг 1920 онд авч байжээ. Гэсэн хэдий Пэрси арьс өнгөний үзлийн золиос болж багшлах болон Докторын зэрэг авах эрхийг нь хорьжээ. Тиймээс тэрээр өөрийн Докторын зэргээ Австрын Виена хотын их сургуулиас 1929 онд авсан.

Пэрси Жулиан амеркийн түүхэн дэх хамгийн том нөлөө үзүүлсэн химичдийн нэг болсон. Түүний стиройд эмний салбарт оруулсан хувь нэмэр жирэмснээс хамгаалах эм болон кортизоныг бүтээх суурийг тавьж өгсөн. Анагаахын салбарт оруулсан түүний хувь нэмрийг үнэлж доктор Пэрси үндэсний шинжлэх ухааны академийн гишүүн болсон анхны өнгөт арьстан химич болжээ.

Пэрси Жулиан (Percy Julian)

2 Мэри Аннинг (Mary Anning)

Мэри Аннингт сургуульд сурах боломж байдаггүй байсан учир сониуч зандаа хөдлөгдөн далайн эргээр сонирхолтой зүйлс хайн явдаг байж. Тэрээр түүний олсон зүйлүүд Динозаврын яснууд болохыг мэдэж үр дүнд нь дэлхийн анхны эмэгтэй палетологич болжээ.

Түүний хамгийн том нээлт нь 1810-1811 оны хооронд олдсон эктозаврын араг яс байлаа. Мөн 1823 онд плизозаврын бүтэн араг яс, 1828 птиродактилийн араг ясуудыг олжээ. Түүний нээсэн далайн хэвлээр явагч амьтдын олдвор нь эрдэмтдийг байгальд тохиолдсон олон өөрчлөлтүүдийн тайлбарыг хайж олох сэдлийг төрүүлжээ.

Мэри Аннинг (Mary Anning)

1 Элизабэт Жэннингс Грахам (Elizabeth Jennings Graham)

Та бүхэн Роза Парк гэх өнгөт арьстан эмэгтэй автобусанд цагаан арьстан хүнд суудлаа өгөхөөс татгалзсан явдлыг мэдэх бизээ. Энэ явдал тухайн үед болж байсан арьс өнгөний үзлийн эсрэг тэмцэлд том нөлөө үзүүлсэн. Гэвч энэ явдлаас 100 жилийн өмнө буюу 1854 онд Элизабэт өөрийгөө Нью-Иорк хотын трамвай унах эрхтэй гэж тэмцэж байжээ. Тухайн үед өнгөт арьстнууд трамвайд зөвхөн цагаан арьстан хүмүүс эсэргүүцээгүй үед суух эрхтэй байжээ.

Мөн энэ үед өнгөт арьстнууд Америкийн нэгдсэн улсын олон хэсгүүдэд цагаан арьст хүмүүсийн өмч хөрөнгө хэмээн үзэгддэг байсныг сануулах юун.  Түүнийг трамвай суусны дараа цагдаа , кондуктор хоёр хүчээр чирч гаргасан. Тэрээр бууж өгөлгүй тэр хоёрыг шүүхэд өгөн биед хохирол учруулсан хэмээж 225 доллар нөхөн төлбөрт авчээ. Түүний үйлдэл эцэстээ Нью-Иорк хотын нийтийн тээвэрт өөрчлөлт хийхэд хүргэжээ.   

Элизабэт Жэннингс Грахам (Elizabeth Jennings Graham)

26
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()