Амьдралдаа заавал очиж үзэх ёстой дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй газрууд!

Дэлхий дээр маш олон үзэсгэлэнтэй газар  байдаг бөгөөд та нэг удаа ч болов эдгээр үзэсгэлэнтэй газраар аялж үзэх хэрэгтэй. Ингээд танд дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй, заавал очиж үзэх хэрэгтэй газруудын талаар хүргэе.

Амьдралдаа заавал очиж үзэх ёстой дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй газрууд!

1 Ленсойс-Мараньенсис, Бразил

Ленсойс-Мараньенсис бол Атлантын хойд хэсэгт байрлах Мараньян мужийн газар нутаг дээр оршдог Бразилын хамгийн үзэсгэлэнтэй цэцэрлэгт хүрээлэнгүүдийн нэг юм. Энэ нь дэлхийн хамгийн нууцлаг газруудын нэг бөгөөд борооны улиралд ус нь элсэн манхан дунд хуримтлагдаж олон төрлийн жижиг нууруудыг үүсгэдэг байна. Ингээд олон өнгийн гайхалтай нуурууд цагаан элсэн дундаас тодрон харагддаг аж.

Ленсойс-Мараньенсис, Бразил

2 Хонокохау хүрхрээ, АНУ

Хонокохау хүрхрээ нь Хавайн Мауи арал дээр байрлах ногоон өнгийн хүрхрээ юм. Гэхдээ энэ хүрхрээн дээр машинаар эсвэл явган хүрнэ гэж найдах хэрэггүй. Учир нь энэхүү хүрхрээ нь Хавайн арал дээрх хамгийн өндөр хүрхрээ учир энд зөвхөн нисдэг тэргээр л хүрэх аж. “Юрийн Галавын ертөнц” кино дээр Хонокохау хүрхрээ гардаг бөгөөд түүний дараагаас энэ хүрхрээ дэлхий даяар алдартай болсон юм.

Хонокохау хүрхрээ, АНУ

3 Капилано гүүр, Канад

Капилано дүүжин гүүр нь Канадын Ванкувер хотоос холгүй бий. Энэхүү гүүр нь Капилано голын дээр 230 футын өндөрт байрладаг аж. Капилано гүүрээр алхах нь адал явдал байдаг юм. Анх энэхүү гүүрийг модны үйлдвэрийн ажилчдад зориулан барьсан боловч, орчин үед энэ нь зөвхөн аялал жуулчлалын үүргийг гүйцэтгэх болжээ.

Капилано гүүр, Канад

4 Ик-Киль хонхор, Мексик

Газар доорх агуйн хана гүний усаар угаагдсанаар Мексикт энэхүү Сенот Ик-Киль хонхор үүссэн юм. Усны даралтаас болж хана нь нурж ийнхүү гүн, өргөн хонхор үүссэн байна. Жуулчдад зориулж ханыг нь сайн гэгч нь бэхэлж, гүн рүү нь ороход зориулж, тусгай чулуун шатыг тавьжээ. Үүнээс гадна Ик-Килийн ханыг хиймэл хүрхрээ, тагт зэрэг байдаг бөгөөд энэ нь жуулчдад зориулсан үзвэрийн талбай болдог юм.

Ик-Киль хонхор, Мексик

5 Скеллиг-Майкл, Ирланд

Скеллиг-Майкл хэмээх энэхүү арал нь Ирландын Ивера арлаас 5 км-ийн зайд байрлах Атланлатын далайн арал юм. VI–VIII зууны үед энэхүү арал дээр христийн сүм барьсан бөгөөд энэ нь XII зууныг хүртэл ашиглагдаж байсан аж. 1996 онд сүмийн буурь болон бусад арлын хэсгүүдийг ЮНЕСКО-гийн дэлхий өв хөрөнгийн санд бүртгэсэн байна. Энэхүү газар нь үлгэрийн мэт сайхан байгальтай учир “Star Wars” киноны зураг авалтыг хийжээ.

Скеллиг-Майкл, Ирланд

6 Толбот нуур, Канад

Толбот нуур нь Канадад байрлах давстай, эрдэсжүүлсэн нуур юм. Харин зуны улиралд нуурын ус ууршиж, усан доторх эрдэст зүйлс ил харагддаг аж. Толбоны өнгө нь эрдсийн өнгөнөөс хамаардаг бөгөөд ихэнх нь халуунд талстжидаг магнийн сульфатын ачаар үүсдэг юм. Эрдэсүүд хатаж, толбоны эргэн тойронд зам үүсгэдэг байна. 

Толбот нуур, Канад

7 Понгур хүрхэрээ, Вьетнам

Понгур нь Вьетнамын хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн том хүрхрээний нэг юм. Ялангуяа борооны улиралд маш их хэмжээгээр урсдаг газар ажээ. Харин энгийн үед хүрхрээ хүч чадлаа алдаж, жижиг гол мэт урсдаг байна. Хэрвээ та борооны улиралд Вьетнамын Далате хотод ирвэл заавал энэ хүрхрээг үзээрэй. Үүнээс гадна хүрхрээ хүрэх замд үзэсгэлэнтэй байгаль, кофе болон авокадогийн тариалангийн талбай байдаг юм.

Понгур хүрхэрээ, Вьетнам

8 «Чөтгөрийн цамхаг», АНУ

Үндэсний бахархал болсон «Чөтгөрийн цамхаг» нь Вайоминг мужийн Бель-фурш хөндийд байрлана. Энэ бол АНУ-ын хамгийн анхны үндэсний хөшөө дурсгал гэх нэрийг зүүсэн газар юм. Чөтгөрийн цамхаг нь халсан магмаас үүссэн бөгөөд салхины нөлөөллөөс болж 6 өнцөгт багана, байшин мэт болсон аж.  Судлаачдын дүгнэлтээр энэхүү арал 225-190сая жилийн өмнө үүссэн гэжээ.

«Чөтгөрийн цамхаг», АНУ

9 Проходна агуй, Болгар

Проходна агуйн гол онцлог нь хадан дээр хүний нүдний хэлбэртэй хоёр нүх байдагт оршино. Нутгийн оршин суугчид энэхүү газрыг “Бурхны нүд” хэмээн нэрлэдэг ч заримдаа “чөтгөрийн нүд” гэж нэрлэх нь ч бий. Энэхүү нүдээр байгалийн гэрэл тусдаг бөгөөд энэ нь агуйг илүү үзэсгэлэнтэй харагдуулдаг. Харин бороо орж байх үед нүдний дагуу урсаж байгаа ус нь яг л нулимс мэт харагдах аж.

Проходна агуй, Болгар

10 Памуккале, Турк

Памуккале (турк хэлнээс орчуулбал — «хөвөн цамхаг») нь Туркийн өмнөд хэсэгт байрлах Денизли тосгонд оршдог бөгөөд ЮНЕСКО-ийн дэлхийн өвд бүртгэлтэй байдаг. Энэхүү цамхаг нь олон мянган жилийн өмнө үүссэн бөгөөд цагаан кальцитын сталиктаар үүссэн байна.

Памуккале, Турк

11 Самгвангс сүм, Өмнөд Солонгос

Самгвангс сүмд жил бүр дэнлүүний наадам болдог бөгөөд энэхүү наадам нь олон олон иргэдийг хамардаг юм. Наадмыг Буддагийн төрсөн өдөрт зориулан хийдэг бөгөөд олон тооны гэрэлт зулыг асаадаг байна.

Самгвангс сүм, Өмнөд Солонгос

12 Арасияма, Япон

Киото хотын баруун хэсэгт, Арасияма уулын хормойд чимээгүй нууцлаг нэгэн газар бий. Энд Хозу голын эрэг дээр үзэсгэлэнтэй цэцэрлэгт хүрээлэн,  хулс мод ургана. Харин сүүдэрхэг жим нь эртний буддагийн сүм рүү хүргэдэг байна. Арасиямагийн ойролцоо “Тенрюдзи”  хэмээх сүм байрладаг бөгөөд 3 м-ийн урттай хулсан жимээр алхаж хүрдэг юм.

Арасияма, Япон

13 Нойшванштайн цамхаг, Герман

Энэхүү цамхаг нь Баварын Альпийн ойд нуугдаж байрладаг үзэсгэлэнтэй цамхаг юм. Нойшванштайн цамхаг нь “Нойрсож буй гүнж”-ийн хүүхэлдэйн кинон дээр гардаг. Үүнээс гадна Чайковскийг “Хунт нуур” жүжгийг зохиоход түлхэц үзүүлсэн гэж судлаачид үздэг юм.

Нойшванштайн цамхаг, Герман

14 Фьорд Трейси-Арм, АНУ

Фьорд Трейси-Арм нь дэлхийн хамгийн томоохон үзэсгэлэнтэй газарт тооцогддог юм. Эндхийн нуур, уул, хад, хүрхрээ, маргад ус зэрэг нь энэхүү газрыг хэзээ ч мартагдашгүй, үзэсгэлэнтэй байгаль болгож байгаа юм. 

Фьорд Трейси-Арм, АНУ

15 Та-Пром, Камбожи

Камбожийн Ангкор хотын ойролцоо байрлах Та-Пром сүм нь ширэнгэн ойд нуугдсан байдалтай байдаг бөгөөд тал хэсэг нь устсан байдаг. Усан үзмийн мод нь Та-Пром сүмийг тойрон ургадаг юм.

Та-Пром, Камбожи

33
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()