Их хотын иргэн таны заавал мэдэх ёстой соёл!

Улс орон бүрт өөрийн гэсэн ёс зүйн хэм хэмжээ гэж байдаг бөгөөд иргэд нь түүнийгээ чандлан мөрдөх хэрэгтэй байдаг. Жишээлбэл, Эскимочууд мэндлэхдээ хамраараа үрэлцдэг. Харин Япончууд гэрт орохын өмнө заавал гутлаа тайлдаг. Тайландуудын хувьд гутлынхаа улыг харуулж болдоггүй. Ингээд бид танд улс орон үндэстэн хамаарахгүй, хаана ч байсан баримтлах ёстой хэд хэдэн соёлыг хүргэе.

Их хотын иргэн таны заавал мэдэх ёстой соёл!
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Эмэгтэй цүнхийг хэрхэн үүрэх вэ?

Эмэгтэй хүн бүрт өөрийнхөн хамгийн дуртай цүнх байдаг бөгөөд цүнхэндээ өөрийн шаардлагатай бүхий л зүйлийг багтаах боломжтой байдаг. Тэгвэл бүсгүй та цүнхтэй холбоотой дараах дүрмийг заавал баримтлаарай.

  • Баруун гараараа мэндлэх хэрэгтэй байдаг учир цүнхээ дандаа зүүн гартаа барих, эсвэл зүүн мөрөндөө үүрч байгаарай.
  • Эрэгтэй хүн хэзээ ч эмэгтэй хүний цүнхийг гартаа барих ёсгүй. Харин хүнд тортой ачааг барихад асуудалгүй.
  • Ресторанд цүнхээ ширээн дээр эсвэл өөрийнхөө хажууд шалан дээр тавьж болохгүй. Үүний оронд цүнхээ сандлныхаа түшлэг дээр өлгөөрэй.

Эмэгтэй цүнхийг хэрхэн үүрэх вэ?

2 Анги танхим, биеийн тамирын зааланд нэг нэгнээ хүндлэх хэрэгтэй

Фитнесс, спортзал театр, оффис бүгд өөрийн гэсэн дүрэм журамтай байдаг харин үйлчлүүлэгч та тэдгээрийг мөрдөх үүрэгтэй юм шүү.

  • Хэрвээ та хичээлдээ хожигдсон бол өөрийн дуртай суудалдаа суухын тулд олон хүний өмнүүр битгий яваарай. Харин бусдад саад болохгүйгээр суудал олж суусан нь тохиромжтой.
  • Фитнессийн төхөөрөмж дээр дасгал хийсний дараа хамгийн бага жин дээр нь эргүүлэн тавих хэрэгтэй. Учир нь дараагийн хүн жин харахгүй дасгал хийснээр өөрийгөө гэмтээх магадлалтай байдаг.
  • Дасгал хийж дууссаныхаа дараа өөрийнхөө хүрсэн бүх төхөөрөмж дээрх бариулыг буюу хөлсөө арчаарай.

Анги танхим, биеийн тамирын зааланд нэг нэгнээ хүндлэх хэрэгтэй

3 Олон нийтийн газар биеэ авч явах

Олон нийтийн газар хүн бүр биеэ зөв авч явснаар бидэнд амьдрал таатай болох нь гарцаагүй.

  • Энэ дэлхий дээр 3 төрлийн хүн байдаг. Үүнд: Эрт ирдэг, цагтаа ирдэг, хожигдож ирдэг хүн юм. Хэрвээ та нэгдүгээр бүлэгт хамаарахгүй бол ямар нэгэн үзвэр үзэх үед та аль эрт ирсэн хүний урдуур гарч явах хэрэгтэй болно. Тиймээс нуруугаараа биш нүүрээрээ тухайн хүн рүү хараарай.
  • Харин хэрвээ та эрт ирдэг нэгний тоонд багтдаг бол таны урдуур гарч буй хүмүүст зам тавьж өгөн босох хэрэгтэй.
  • Кинотеарт утсаар ярих нь бүдүүлэг зүйл юм шүү. Та ойр орчимдоо сууж буй бүх хүмүүсийн тав тухыг алдагдуулж байна гэсэн үг.
  • Спортын уралдаан тэмцээн үзэж байхдаа сэтгэл хөдлөлөө илэрхийлж болох ч бүдүүлэг авир гаргах, шүүгч болон тамирчдыг хараах зэрэг нь таны хүмүүжилгүй нэгэн болохыг илтгэнэ.

Олон нийтийн газар биеэ авч явах

4 Урилгад хэрхэн хариу өгөх вэ?

Хоёр төрлийн урилгын хэлбэр байдаг. Нэг урилга дээр “татгалзсан тохиолдолд”, нөгөө тал дээр нь «RSVP» буюу “хариулна уу” гэсэн тэмдэглэгээ байдаг юм. Хэрвээ та цаашдаа ямар нэгэн урилга хүлээн авахыг хүсэж л байгаа бол энэ хоёр урилгын ялгааг гаргах хэрэгтэй.

  • Хэрвээ таны урилга дээр “татгалзсан тохиолдолд” гэсэн тэмдэглэгээ байвал та очихгүй гэдэгтээ итгэлтэй болсон үедээ хариугаа өгөх ёстой байдаг. Эс тэгвээс таныг урьсан нэгэн эцсийн мөч хүртэл таныг ирэхийг хүлээх ёстой болдог юм.
  • Харин урилга дээр тань "RSVP" гэсэн тэмдэглэгээ байвал та очсон ч очоогүй ч заавал мэдэгдэх ёстой гэсэн үг юм. Ингээд үйл ажиллагааг зохион байгуулагчид хүнийхээ тоог баттай гаргаж бусад зүйлсээ бэлдэж эхэлдэг. Заримдаа энэ төрлийн урилга дээр хариугаа хэлэх шаардлагатай хугацааг хүртэл бичсэн байдаг юм.

Урилгад хэрхэн хариу өгөх вэ?

5 Ширээний ард биеэ хэрхэн зөв авч явах вэ?

Ширээний ард биеэ зөв авч явах нь соёлтой хүний зан чанар гэдгийг бүү мартаарай.

  • Даавуун амны алчуур ашиглах нь хялбар мэт санагдавч тодорхой дүрэмтэй. Хэрвээ та хэсэгхэн хугацаанд ширээнээсээ босож байгаа бол алчуураа ширээн дээр бус, харин сандал дээрээ үлдээх хэрэгтэй. Харин хоолоо идэж дууссаныхаа дараа ширээн дээр тавьж болох ч тавган дээр тавьж болохгүй.
  • Хоол идэж байгаад бага зэрэг завсарлахыг хүсэж байвал сэрээгээ тавган дээрээ тавиарай. Ямар сэрээг хэрэглэхээ мэдэхгүй байвал тавгаас хамгийн хол байгаа сэрээг нь сонгоорой.
  • Айлд иртэл таны харшилтай бүтээгдэхүүнээр хоол хийсэн байж болох юм. Энэ асуудал гарахгүйн тулд урьсан айлдаа харшилтай хоол хүнсээ шууд хэлсэн нь дээр.

Ширээний ард биеэ хэрхэн зөв авч явах вэ?

6 Гоёлын хувцас  сонгоцгооё

Зөв, тохиромжтой хувцаслах нь заримдаа их хэцүү байдаг. Тиймээс аливаа нэгэн үйл ажиллагаанд тохирсон хэрхэн хувцсаа хэрэх сонгох талаар жижигхэн зөвлөгөөг хүргэе.

  • Чөлөөт загвар: Бүх төрлийн хувцсыг өмсөж болно. Гэхдээ үйл ажиллагаа яг хаана болж байгааг сайн асуух хэрэгтэй бөгөөд энэ нь тэнхимд, эсвэл агаарт байж болно шүү дээ. Мөн бусдаас ямар хувцас өмсөхөөр төлөвлөж байгааг нь асуувал зүгээр.
  • Албан бус баасан гариг: Энэ тохиолдолд албан байгууллагууд албан бусаар хувцаслахыг зөвшөөрдөг ч ажлын байрандаа байгаа гэдгээ санах хэрэгтэй.
  • Чөлөөт албан хувцаслалт: Шуудай мэт том хувцас өмсөх хэрэггүй бөгөөд харин оронд нь даруухан, мэдрэмжтэй хувцаслахад л болно.

Гоёлын хувцас  сонгоцгооё

7 Бусадтай харилцах

Бусдад таатай сэтгэгдэл төрүүлэх хоёр төрлийн харилцааны арга зам байдаг.

  • Оочир, дараалалд зогсож байхдаа утсаар бүү ярь. Ялангуяа худалдагч танаас ямар нэг зүйл асууж байгаа тохиолдолд утсаар ярих хэрэггүй. Бусад хүмүүс таны яриаг сонсож, дарааллаа ирэхийг нь хүлээх утгагүй юм.
  • Хэрвээ та тэжээвэр нохойтой бол хаашаа ч явсан түүнийгээ дагуулж явах нь утгагүй. Гудамжаар явах энгийн нэгэн хүн танаас айж эмээн шүү дээ. Ингэснээр та олны амгалан тайван байдлыг алдагдуулах боломжтой.

Бусадтай харилцах

19
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()