Цусан дахь сахарын хэмжээ ихэссэн үед ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?

Бидний биед ямар нэг зүйл болохгүй байгаа үед илэрдэг олон шинж тэмдэг байдаг. Тэгвэл тэдгээр шинж тэмдгүүд ямар дохио өгдгийг танин мэдсэнээр аливаа өвчнийг хүндрэхээс нь өмнө, эрт илрүүлэх боломжтой юм. Тиймээс цусан дахь сахарын хэмжээ яагаад ихэсдэг болон сахар ихэссэн үед ямар шинж тэмдгүүд илэрдэг талаарх мэдээллийг хүргэе.

Цусан дахь сахарын хэмжээ ихэссэн үед ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ?

1 Цусан дахь сахарын хэмжээ

Хүний цусан дахь сахар нь глюкоз хэлбэрээр оршдог бөгөөд энергийг эд, эрхтэн рүү зөөвөрлөдөг чухал ач холбогдолтой юм. Гэвч сахарын хэмжээ нь зохих түвшинд байх ёстой бөгөөд ийм байлгах үүргийг инсулин гэх даавар гүйцэтгэж, сахарыг биеийн эсүүдэд дамжуулдаг.

Нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижинтэй хүмүүсийн хувьд, тэрхүү чухал үүрэгтэй инсулинийг ялгаруулдаг нойр булчирхайн эсүүд гэмтсэнээр тухайн хүний дархлааны системд асуудал үүсдэг байна. Харин хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижинтэй хүмүүсийн хувьд инсулинийг их хэмжээгээр ялгаруулсан ч, тэр нь сахарыг зохистой хэмжээнд барьж, эд эсүүдэд дамжуулж чаддаггүй аж.

Цусан дахь сахарын хэмжээ

2 Цусан дахь сахарын хэмжээ яагаад ихэсдэг вэ?

Хүн бухимдсан эсвэл өвдсөн үед хүний бие өвчин болон стресстэй тэмцэх дааврыг ихээр ялгаруулдаг. Энэ процесс нь ихэнх тохиолдолд цусан дахь сахарын хэмжээг ихэсгэхэд хүргэдэг байна. Үүнээс гадна өөр олон хүчин зүйлс нөлөөлж болно.  Жишээ нь:

  • Хэтэрхий их нүүрс усны агууламжтай бүтээгдэхүүн хэрэглэх.
  • Хангалттай инсулин ялгаруулж чадахгүй байх.
  • Өвчин буюу халдвар.
  • Зарим төрлийн эмүүд мөн сахар ихэсгэдэг.
  • Дасгал хөдөлгөөн дутагдсан.
  • Осол гэмтэл, мэс засал зэргээс болж цусан дахь сахарын хэмжээ ихсэж болно.

Цусан дахь сахарын хэмжээ яагаад ихэсдэг вэ?

3 Цусан дахь сахарын хэмжээ ихсэхэд илэрдэг шинж тэмдгүүд

Мэдээ алдах, халуу шатах, жирвэгнэх

Хэрвээ таны хөл болон гар тань мэдээ алдаж, халуу шатаж, жирвэгнэж байвал энэ нь цусан дахь сахарын хэмжээ ихэссэн гэсэн дохио юм.

Байнга өлсөх

Хүний цусан дахь сахар зохих хэмжээнээс ихэссэн тохиолдолд эд эрхтэнд энерги тараах үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрдэг. Тиймээс бие организм тань энергиэр дутаж, өөр зүйлээс энерги нэхэх болно. Үүний үр дүнд тухайн хүн байнга өлссөн мэдрэмж авдаг байна.

Ойр ойрхон шээс хүрэх

Сахар ихсэхэд бөөрний үйл ажиллагаа идэвхжиж, ус ууснаас илүү их шээс ялгаруулдаг байна.

Ам цангах

Цусан дахь сахар ихэссэн үед хүний биед шингэн дутагдаж, үе үе ам цангах шинж тэмдэг илэрдэг.

Гэнэт жин нэмэх, эсвэл хасах

Хэрвээ эд эсүүд хангалттай глюкоз авч чадахгүй бол бие махбод өөхийг шатааж, харин булчин энергийг шатаадаг. Тиймээс энэ нь шалтгаангүйгээр турахад хүргэдэг байна. Жин нэмэхийн хувьд ч гэсэн үүнтэй адил.

Ядарч сульдах

Цусан дахь сахар биеийн эд эсүүд рүү нэвтэрч чадаагүйгээс болж хүний биед энерги дутагддаг. Үүнээс болж хүн амархан ядарч сульддаг байна.

Төвлөрч чадахаа болих

Цусны сахар ихсэх гэх мэт хүний биеийн баланс алдагдсанаар бидний оюун санаанд ч мөн сөрөг нөлөө үзүүлдэг. Тиймээс ой санамж муудах, аливаа зүйлд төвлөрч чадахаа болих зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

Удаан эдгэх

Хэрвээ таны  авсан хөнгөн шарх ч маш удаан эдгээд байвал цусан дахь сахараа хэмжээд үзээрэй. Энэ нь мөн сахар ихэссэн үед илэрдэг шинж тэмдгүүдийн нэг юм.

Толгой эргэх, нүд бүрэлзэх

Гэнэт толгой эргэж, нүд бүрэлзэх үзэгдлийг хайхралгүй өнгөрөөж хэрхэвч болохгүй. Энэ нь сахар ихэссэний бас нэгэн шинж тэмдэг аж.

Цусан дахь сахарын хэмжээ ихсэхэд илэрдэг шинж тэмдгүүд

17
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Фейсбүүк сэтгэгдэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()