Хүн унтаж байх үед юу болж өнгөрдөг вэ?

Хүн унтаж байх үед юу болж өнгөрдөг вэ?

Хүн амьдралынхаа гуравны нэгийг буюу ойролцоогоор 25 жилийг унтаж өнгөрөөдөг. Харин унтаж байх үеэр юу болдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тэгвэл хүн гаднаасаа тайван амгалан унтаж буй мэт харагддаг ч үнэн хэрэгтээ хүний биед ямар процессууд явагддаг бол? Юун түрүүнд хүний эрүүл мэндэд амин чухал, залуу хэвээр байхад тустай цикл явагддаг байна. Энэ мэтчилэн нойртой холбоотой сонирхолтой баримтууд олон байдгаас дараах 9 баримтыг хүргэж байна.

1 Унтах шаардлага

2009 оны судалгаагаар Америкчуудын 20 хувь нь өдөрт зургаагаас доош цаг унтдаг болох нь тогтоогджээ. Тиймээс маш олон хүмүүс хангалттай нойр авч чаддаггүй байна. Ийнхүү нойр муутай явснаар хүний бие организмд өөрчлөлт орж, зомби шиг болох, биеэр кофеин тархаж бие даан шийдвэр гаргах чадварыг алдагдуулах зэрэг сөрөг үр дагаврууд гардаг. Харин хангалттай сайн нойр авснаар хүний биеийн эд эс нөхөн сэргэж, өсөлтийн процесс явагддаг. Тиймээс зайлшгүй сайн унтаж амрах шаардлагатай.

Унтах шаардлага

2 Нойрны хэмнэл

Та амралтын өдрүүдээр сэрүүлгээ тавилгүй унтахыг хүссэн ч сэрүүлэг дуугардаг цагтаа өөрөө сэрээд, нойр тань хулжиж байсан уу? Хэрвээ тийм бол энэ нь хүний биеийн биологийн цаг болон эргэлтэт хэмнэлтэй холбоотой. Ипоталамус гэж нэрлэгддэг тархины хэсэг нь нойр болон унтлагын хэв маягийг зохицуулдаг бөгөөд тэдгээрийг өдөр, шөнийн 24 цагийн мөчлөгт тохируулдаг.

Ихэнх хүмүүс өдөрт найман цаг унтаж, 16 цаг сэрүүн байдаг. Хэрвээ та өөрийн маш урт удаан хугацаанд тогтсон унтлагын хэв маяг, цагийг өөрчлөхийг хүсвэл алгуур, бага багаар өөрчлөх нь зүйтэй юм. Гэнэт, огцом нойрондоо өөрчлөлт оруулах нь аюултай байдаг аж.

Нойрны хэмнэл

3 Нойрны цикл

Унтах үйл явц нь 90 минут тутамд давтагддаг 5 тодорхой үе шаттайгаар явагддаг. Нэгдүгээр шатанд хүний бие амарч, амьсгалын хэмнэл удаашран хөнгөн нойронд автдаг. Хоёр болон түүнээс дээш минутын дараагаас хоёрдугаар шатанд шилждэг. Энэ шат нь 20 минут үргэлжилдэг бөгөөд хүний биеийн температур багсаж, амьсгалын хэмнэл тогтворждог. Харин 3,4-дүгээр шатанд зарим хүмүүс зүүдэндээ явж мөн ярьж чаддаг байна. Энэ хоёр шат нь нийлээд ойролцоогоор 30 минут үргэлжилдэг. Тавдугаар шатанд шилжихээс өмнө та "REM"(rapid eye movement) хэмээх нойрны үед шилждэг. Ингээд буцан 3-р үе, 2-р үед шилжих зэргээр дээрх циклийг хэд хэд давтдаг байна.

Нойрны цикл

4 "REM" нойрны үе

Энэ үед хүмүүс ихэвчлэн зүүд зүүдэлдэг. "REM" нойрны үед зүрхний цохилт хурдсаж, амьсгал түргэсэж, нүдний хүүхэн хараа хөдлөх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Бид шөнийн 25 хувийг "REM" нойрны үед өнгөрөөдөг бөгөөд энэ үед сэрсэн хүмүүсийн 80 хувь нь зүүдээ санадаг байна. Хүмүүс дунджаар жилд 600 цагийг "REM" нойрны үед зүүдлэхэд зарцуулдаг аж.

"REM" нойрны үе

5 "REM" үед дахин шилжих

Хэрэв унтаж байх үедээ "REM" нойрны үеийг олон удаа таслан сэрвэл бидний бие эргэн унтах үед автоматаар өмнөх үе шатуудыг алгасан маш хурдан "REM" нойрны үед шилждэг. Энэ үзэгдлийг "REM" нойронд дахин шилжих гэж нэрлэдэг аж. "REM" нойр нь зөвхөн хүнд байдаггүй бөгөөд өөр олон амьтдад ажиглагддаг байна.

"REM" үед дахин шилжих

6 Зүүдний үүрэг

"REM" нойронд дахин шилжих процесс нь зүүдийг жирийн нэг үзэгдэл биш гэдгийг харуулдаг. Зүүдний үүргийн тухай маш олон онолууд байдаг. Тухайлбал, сэтгэл судлаач Зигмунд Фрейдын онол нь “Ухамсаргүй” хэмээх үзэл баримтлалд тулгуурладаг. Тэрээр зүүд нь хүний хүсэл шунал, хорт санааг үгүй болгох арга зам гэж үздэг. Харин сүүлийн үеийн онолоор зүүд нь бидний ой санамжийг нэгтгэж, цэгцэлж байдаг, нөгөөтээгүүр тархины мэдээлэл дамжуулах замыг хадгалах физиологийн үүрэг гүйцэтгэдэг хэмээн үзсэн байдаг. Эдгээр онолуудыг үл харгалзан зүүд бол тархины утга учиргүй үйл явцаас өөр юу ч биш гэж үздэг эрдэмтэд ч байдаг юм.

Зүүдний үүрэг

7 Зүүдний агуулга

Хүмүүс заримдаа маш сайхан зүүд зүүдэлдэг. Харин үе үе аймшигтай зүүд зүүдлэх нь ч бий. Гэвч ихэвчлэн хүмүүсийн зүүдний агуулга нь энгийн, өдөр тутмын амьдралаас урган гарсан байдаг. Мөн заримдаа орчны хүчин зүйлс зүүдний агуулгад ихээхэн нөлөөлдөг байна.

Зүүдний агуулга

8 Нойргүйдэл

Нойрны эмгэгийн хамгийн түгээмэл хэлбэр нь нойргүйдэл бөгөөд энэ нь насанд хүрэгчдийн 10-15 хувьд тохиолддог байна. Нойргүйдлээс болж ихэнх хүмүүс согтууруулах ундаа хэрэглэх, нойрны эм уух зэрэг арга хэмжээ авдаг. Гэвч нойргүйдлийг эмчлэх хэд хэдэн эрүүл арга байдаг. Тухайлбал, мэргэжилтнүүд энэ төрлийн эмгэгтэй хүмүүст зориулалтын дасгал хийх, унтах цагийн хуваарьтай болох зэргийг зөвлөдөг.

Нойргүйдэл

9 Гэнэт цочиж сэрэх

Нойрны 1 болон 2-р шатанд заримдаа маш хачирхалтай зүйлс тохиолддог. Жишээ нь, дөнгөж унтаж эхлэх үед өндрөөс унаж байгаа мэт мэдрэмж аван бие өөрийн эрхгүй, огцом хөдлөх үе байдаг. Үүнийг мэргэжилтнүүд хэвийн үзэгдэл гэж үздэг ч шалтгааныг нь тогтоож чадаагүй байгаа аж. Харин зарим онолоор нойрны үед хүний булчин амарч, сулрахад, тархи биеийг өндрөөс унаж байна гэж алдаатай дохио өгснөөс үүддэг хэмээн үздэг байна.

Гэнэт цочиж сэрэх

17
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Фейсбүүк сэтгэгдэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()