Эдгээр гоо сайхны бүтээгдэхүүнийг худалдаж авч мөнгө үрэх шаардлагагүй!

Америкийн интернэт дэлгүүр болох "SkinStore"-ын 2017 онд хийсэн судалгаанаас харахад эмэгтэйчүүд өдөрт дунджаар 16 төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг гэх үр дүн гарчээ. Энэ бол гайхах зүйл биш, учир нь эмэгтэйчүүд өдөр бүр өөрийн гадаад төрх, гоо сайхандаа анхаарч байдаг. Гэвч гоо сайхны компаниудын санал болгож буй бүхий л гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэггүй. Заримдаа тэдгээр нь ямар ч ашиггүй бүтээгдэхүүнүүд байдаг юм.

Эдгээр гоо сайхны бүтээгдэхүүнийг худалдаж авч мөнгө үрэх шаардлагагүй!
Хаах
Сурталчилгаа

1 Нүүрний шөнийн тос

Шөнийн тосонд өдрийн цагаар үйлчилдэггүй зарим нэгэн бодис агуулагдсан байдаг гэнэ. Тэдгээрийн нэг нь ретинол юм. Гэхдээ арьсны мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, өдрийн туршид арьсаа зөв хамгаалж, арчилж чадвал заавал өндөр үнэтэй шөнийн тос худалдаж аван түрхэх шаардлагагүй гэжээ.

Нүүрний шөнийн тос

2 Эмэгтэй хөөс

Үс хусдаг сахлын хөөс болон гель нь арьсыг зөөлрүүлэх, чийгшүүлэх үйлчилгээтэй байдаг. Тиймээс эрэгтэй, эмэгтэй хөөсний найрлага яг ижилхэн байдаг боловч ялгарах ганц зүйл нь савалгаа болон үнэртүүлэгч нь юм. Хэрвээ таны хувьд үнэр тийм ч чухал биш бол заавал эмэгтэй хөөс авах гэсний хэрэггүй. Мөн эмэгтэй хөөс эрэгтэй хөөснөөс үнэтэй байдгийг санах хэрэгтэй. Үүнээс гадна биеийн шингэн саван, үсний тэжээлийн тос нь мөн л арьсыг зөөлрүүлэх үйлчилгээтэй.

Эмэгтэй хөөс

3 Хар батганын эсрэг маск

Хар батга нь нүүрний тослог ихэссэнээс болж үүсдэг. Тиймээс хар батганын эсрэг маск нь эхний ээлжид нүүрэн дээрх илүүдэл тослог, бохирдлыг арилгадаг хэдий ч арьсны хамгаалалтын бүрхэвчийг устгадаг юм. Хар батганын маск нь батга арилгахад төдийлөн нэмэр болохгүй учир салицилийн хүчилтэй цэвэрлэгч бодис авсан нь илүү тохиромжтой.

Хар батганын эсрэг маск

4 Хүзүүний үрчлээ арилгах тос

Хүзүүний арьс нь маш нимгэн, эмзэг байдаг учир тос түрхье гэвэл зөвхөн үргэлж чийгшүүлэгч тос ашиглах шаардлагатай байдаг. Гэхдээ заавал хүзүүнд шаардлагатай тос худалдаж авсны хэрэггүй бөгөөд зүгээр л нүүрнийхээ тосыг доороос нь дээш түрхэхэд л хангалттай.

Хүзүүний үрчлээ арилгах тос

5 Нүүрний цацдаг чийгшүүлэгч - "мист"

Хэрвээ сурталчилгаанд итгэх юм бол нүүрний цацдаг чийгшүүлэгч нь арьсыг бүтэн өдөр чийглэг байлгахад тустай гэдэг. Харин арьсны эмч нарын үзэж байгаагаар нүүрний цацлагад агуулагдах ус нь арьсны чийгшлийг үгүй хийж, арьсыг илүү хуурайших нөхцөлийг бүрдүүлдэг. Тиймээс энэ төрлийн гоо сайхны бүтээгдэхүүнээс татгалзсан нь зүгээр.

Нүүрний цацдаг чийгшүүлэгч - "мист"

6 Нүүрний тослог шингээгч цаас

Өөрөөр хэлбэл нүүрний тос шингээгч цаас гэдэг бол нүүрний тосыг өөртөө шингээдэг энгийн нэгэн цаас юм. Тиймээс үүрний илүүдэл тосоо арчихын тулд заавал зориулалтын гэгдэх үнэтэй цаас худалдан авах шаардлагагүй. Энэ асуудлыг энгийн цаасан салфетка, алчуур шийдэж чадна.

Нүүрний тослог шингээгч цаас

7 Үс гэмтэхээс хамгаалсан цацлага

Үс гэмтэхээс хамгаалсан цацлага нь үсний чийгшлийг халууны нөлөөллөөс алдахаас сэргийлдэг. Харин хамгаалах үйлчилгээ нь силиконы тусламжтай үүсдэг юм. Гэхдээ силикон нь бүх төрлийн  үсний бүтээгдэхүүнд ордог учир үс гэмтэхээс хамгаалсан цацлага худалдаж авах шаардлагагүй.

Үс гэмтэхээс хамгаалсан цацлага

8 Хумсны будаг бэхжүүлэгч

Хумсны будагны тогтоц нь нэн түрүүнд хумсны будагны чанараас шалтгаалдаг. Харин та бэхжүүлэгч түрхсэн үү  үгүй юу гэдэг нь тийм ч чухал биш юм. Тиймээс хамгийн гол нь чанартай хумсны будаг худалдаж авах нь зүйтэй.

Хумсны будаг бэхжүүлэгч

Бонус: 100 жилийн дотор арьс арчилгааны хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Орчин үед ихэнх гоо сайхны компаниуд 3 шатлалтай нүүр арчилгааг санал болгож байгаа бөгөөд үүнд цэвэрлэгээ, чийгшүүлэгч, тос багтдаг. Гэхдээ эрт үед энэ төрлийн арчилгааг үргэлж хийдэггүй байсан бололтой.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()