Гар хөл бадайрч ирвэгнэх нь ийм учиртай!

Гар хөл бадайрч мэдээ алдах гэх мэт таагүй мэдрэмжийг анагаах ухаанд "Парестезия" (Paresthesia) гэж нэрлэдэг. Ихэнх тохиолдолд биеийн тухайн хэсэг дээрх даралт арилсны дараа тэрхүү таагүй мэдрэмж арилдаг. Гэсэн хэдий ч ингэж мэдээ алдах нь өөр эрүүл мэндийн асуудлуудын шинж тэмдэг байж болно. Тэгвэл "парестезия"-ийн шалтгаан болон юу нөлөөлж байж болох талаар мэдэж авцгаая.

Гар хөл бадайрч ирвэгнэх нь ийм учиртай!

1 Түгээмэл шинж тэмдгүүд:

  • Үзүүртэй юмаар хатгаж байгаа юм шиг жирвэгнэх
  • Тухайн хэсэг бадайрч унтаа байдалд орох
  • Таны биеийн тухайн хэсэг юу ч мэдрэхгүй байх
  • Арьс халах, эсвэл хүйтэн болох
  • Загатнах мэт мэдрэмж төрөх

Түгээмэл шинж тэмдгүүд:

2 Эдгээр шинж тэмдгийн шалтгаанууд:

  • Витамины дутагдал

Витамины дутагдал нь хөл гар бадайрч мэдээ алдахын хамгийн түгээмэл шалтгаан юм. Витамин B,B1,B6,B12 мөн витамин Е дутагдал нөлөөлдөг байна. Үүнээс гадна витамин D, витамин B6 –ийн илүүдэл мөн шалтгаан болж болно.

  • Халдвар

Херпис, үлд, ДОХ –н халдварын үед таны арьс халуун, хүйтэн болох эсвэл чичигнэх мэдрэмж төрдөг.

  • Гэмтэл

Хэтэрхий хүнд жинтэй гантель өргөх зэрэг буруу дасгал хөдөлгөөн хийснээс болж таны мэдрэлийн эсүүд дарагдсан байж болно. Үүнээс гадна мултарсан яс зэрэг гэмтлүүд үүний шалтгаан болдог.

  • Спирт

Бид бүхний мэдэж байгаачлан архи спиртийн төлийн ундаа бидний биед сайнаар нөлөөлдөггүй. Архи,спиртийн бидний биед үзүүлдэг олон муу нөлөөллийн нэг нь мэдрэлийн эсийн гэмтэл билээ.

  • Эм болон Хорт бодис

Байгальд байдаг хорт бодисууд болох хар тугалга, хүнцэл , мөнгөн ус зэрэг нь мэдрэлийн эсийн үйл ажиллагаанд нөлөөлдөг. Үүнээс гадна цацрагийн эмчилгээ, зарим төрлийн антибиотокууд муугаар нөлөөлдөг.

  • Биеийн системд нөлөөлдөг өвчнүүд.

Элэгний гэмтэл, цусны өвчин, саахрын шижин зэрэг биеийн хэд хэдэн эрхтэн эсвэл биед бүхэлд нь нөлөөлдөг өвчнүүд мэдээ алдалд үүсгэдэг.

  • Амьтан болон шавжинд хазуулах
  • Бусад шалтгаан

Үүнд цус харвах, 2-р төрлийн саахрын шижин зэрэг өвчнүүд орно.

Эдгээр шинж тэмдгийн шалтгаанууд:

3 Ямар хүний биед "парестезия" түгээмэл тохиолддог вэ?

Хүйс -  Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс нарийн мэдрэлийн сувагтай учир тэдний биед мэдээ алдалт илүү тохиолдох боломжтой.

Бамбай булчирхай - Бамбайн булчирхай эмгэгтэй хүнд бугуйн судасны өвчлөл тохиолдох эрсдэл өндөр байдаг байна.

Удаан хугацаанд хэвтэрт байх - булчингаа ажиллуулахгүй удаан хугацаанд хэвтэрт байх нь мэдээ алдалд үүсэхэд нөлөөлдөг.

Таргалалт - илүүдэл жингээс болж мэдрэлийн эсүүд дарагддаг.

Хөдөлгөөний дутагдал - Удаан хугацаанд сууж ажилладаг хүмүүст мэдээ алдалт тохиолдох боломж өндөр.

Ямар хүний биед "парестезия" түгээмэл тохиолддог вэ?

4 Эмчилгээ

Амралт -  дарагдсан мэдрэлийн эсүүдийг амраах нь хамгийн түгээмэл эмчилгээ юм. Амарч нөхөн сэргэсний дараа эсүүд хэвийн байдалтай болдог.

Физик эмчилгээ - тухайн дарагдасан эдүүдийг тойрох булчинг сунгах дасгал болон физик эмчилгээ хийлгэснээр мэдээ алдалд байхгүй болдог. Мөн ингэж дасгал хийсний дараа хөдөлгөөн болон уян хатан чанар дээшилж дахин мэдээ алдах, чичрэх гэх шинж тэмдэг илэрхээс сэргийлж өгдөг байна.

Эмийн эмчилгээ – Таны хэрэглэж болох хэд хэдэн эм байдаг ч , эмийн гаж нөлөө илэрч болох тул эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.

Эмчилгээ

5 Урьдчилан сэргийлэх

Эдгээр жижиг дүрмүүдийг дагаснаар та мэдээ алдалт болон биеийн хэсэг ирвэгнэх, бадайрах шинж тэмдгүүдээс өөрийгөө сэргийлж чадна.

  • Тогтмол дасгал хөдөлгөөн хийх
  • Хүнд жинтэй зүйл өргөж байхдаа өөрийгөө гэмтээхээс сэргийлж байх
  • Өдөр бүр ижилхэн хөдөлгөөн хийхгүй байх. Жишээ нь та оффист ажиллаж өдөр болгон олон цаг суудаг бол хэсэг суугаад хэдэн минутын завсарлага авч алхах зэрэг хөдөлгөөн хийх хэрэгтэй.

Урьдчилан сэргийлэх

25
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()