Бэлгийн сулралд оруулдаг зүйлс!

2019-01-09, 13:58
11,662

Эр хүн бүрийн хамгийн ихээр эмээж, айж явдаг зүйлсийн нэг нь яалтaчгүй бэлгийн сулрал билээ. Гэтэл тэд өөрсдөө ч мэдэлгүй өдөр тутамдаа хийдэг үйлдлээрээ энэхүү айдсаа алхам алхмаар бодит болгож байдаг. Ингээд эрчүүдийг бэлгийн сулралд оруулдаг өдөр тутмын энгийн зүйлсийг танилцуулж, анхаарахыг зөвлөе.

Бэлгийн сулралд оруулдаг зүйлс!

1 Кофе уух

Өглөөг кофе ууж, сэргэгээр угтах нь хэдий сайхан ч таны бэлгийн чадавхaд сөргөөр нөлөөлдөг байна. Энэ нь цусан дахь сахарын хэмжээг өсгөж, бэлгийн ажлыг хэт түргэн өрнүүлэн, цаашлаад бэлгийн сулрал гэх аймшгийн үүдийг нээдэг аж.

Кофе уух

2 Эм хэрэглэх

Хэт их эм тан хэрэглэх нь мөн л сексийн үйл явцыг хэт түргэсгэж, хэн хэндээ таашаал өгч чаддаггүй болгодог байна. Учир нь ихэнх эмүүд нойрсуулах, тайвшруулах үйлчилгээтэй байдаг бөгөөд эдгээр нь бэлэг эрхтний хэвийн үйл ажиллагаа, хөврөлд сөргөөр нөлөөлдөг аж. Үнэхээр л эм хэрэглэхгүй байж болохгүй өвдсөн тохиолдолд эмчээс зөвлөгөө авч, зааврын дагуу хэрэглэх нь зүйтэй.

Эм хэрэглэх

3 Түргэн хоол

Ашигтай, биед сайнаар нөлөөлөх зүйл гэж түргэн хоолонд ганц ч үгүй. Гүзээтэй, хөдөлж чадахааргүй лазан нэгэн болгож хувиргадаг. Үүнээс гадна бэлгийн ажилд ч сөрөг нөлөө үзүүлдэг байна. Эрчүүдийн эрч хүчийг өөртөө сорж, чадавхыг бууруулах сөрөг нөлөөтэй энэхүү хоолнуудаас аль болох хол явахыг зөвлөе.

Түргэн хоол

4 Тамхи татах

Тамхи нь өөртөө хорт химийн бодис, донтуулагч зэргийг агуулсан байдаг бөгөөд эдгээр нь бэлгийн сулрал үүсгэхээс гадна үргүй болгох аюулыг дагуулж байдаг. Хүний биед ямар ч үр ашиггүй бүр сөрөг нөлөө ихтэй атал эр эм гэлтгүй хэрэглэх болсон нь харамсалтай. Мөн шарласан шүд, гар, өмхий амтай эртэй бэлгийн харьцаанд орж байгаа хүнд тийм ч таатай санагдахгүй л болов уу.

Тамхи татах

5 Согтууруулах ундаа

Энэ нь бэлгийн дур хүсэл болоод сексийн явцад сөрөг нөлөө үзүүлдэг байна. Зарим эрчүүдийн дур хүслийг мохоодог бол харин заримынх нь өдөөж өгөх нь ч бий. Мэдээж согтууруулах ундаа уусан байхдаа бэлгийн харьцаанд орох нь ямар ч таашаалгүй, хэн хэндээ төвөгтэй санагдах нь гарцаагүй. 

Согтууруулах ундаа

27
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()