Хүүхэд өсгөх нь спортоор хичээллэхээс ч илүү хэцүү!

2019-01-05, 15:06
2,294

Шинэхэн эцэг эхчүүдийн мэдэрдэг зүйлс нь зөвхөн аз жаргал, хөөр баясал биш. Үнэндээ тэд ихэнх үед сандрал, сэтгэл гутрал, айдас, ядралыг мэдэрч байдаг гэнэ. Эцэг эх болох нь зүгээр ч нэг хялбархан ажил биш гэдгийг шинжлэх ухааны хэд хэдэн үндэслэлээр тайлбарласныг хүргэж байна.

Хүүхэд өсгөх нь спортоор хичээллэхээс ч илүү хэцүү!

1 Зав чөлөө огт гарахгүй мэт санагдах

Шинэ хүн мэндэлсний дараах хэдэн сар маш зүдэргээтэй, дээр нь нэмээд нэгэн хэвийн уйтгартай байдаг. Түүнчлэн тэр үед ажил хийж байгаа юм шиг амралт чөлөө авах, зүгээр орхичих боломжгүй тул бүр ч хэцүү. Судалгаагаар ихэнх эхчүүд хүүхдээ 6 сар хүртэл ямар ч тааламжтай зүйлийг мэдэрдэггүй, мэдрэх ч хүсэлгүй болчихсон байдаг гэнэ. Учир нь шинэ амьдралдаа дасахад тэдэнд хүндрэлтэй байгаатай холбоотой. Хэрэв танд юу юугүй бууж өгөхөд бэлэн мэт санагдвал эргэлзэлгүйгээр өөрийн эцэг эх, ойр дотныхон, найзуудаасаа тусламж гуйгаарай.

Зав чөлөө огт гарахгүй мэт санагдах

2 Хэт их хариуцлага

Эцэг эх болно гэдэг хэд хэдэн мэргэжилд зэрэг тохоон томилогдлоо л гэсэн үг. Тогооч, сувилагч, багш, дасгалжуулагч гээд л явж өгнө. Судалгаагаар эцэг эхийн үүрэг хариуцлагыг хэр зэргээр өөртөө тусгаж авна, тэр чинээгээр тухайн хүн сэтгэл гутрал, түгшүүрт автагдах магадлал өндөр байдаг ажээ. 

Хэт их хариуцлага

3 Төгс байх гэсэн хүсэл

Эцэг эхийн боловсролын түвшин өндөр байх тусам хүүхдээ өсгөхөд улам хүндрэлтэй болгодог гэсэн сонирхолтой гаргалгааг Бельги улсын их сургуулийн эрдэмтэд судалгааны үр дүнд гаргажээ. Тодруулбал, боловсролтой эцэг эхчүүд хүүхдээ асарч, өсгөх үйлийг хамгийн төгс, хамгийн амжилттайгаар гүйцэтгэхийн тулд өөрсдөдөө маш их ачаалал, дарамт шахалтыг үзүүлдэг байна.

Иймд өөртөө тогтоосон сайн эцэг эхийн шалгуурыг багасгаж, заавал төгс байх албагүй гэдгийг санах хэрэгтэйг тэдгээр эрдэмтэд зөвлөж байна.

Төгс байх гэсэн хүсэл

4 Хувь хүний чанараа гээх

Хүүхдийнхээ бүхий л хэрэгцээг хангаж өгөх нь зарим эцэг эхчүүдэд сэтгэл зүйгээрээ асар их сульдаж, цаашлаад өөрийнхөө хувь хүний чанарт эргэлзэхэд хүргэдэг байна. Өөрөө хэлбэл, өөрийгөө зөвхөн үйлчлэх зорилготой нэгэн мэтээр мэдрэнэ гэсэн үг. 

Балчир хүүхдүүд өсөх тусмаа хувь хүний мэдрэмжтэй болж эргэн тойрныхоо хүмүүсийг бие даасан, өөрөөс нь ангид хүмүүс гэдгийг ухаарч эхлэдэг. Иймд эцэг эхчүүд дээрх мэдрэмжийг авах нь зөвхөн түрхэн зуурын цаг хугацааны асуудал аж.

Хувь хүний чанараа гээх

9
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()