Гар утсыг хэтрүүлэн ашиглах нь бидэнд ямар хортой вэ?

Саяхны эрдэмтдийн судалгаанаас харахад хүмүүс өдөрт 2600 гаруй удаа ухаалаг гар утасныхаа дэлгэцэд хүрдэг болох нь батлагджээ. Гэхдээ гар утсыг хэтрүүлэн ашиглах нь хүний оюун ухаан, сэтгэл зүйд муугаар нөлөөлдөг болохыг эрдэмтэд аль хэдийн баталсан ч яг ямар муу нөлөөтэйг хамтдаа олж мэдэцгээе. Энэ мэдээг уншсаны дараа таны ухаалаг утсанд хандах хандлага өөрчлөгдөх нь гарцаагүй.

Гар утсыг хэтрүүлэн ашиглах нь бидэнд ямар хортой вэ?

Жил хагасын өмнө гар утасны хэрэглээний судалгааг санаачлагч Самюэль Вейсьерын хамгийн дотнын анд нь гар утас байсан бөгөөд тэрээр сэрмэгцээ гар утсаа харж, унтахдаа хүртэл хамгийн сүүлд гар утсаа оролдож байгаад унтдаг байжээ. Бүтэн өдрийн турш түүнд төрөл бүрийн мэдэгдэл, мэйл, мессеж гэх мэт маш олон зүйл ирдэг байсан гэнэ. Харин одоо Самюэль нь Америкийн Монреал дахь Макгиллын Их Сургуулийн “Соёл, оюун ухаан, тархи” гэсэн хөтөлбөрийн нэгэн удирдагч болжээ. Тэрээр гар утасны хэт их хэрэглээнд түүнд ямар сөрөг үр дагавар авчирч байсныг дэлхий дахинд түгээсэн байна.

 

1 Харамсалтай үр дүн

Харамсалтай нь Самюэль цорын ганц гар утсанд донтсон нэгэн биш юм. Дэлхий даяар мянга мянган хүмүүс, хүүхдүүд гар утсанд донтсон байдаг. Судалгаанаас харахад 4 хүн тутмын 3 нь ухаалаг гар утастай байдаг гэнэ. Ингээд хэрэглэгч бүр өдөрт 2600 удаа гар утсандаа хүрдэг аж. Энэ бүх дуудлага, мэдэгдэл, зурвас нь мэдээж сайн муу талтай л байж таарна шүү дээ. “Соёл, оюун ухаан, тархи” төслийг санаачлагч Николас Каррын үзэж байгаагаар, ухаалаг гар утас орчин үеийн хүн төрөлхтний амьдралын хэв маягт тодорхой нэг шалтгаанаар заавал нөлөөлдөг гэж үзжээ. Хамгийн их тохиолддог зүйл нь өөрт ирсэн дуудлагад хариулахын тулд замын хөдөлгөөнд оролцож байхдаа анхаарлаа сарниулж, зам тээврийн осол гаргадаг явдал юм. Үүнээс гадна цахим сүлжээ ашиглах, тоглоом тоглох зэргээр цаг өнгөрөөж үндсэн ажлаа умартах тохиолдол ч гарна. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл нь гэдгийг мартаж болохгүй.

Харамсалтай үр дүн

2 Ухаалаг гар утас тархинд нөлөөлөх үү?

Ухаалаг гар утас хүний сэтгэц болон тархинд нөлөөлдөг болох нь шинжлэх ухаанаар батлагдсан.

АНУ-ын Үндэсний Их Сургуулийнхан ухаалаг гар утас хүний тархинд хэрхэн нөлөөлдөг талаар судалгаа хийхийн тулд 30 сая долларыг зарцуулсан байна. Судалгаанаас харахад хүүхдүүдийн тархи ухаалаг гар утасны хэрэглээнээс хамаарч өөр өөрөөр хөгжиж байсан гэнэ. Насанд хүрэгчдэд ч гэсэн энэ асуудал хамааралтай. Хэрвээ та анхны "iPhone" утсыг 2007 онд үүсэхээс өмнө аливаа зүйлийг мэддэг болсон бол ухаалаг гар утасны хэрэглээ таны тархинд тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Хэдий чинээ та өөрийн гар утастай холбоотой байна төдий чинээ танд ухаалгаар шийдвэр гаргахад хэцүү болох юм. Ой тогтоолт муудаж, ямар нэгэн мэдээллийг хадгалах, боловсруулахад төвөгтэй мэт санагдана. Заавал утсаа оролдож байх үед бус таны ажлын ширээн дээр ямар нэгэн ухаалаг төхөөрөмж байхад л гэрээ хэлэлцээр, ажлын эрч хүч буурдаг болохыг эрдэмтэд тогтоожээ.

Техассын Их сургуулийн технологийн мэргэжилтэн Адриан Уордын хэлж байгаагаар хүн утсаа харж байх үедээ өөрийн мэдэлгүй утсаа түүнд тусална гэдэгт итгэдэг гэнэ. Таны өдөр тутмын ажил хэдий чинээ гар утастай холбоотой байна /санхүүгээ төлөвлөх, харилцаа холбоо, толь гэх мэт/ төдий чинээ та утаснаасаа салж чадахгүй, утастайгаа холбоотой болдог аж.

Ухаалаг гар утас тархинд нөлөөлөх үү?

3 Хохирогч нь хэн, юу байх вэ?

Ухаалаг гар утасны хэрэглээ ихэссэнээр хүмүүсийн хоорондын амьд харилцаа үгүй болж, гудамжинд явж буй тусламж хэрэгтэй хэн нэгнийг ч анзаардаггүй гэнэ. Үүнээс гадна хүнд итгэх итгэлгүй болдог байна. Жоржтауны Их Сургуулийн сэтгэл судлаач Костадин Кушлев нь амьд харилцаа ямар их хэрэгтэй болохыг өөрийн ном, зохиолууддаа бичсэн байдаг. Өмнө нь аливаа нэгэн зүйлийг хүлээж суухдаа уйтгартай санагдвал та хажууд байгаа хүнтэйгээ яриа өрнүүлдэг байсан. Харин одоо хүн бүр зөвхөн утастайгаа л харьцдаг болсон.  Хэдийгээр энэ нь тийм ч аймшигтай мэт санагдахгүй байгаа ч өдөр ирэх тусам бидний нийгмийн  харилцаа үгүй болж байгаа. Хэсэг хугацааны дараа бид хамтрагчийнхаа сэтгэл хөдлөлийг ч ойлгохгүй болно. Эсвэл хэн нэгэнтэй таатай яриаг өрнүүлэх чадваргүй болдог юм. Энэ бүх нийгмийн харилцааг хөгжүүлэхийн тулд бидэнд тодорхой хэмжээний дадлага, цаг хугацаа хэрэгтэй.

Ингээд таны бусадтай харьцах чадвар алдагдсанаар бид нийгмийн харилцаанд дахин суралцах хэрэгтэй болно.

Ухаалаг гар утасны өвчинд хэн илүү их автсан бэ? Америкийн Сан-Диегогийн Их Сургуулийн сэтгэл зүйн профессор Жин Твенжийн хийсэн судалгаанаас харахад үүнд 1995 оноос хойш төрсөн хүүхдүүд ихээхэн өртсөн байжээ. Тэд амьдралынхаа ихэнх хугацааг төрөл бүрийн төхөөрөмжийн дунд өнгөрүүлдэг. Үүнээс гадна залуу үеийнхэн амьд харилцаа үүсгэж харьцахгүй байгаа нь мөн л сэтгэл зүйн асуудал үүсэх нөхцөлийг бүрдүүлж байна гэсэн аж.

Хохирогч нь хэн, юу байх вэ?

4 Хайлтын системүүд ч гэсэн буруутай

Олон нийттэй харилцах харилцаа хэдий чинээ муу байна төдий чинээ тухайн хүн хэн нэгэнтэй нөхөрлөж чадахгүй. Энэ нь мэдээж мөн л сөрөг үр дагавартай. Тухайлбал, хүн харилцааны дутагдлаа ухаалаг гар утсаар орлохыг хичээнэ. Улмаар хүний хамгийн дотнын анд нь цахилгаан төхөөрөмж болж хувирдаг юм. Ямар нэгэн зүйл мэдэхгүй байвал та хэн нэгэн дотнын хүнээсээ асуухын оронд, шууд л интернэт ашиглаж “хайлт” хийж эхэлдэг билээ.

Цахим сүлжээг хэтрүүлэн ашиглахын бас нэгэн сул тал нь хүмүүсийн харилцаа бүдүүлэг болж бодит амьдралд нийцхээргүй болдог байна. Хүн сөрөг бодолд тэвчээргүй байх эх үүсвэрийг тавьдаг юм.

Хайлтын системүүд ч гэсэн буруутай

Гэхдээ эрдэмтэд биднийг ухаалаг гар утсыг бүү хэрэглэ гэж зөвлөөгүй. Гар утасны ачаар бид найз нөхөд, гэр бүл, ажлын хүмүүстэйгээ холбогдож багагүй ажлыг богино хугацаанд амжуулдаг болсон шүү дээ.

Цахим сүлжээний ачаар бид найз нөхдийнхөө хүрээг тэлж, заримдаа хосоо олох тохиолдол ч гардаг. Тархины үйл ажиллагаа, ой тогтоолт сайжруулах сонирхолтой тоглоом ч бидний утсанд бий. Хамгийн гол нь ухаалаг гар утасны хэрэглээгээ зөв зохицуулж, амьд харилцаа үүсгэх цаг завыг өөртөө гаргах хэрэгтэй. Самюэль Вейсер өөрийн утсаа энгийн товчлууртай, интернэт ордоггүй утсаар сольсноор илүү аз жаргалтай, нийтэч, ажил хийх сонирхолтой болсон гэнэ.

15
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()