Цалингийн хэмжээ хүний сэтгэл зүй, тархинд хэрхэн нөлөөлдөг вэ?

Хэрэв та хэзээ ч орлогын түвшин тань оюун санаанд тань нөлөөлж чадахгүй гэж бодож байсан бол та андуурчээ. Учир нь АНУ-ын эрдэмтэд орлогын түвшин тархинд шууд нөлөөлдөг болохыг тогтоожээ.

Цалингийн хэмжээ хүний сэтгэл зүй, тархинд хэрхэн нөлөөлдөг вэ?
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Бага орлоготой хүмүүс алдаа гаргадаг

Английн Кэмрбижийн их сургуулийн хоёр эрдэмтэн их дэлгүүрт байгаа хүмүүсийн "IQ" шалгах судалгаа авчээ. Тэдний бэлтгэсэн шалгалтын асуултууд дандаа мөнгөтэй холбоотой байсан бөгөөд боломжийн амьдралтай хүмүүс өндөр оноо авч, тааруу орлоготой хүмүүс дундаж юм уу дундаас доогуур оноо авсан байна.

Дээрх хоёр эрдэмтэн бага орлоготой хүмүүс мөнгөтэй холбоотой асуудал дээр хэт их сандардаг учраас зөв хариултыг олохдоо удаан байсан гэж дүгнэжээ. 

Бага орлоготой хүмүүс алдаа гаргадаг

2 Бага орлого тархинд шууд нөлөөлнө

Баян ч бай ядуу ч бай бүх хүн стресст өртдөг. Гэхдээ их орлоготой хүмүүс амьдралын наад захын асуудлууд дээр санаа зовдоггүй учраас стрессээс харьцангуй амархан гарч чаддаг. Харин бага орлоготой хүмүүс бүхий л зүйлд санаа зовдог бөгөөд үүнээс болоод тархины хэвийн үйл ажиллагаа доголдож эхэлдэг. 

Бага орлого тархинд шууд нөлөөлнө

3 Эцэг эхийн орлого хүүхдийн сэтгэхүйд нөлөөлдөг

Америкийн Өмнөд Калифорнийн их сургуулийн эрдэмтдийн явуулсан судалгаагаар боломжийн болоод чинээлэг айлын хүүхдүүдийн тархи дундаж болоод эмзэг давхаргын хүүхдүүдээс илүү хөгжсөн байдгийг тогтоожээ. Үүгээр хүүхдийн амьдарч буй орчин бие бялдар болоод оюун санааны өсөлтөд шууд холбоотой байдгийг харж болно. 

Эцэг эхийн орлого хүүхдийн сэтгэхүйд нөлөөлдөг

4 Яагаад мөнгө тархинд нөлөөлж байна вэ?

Бага орлоготой хүмүүс үргэлж ямар нэг зүйлд санаа зовж байдаг. Байнгын ямар нэг зүйлд санаа зовсноор амархан стресст өртөнө. Хүний тархи стрессдэх үедээ кортисол хэмээх дааврыг ялгаруулдаг. Кортисол нь бага хэмжээгээр ялгарсан үед тархины үйл ажиллагааг дэмждэг ч хэт их ялгарсан тохиолдолд тархины ой санамжийн хэсгийг гэмтээдэг аж. Өөрөөр хэлбэл байнгын стресстэй байдаг хүмүүсийн санах ой маш түргэн мууддаг юм. 

Яагаад мөнгө тархинд нөлөөлж байна вэ?

5 Энэ бүхнийг хэрхэн давах вэ?

  • Бага орлоготой байлаа гээд сайхан амьдарч чадахгүй гэсэн үг биш. Тиймээс аливаа зүйлийг хийхдээ өөрийгөө аль болох тайвшууралыг хичээ. Мөн өөрийн чөлөөт цагийг найз нөхөд, гэр бүлийнхэн дундаа өнгөрүүлээрэй.
  • Манай нийгэмд баян хоосны ялгаа гарах болсон нь олон хүчин зүйлээс үүдэлтэй гэдгийг санаарай. Амьдрал гэдэг шударга бус, гэхдээ үүнээс болоод сэтгэлээр унах хэрэггүй. 

Энэ бүхнийг хэрхэн давах вэ?

14
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()