Сурталчилгаа (15)
Хаах

Он цаг тоолол хэрхэн бий болсон тухай сонирхолтой баримтууд

Он цаг тоолол хэрхэн бий болсон тухай сонирхолтой баримтууд

Хүн төрөлхтөн цаг хугацааг тооцоолох хамгийн зөв арга замыг мянга мянган жилийн туршид эрэлхийлсэн байдаг. Гэвч энэ нь та бидний төсөөлдөг шиг тийм ч энгийн, хялбар байгаагүй бөгөөд олон төрлийн он тооллын систем зохион хэрэглэж байжээ.

1 Грегорийн хуанли

Грегорийн хуанли бол өнөөгийн улс орнуудад хамгийн өргөн хэрэглэгддэг хуанли юм. Энэ тооллыг анх XIII Грегори пап зохион, танилцуулсан тул ийнхүү нэрлэх болжээ. Грегорийн хуанлийг протестант шашинтай томоохон улсууд хүлээн зөвшөөрдөггүй байсан бөгөөд тэдний зарим нь үүнийг христийн шашны эсрэг хуанли гэж үздэг байжээ. Харин зарим нь баруун Европын ард түмнийг дахин папын мэдэлд оруулах зорилготой гэж үзсэнээс ийнхүү хүлээн аваагүй аж.

Грегорийн хуанли 1582 онд Ромын католик шашинт орнуудад хэрэглэгдэж, үүний дараа дэлхий даяар тарсан юм. Хамгийн сүүлд 1923 онд Грек уг хуанлийг ашиглаж эхэлжээ.

Грегорийн хуанли

2 Орчлон ертөнцийн эргэлдэх хөдөлгөөнд үндэслэсэн он тооллууд

Дэлхийн тэнхлэгээ эргэх хөдөлгөөн, нарыг тойрох хөдөлгөөн, нарны аймгийн галактикаа тойрон эргэх хөдөлгөөн гэх мэтчилэн орчлон ертөнц өөр өөр, олон янзын эргэлдэх хөдөлгөөнд оршдог тул энэ бүгдэд нийцэх ганцхан хуанли гаргах нь боломжгүй зүйл. Тиймээс ихэнх хуанли өдөр, сар, жил гэх мэт хугацаанд хуваагдсан байдаг. Харин ихэвчлэн Азид хэрэглэгддэг Сарны хуанли нь зарим жилийг илүү сартай жил гэж үзэн, жилийн 12 сар дээр нэг сар нэмдэг. Харин Маяачуудын он тоолол нь жилийн 365 хоног дээр 5 хоног нэмдэг бөгөөд эдгээр нь тахил өргөх, мацаг барих зэрэг зориулалттай өдрүүд байдаг аж.

Орчлон ертөнцийн эргэлдэх хөдөлгөөнд үндэслэсэн он тооллууд

3 Латин он тоолол

Латин хэлээр жилийн 12 сарын эхний найман сар нь агуу бурхад, баяр наадам, удирдагчдын нэрээр нэрлэгдсэн байдаг. Жишээ нь, "January"(нэгдүгээр сар) гэдэг нь аливаа зүйлийн эхлэлийг тавьдаг "Janus" бурхны нэрээс гаралтай аж. Харин хоёрдугаар сар буюу "February" нь "Februa" бурхны нэрээр нэрлэгджээ.

Хамгийн хачирхалтай нь "September" (есдүгээр сар) гэдэг үг нь долдугаар сар гэсэн утгатай аж. Мөн "October" (аравдугаар сар) нь наймдугаар сар гэсэн утгатай ажээ. Энэ нь эртний Ромын анхны хааны зохиосон хуанли ердөө арван сартай байсан бөгөөд уг хуанли "March" буюу одоогийн гуравдугаар сараар эхэлдэг байсантай холбоотой юм.

Хожим нь Ромын захирагч Нума Помпилиус хуанлийн эхэнд "January "буюу нэгдүгээр сарыг нэмж, харин хоёрдугаар (February) сарыг хуанлийн төгсгөлд нэмж оруулжээ. Гэвч эцэстээ "February"-ыг нэг болон гуравдугаар сарын дунд оруулснаар хоёрдугаар сар болсон байна.

Латин он тоолол

4 Нэмэлт өдөр болон жилийн логистик

Грегорийн тоолол дөрвөн жил тутамд, хоёрдугаар сарын 29 буюу нэг өдөр нэмдэг. Энэ нь газар нутгийн онцлогоос шалтгаалаад халуун орнуудад илүү тохирдог байна.

Мөн нэмэлт жил гэх ойлголт байдаг бөгөөд энэ нь 100-д болон 400-д аль алинд нь хуваагддаг оныг хэлдэг. Тиймээс Грегорийн тооллоор бол 1900, 2100, 2200 биш, харин 1600, 2000, 2400 онууд нь нэмэлт жилд тооцогддог.

Нэмэлт өдөр болон жилийн логистик

5 Хоёрдугаар сарын 30

Магадгүй та хийхийг хүсэхгүй байгаа ажлаа хоёрдугаар сарын 30-нд хийхээр төлөвлөж болох юм. Учир нь Грегорийн тооллоор хоёрдугаар сар нь ердөө 28 хоногтой бөгөөд, дөрвөн жилдээ нэг 29 хоногтой болдог билээ.

Харин үүнийг Шведүүд бага зэрэг өөрчлөн хэрэглэсэн түүх байдаг. Тэд хэдийгээр Юлийн хуанлийг халж, Грегорийн он тооллыг нэвтрүүлсэн ч хоёрдугаар сарыг 30 хоногтой хэвээр байлгав. Учир нь тэд өөрсдийн амьдралын хэв маягаас шуудхан хоёр өдрийг аваад хаячихаж чадахгүй байжээ. Харин тэд 40 жилийн турш эдгээр хоёр нэмэлт өдрийг аажмаар халах төлөвлөгөөтэй байжээ. Энэ нь урт хугацааны сайн төлөвлөгөө байсан ч их дайны уршгаар бүтэлгүйтсэн байна.

Ингээд 1712 онд Шведүүд дахин Юлийн тооллыг ашиглаж эхэлсэн бөгөөд авч хаяхаар төлөвлөж байсан 2 өдрөө дахин нэмснээр хоёрдугаар сар 30 хоногтой болжээ. Үүний дараа буюу 1753 онд дахин Грегорийн хуанлид шилжиж, хоёрдугаар сарын сүүлийн 11 хоногийг хассан байна.

Хоёрдугаар сарын 30

6 Шинэ өдөр эхлэх хугацаа

Өнөө үед судалгаа, тооцооны чанар сайжирч хүмүүс шинэ өдөр шөнө дунд эхэлдэг болохыг хүлээн зөвшөөрөөд байна. Гэвч энэ нь зөв арга зам мөн үү гэдэг нь эргэлзээтэй. Мянга мянган жилийн турш одон орон судлаачид өдрийг үд дундаас орой хүртэл үргэлжилдэг гэж тооцоолдог байжээ.

Харин Хинду болон Египетчүүд үүр цайхад шинэ өдөр эхэллээ гэж үздэг бол, Вавилончууд, Жүүдүүд, Грекчүүд нар жаргаснаар шинэ өдөр эхэлдэг гэж үздэг байна. Тиймээс дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс өөрсдийн шашны болон соёлын нөлөөгөөр өдөр хоногийг хэмждэг хэвээр байна.

Шинэ өдөр эхлэх хугацаа

7 Долоо хоногт найман өдөр

Долоо хоног нь сарны мөчлөгийн дөрөвний нэгтэй тэнцдэг. Гэвч сар нь өдөр хоногийг тооцоолох цорын ганц арга зам биш юм. Францын Бүгд Найрамдах Улсын үед папын тушаалаар Грегорийн тооллыг долоо хоногт 10 өдөртэй болгон өөрчилж байжээ. Харин эртний Ромын үед долоо хоног нь найман өдөртэй байсан аж. Зарим тохиолдолд амралтын өдөр гэж байхгүй, тэр чигтээ ажлын өдөртэй хуанли хүртэл байсан гэдэг.

Долоо хоногт найман өдөр

8
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()