Ямар ч зурган дээр төгс гарах нууцыг Кэйт Миддлтон, Меган Маркл нараас суралцацгаая!

Английн гүнгийн ахайтнууд болох Меган Маркл, Кейт Миддлтон нар хоёулаа загварын мэдрэмжтэй, дэгжин, үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд. Гэвч тэдний хамгийн гол онцлог нь тэд бүх зурган дээр маш эрхэмсэг гардаг. Тэдэнд муухай гарсан зураг бараг л байдаггүй. Тэгвэл тэдний зурган дээр сайхан гардаг 11 нууцыг дэлгэе.

Ямар ч зурган дээр төгс гарах нууцыг Кэйт Миддлтон, Меган Маркл нараас суралцацгаая!
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

1 Байгалиараа төрх

Эдгээр эмэгтэйчүүд юу ч хийсэн, албан ёсны уулзалтад оролцсон ч, гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөсөн ч тэдний нүүр будалт нь ямагт энгийн, натурал байдаг. Зөөлөн, толигор арьс, завсрын өнгөтэй уруулын будаг, бага зэрэг гялалзуулагч зэрэг нь тэднийг илүү байгалиаараа, сайхан харагдуулж байна.

Байгалиараа төрх

2 Камер руу ширтэхээс зайлсхийх

Кейт Миддлтон ихэнх тохиолдолд камер руу шууд хардаггүй. Харин бага зэрэг хажуу тийшээ хардаг. Ингэснээр тэр ялангуяа алхаж байх үедээ маш өөгүй, төгс гардаг.

Камер руу ширтэхээс зайлсхийх

3 Зөв өнцгөө олох

Меган Марклийг сайтар ажиглавал тэр ихэвчлэн зураг даруулахдаа толгойгоо бага зэрэг хазайлгадаг. Энэ нь түүний хамгийн сайхан харагддаг өнцөг нь юм. Та ч мөн аль өнцгөөс илүү гоё харагддагаа олж мэдсэнээр зурган дээр сайхан гарах боломжтой.

Зөв өнцгөө олох

4 Зөв байрлал авах

Цэх нуруу, эрүүний байрлал зэрэг нь маш жижиг зүйл мэт боловч эдгээр нь эмэгтэйчүүдийг сайхан харагдуулахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг. Өндөр өсгийт өмссөн үед сайн поз авах нь хэцүү боловч Кейт биеэ цэх байлгаж, хөлөө бага зэрэг урагш тавьснаар төгс байрлал авч чаддаг.

Зөв байрлал авах

5 Мөрөө камер руу харуулах

Мөрөө цэх байлгаж, камер руу бага зэрэг эргүүлбэл зурган дээр бэлхүүс нарийхан, хөл урт, туранхай гардаг байна.

Мөрөө камер руу харуулах

6 Өнцөг үүсгэн зогсох

Та магадгүй загвар өмсөгчид нэг хөл дээрээ тулж зогсоод, нөгөө хөлөө хажуу тийш нь шулуун, чөлөөтэй тавин зогссон байхыг олон харсан байх. Энэ нь камерийн өмнө туранхай харагдах хамгийн төгс поз юм. Мөн нэг хөл дээрээ тулж, нөгөө хөлнийхөө өвдөгийг бага зэрэг нугалснаар сайхан харагдах боломжтой. Энэ позыг Меган чадварлаг ашигладаг.

Өнцөг үүсгэн зогсох

7 Хувцасны өнгө болон материалд анхаарах

Дүрэм ёсоор эмэгтэйчүүд олон өнгийн хувцас холиж өмсөх нь тохиромжгүй. Меган, Кейт нар ч классик загварын хувцасыг элдэв тод өнгөтэй хослуулахаас эмээдэг. Харин тэд хувцсандаа бүс зүүж тодотгох дуртай.

Хувцасны өнгө болон материалд анхаарах

8 Уян налархай суух

Та магадгүй Кейтийг үргэлж нэг хэв маягаар суудгийг анзаарсан байх. Тэр үргэлж дэгжин мөн уян налархай харагддаг. Түүнийг ингэж харагдуулдаг позыг налуу поз гэж нэрлэдэг. Энэ позыг анх Диана гүнж дэлгэрүүлсэн байдаг.

Уян налархай суух

9 Инээмсэглэл

Меган маш гайхамшигтай инээмсэглэдэг. Эдгээр эмэгтэйчүүд өөрийг нь хаа сайгүй дагах папарацичид үргэлж найрсаг хандаж, сайхан инээмсэглэн зургаа даруулдаг.

Инээмсэглэл

10 Гарын байрлалд анхаарах

Ихэнх хүмүүс зураг даруулахдаа гараа хэрхэн байрлуулахаа мэддэггүй. Харин эдгээр эмэгтэйчүүд гараа байрлуулах тал дээр маш зөв шийдлийг олсон байдаг. Тэд үргэлж жижигхэн цүнх, түрийвч барьж, гараа урдаа аван зураг даруулдаг.

Гарын байрлалд анхаарах

11 Гоёл чимэглэлээ харуулах

Меган гоёмсог бөгжөө бидэнд санаатайгаар харуулахыг хүссэн эсэхийг мэдэхгүй. Гэвч аль нь ч байсан хэрвээ таньд гоёл чимэглэл тань зохиж, таныг сайхан харагдуулж байвал түүнийгээ зураг даруулахдаа тодотгон харуулаарай.

Гоёл чимэглэлээ харуулах

Камерийн өмнө эдгээр нууц аргуудыг хэрэглэснээр та ч мөн зурган дээр сайхан харагдаж чадна.

26
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()