Япончуудын хүүхэд зөв хүмүүжүүлэх 5 арга ухаан

Магадгүй та супермаркет дотор дуртай зүйлээ авахаар өөрийнхөөрөө зүтгэн уйлж байгаа хүүхдүүдтэй олон таарч байсан биз. Тэгвэл энэ дүр зургийг Японы супермаркетад олж харахгүй л болов уу. Учир нь Япон хүүхдүүд маш ухаалаг, нөхөрсөг мөн дүрэм журмыг ягштал баримталдаг. Энэ нь тэдний багын хүмүүжилтэй холбоотой ажээ. Тэгвэл Япон эцэг эхчүүдээс суралцах ёстой хүүхэд хүмүүжүүлэх 5 ухааныг хүргэе.

Япончуудын хүүхэд зөв хүмүүжүүлэх 5 арга ухаан

1 Нийгмээр амьдрахад сургах

Японы алдарт хүүхэд хүмүүжүүлэх ухаанаас үзэхэд хүүхэд 5 нас хүртлээ хаан шиг, 5-15 нас хүртлээ зарц шиг, харин 15 наснаасаа хойш эцэг эхтэйгээ эн тэнцүү гэж тооцогддог байна. Энэхүү философи нь хүүхдийг хувийн ашиг сонирхлыг чухалчилдаггүй, нийгмийн хамт олонч гишүүн болж төлөвшихөд чиглэгдсэн байдаг аж. Мөн Япон эцэг эхчүүд хүүхдээ өөрийн гэсэн зорилго тэмүүлэлтэй, өөрийнхөө үнэ цэнийг мэддэг, эв нэгдлийг эрхэмлэдэг болгож өсгөхийг чухалчилдаг байна. Японы хүүхэд хүмүүжүүлэх тогтолцооны:

  • Нэгдүгээр шат - Энэ шатанд эцэг эхчүүд хүүхдээ хязгааргүй ихээр хайрлаж, тэдэнд үргэлж анхаарал тавьдаг.
  • Хоёрдугаар шат - Энэ шатанд ч эцэг эхчүүдийн хайр, халамж нь сарнин алга болдоггүй. Харин хүүхдүүд нь энэ шатанд нийгмийн дүрэмд захирагдан амьдрахад суралцахаас гадна өөрийн зорилго, мөрөөдлийг олдог байна. Дээр дурьдсанчлан Японд эх үрийн холбоо маш нягт байдаг тул хүүхэд нь ээжийгээ бухимдуулахгүйн тулд илүү хичээдэг аж.
  • Харин гуравдахь шатанд - Хүүхэд бүрэн утгаараа нийгмийн гишүүн болон төлөвшдөг байна.

Нийгмээр амьдрахад сургах

2 Эх, үрийн харилцаа нягт, дотно байх

Японд эх хүүхдийн харилцаа маш дотно байдаг. Ээж нь хүүхэдтэйгээ хамт унтаж, үргэлж хүүхэдтэйгээ хамт байдаг. Мөн хамгийн чухал нь хүүхдийг 5 нас хүртэл нь юу ч хийсэн хориглолгүй хүлээн зөвшөөрдөг байна. Энэ нь хүүхдэд өөртөө итгэлтэй болоход тусалдаг аж. Харин хүүхдийг бага насанд нь хийсэн бүгдийг нь хорьж, цагдсанаар өөрийгөө үргэлж болохгүй, буруу зүйл хийдэг гэж итгэн, өөртөө итгэлгүй болж төлөвшихөд нөлөөлдөг ажээ.

Мөн эх хүүхдийн харилцааны суурь хандлагыг Япончууд “амае” гэж нэрлэдэг. “Амае” бусад хэлэнд орчуулагддаггүй боловч “хайрлуулах хүсэл” гэж ойлгож болно. Энэ нь хүүхэд эцэг эхдээ итгэж, тэдний хайрыг хүртэнэ, харин хөгшин настай эцэг эх нь насанд хүрсэн хүүхдүүдээрээ асруулна гэсэн санаатай ажээ.

Америк, Японы эрдэмтэд хамтран хүүхдийг дэмжиж, тэдэнд урам өгч өсгөх нь хүүхдийн зан байдалд хэрхэн нөлөөлдөгийг судалжээ. Судалгаагаар эцэг эхчүүд хүүхдээ загнаж, айлгах биш харин эерэг хандлагаар хүмүүжүүлснээр хүүхдэдээ тулгарах асуудлыг бууруулаад зогсохгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ч зан байдлыг сайжруулдаг эерэг нөлөөтэйг нотолсон байна.

Эх, үрийн харилцаа нягт, дотно байх

3 Гэр бүл бол хамгийн чухал зүйлсийн нэг гэдгийг ойлгуулах

Японд заншил ёсоор ээжүүд хүүхдээ өсгөнө. Тэд маш их цагийг хүүхэдтэйгээ хамт өнгөрөөдөг. Тиймдээ ч япончууд хүүхдээ 3 нас хүртэл нь цэцэрлэгт явуулах хэрэггүй гэж үздэг. Мөн хүүхдүүд өвөө эмээ болон хамаатнуудтайгаа халуун дулаан харилцаатай байж ихэнх цагийг хамт өнгөрөөдөг. Ингэснээр хүүхэд гэр бүл гэдэг нь бие биенээ үргэлж дэмжиж, хамгаалдаг хамгийн чухал зүйл гэсэн ойлголттой болдог байна.

Гэр бүл бол хамгийн чухал зүйлсийн нэг гэдгийг ойлгуулах

4 Эцэг эх бол үлгэр дууриал

Япон болон Европ ээж нарын дунд нэгэн сонирхолтой туршилт явуулжээ. Тэднээс хүүхэдтэйгээ хамт пирамид барихыг хүссэн байна. Япон ээжүүд эхлээд пирамидаа өөрсдөө бариад, дараа нь хүүхдээ дууриан хийхийг хүсчээ. Хэрвээ хүүхэд нь барьж байгаад алдаа гаргавал, эхнээс нь хамтдаа барьж байжээ.

Харин Европ ээжүүд хүүхэддээ хэрхэн барихыг тайлбарлаад, тэднээр өөрсдөөр нь хийлгэсэн байна. Уг судалгаагаар Япон ээжүүд “Миний арга барилыг дага” гэсэн зарчмаар хүүхэддээ сургадаг бол, Европ ээжүүд ямар нэг үлгэр жишээ үзүүлэлгүй бүх зүйлийг хүүхдээр өөрөөр нь хийлгэхийг чухалчилдагийг тогтоожээ. Тиймээс Япон ээжүүд юу ч хийсэн өөрөөд эхлээд үлгэр жишээ үзүүлж, хэрхэн хийх ёстойг харуулдаг байна.

Эцэг эх бол үлгэр дууриал

5 Сэтгэл хөдлөл, мэдрэмжинд нь анхаарах

Япончууд дээр дурьдсанчлан хүүхдийг нийгмийн нэг хэсэг болгон хүмүүжүүлэхэд ихээхэн анхаардаг. Тиймдээ ч бусдын сонирхол, мэдрэмжийг хүндэтгэхийг үргэлж захидаг ажээ.

Мөн япон ээжүүд хүүхдийнхээ мэдрэмжийг хүндэтгэдэг бөгөөд хүүхдүүддээ бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох, тэр ч байтугай амьгүй зүйлсийг ойлгохыг хүртэл заадаг байна. Жишээ нь, хүүхэд тоглоомон машинаа эвдэлбэл Европ ээж “ингэж болохгүй” гээд болихыг шаарддаг бол Япон ээжүүд “Хөөрхий машин, гомдоод уйлна даа” гэж хэлэн амьгүй зүйлсийг хүртэл хайрлахад сургадаг байна.

Сэтгэл хөдлөл, мэдрэмжинд нь анхаарах

Өнөө үед япончуудын уламжлалд барууны нөлөө их орсон байдаг ч тэдний хүүхэд хүмүүжүүлэх ухаан нь өдийг хүртэл өөрчлөгдөлгүй, хадгалагдсаар иржээ.

28
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Фейсбүүк сэтгэгдэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()