Тархины үйл ажиллагааг сайжруулах үр дүнтэй аргууд

Танд ямар нэг зүйл хэлэх гэж байгаад өгүүлбэрээ эхлүүлээд л мартаж байсан тохиолдол бий юу? Эсвэл өрөө рүүгээ орчхоод яах гэж орсноо мартах үе ч юм уу? Энэ бол таны тархи ядаргаанд орсон, хийх ёстой ажлаа гүйцэд хийхгүй байна гэсэн үг юм. Энэхүү асуудлын шийдлийг эрдэмтэд хийж чадаагүй ч биохакерууд буюу биологийн судлаачид гаргахаар шамдан ажиллаж байгаа гэнэ. Ингээд биохакеруудын гаргасан тархины үйл ажиллагааг сайжруулах аргаас танилцуулъя.

Тархины үйл ажиллагааг сайжруулах үр дүнтэй аргууд

1 Сүүтэй кофе — митохондри эсэд муугаар нөлөөлнө

Та өдрийг яаж эхлүүлдэг вэ? Ихэнх хүмүүс нэг аяга кофегоор эхлүүлдэг бөгөөд зарим нь сүүтэй кофе уух дуртай байдаг. Харамсалтай нь кофенд сүү хийж ууснаар кофены тархинд нөлөөлөх давуу талыг үгүй хийдэг байна. Сүү нь кофенд агуулагдах ашигтай антиоксидантын үйлчилгээг сулруулдаг учир бие организмд үүнийг боловсруулахад хүндрэл учирдаг. Тиймээс сүү нь митохондри буюу энергийн эсийн үйл ажиллагааг сулруулахаас гадна, биед ашигтай бодисыг шингээхэд саад болдог аж.

Митохондри эс нь энерги ялгаруулж, энэхүү энергийн ихэнх хувь нь тархинд очдог учир тархины үйл ажиллагаа митохондри эстэй шууд холбоотой.

Сүүтэй кофе — митохондри эсэд муугаар нөлөөлнө

2 Гэрэл чухал үүрэгтэй

Бид амьдралынхаа ихэнх хугацааг хиймэл гэрэлтүүлэгтэй газар өнгөрүүлдэг. Гэтэл үнэн хэрэгтээ бидэнд өөр гэрэл хэрэгтэй байдаг. Сүүлийн үед бид нарны гэрлээс нүдээ хамгаалж нарны хамгаалалттай шил зүүж, тос түрхэх болсон ч нарны гэрэл бидний биед маш их хэрэгтэй юм. Нарны гэрэл бие организмд  нэвтэрснээр Д аминдэм ялгарч бид хэзээ унтаж, хэзээ сэрэх ёстойгоо мэддэг.

Байгалийн бус гэрэлтэй газар удаан хугацааны туршид ажилласнаар митохондри стресст орж, энерги ялгарахаа больж, тархины мэдээлэл хүлээн авах чадвар буурч, бидний бүтээлч байдал сулардаг байна.

Байгалийн гэрлийн дутагдлыг нөхөхийн тулд гадуур зугаалах хэрэгтэй. Хавар, намар, зуны улиралд биеэ ил гарсан хувцас өмсөх нь зүйтэй юм. Харин өглөөний цагаар 10 минутын турш В хэт ягаан туяатай гэрлийг асааж суусан ч болно.

Гэрэл чухал үүрэгтэй

3 Бага зэрэг өлсвөл...

Өлсөх нь сайн болон муу талтай. Нэг талаас өлсөх үед бид тархиндаа цэвэрлэгээ хийдэг бол нөгөө талаас тэжээллэг бодис дутагдсанаас болж тархи биднийг нас барж байна гэж бодоод түгшүүр зарлаж эхэлдэг юм. Үүнээс болоод та ууртай, стресстэй, уйтгартай болдог. Гэхдээ долоо хоногт 2 өдрийг бага зэрэг өлсөж өнгөрөөхийг бодоорой, энэ өдрүүдэд энгийн өдрүүдэд иддэгээсээ 4 дахин бага хоол идэх хэрэгтэй. Эсвэл өглөөний цайны оронд наргил модны тостой кофег ууж болно. Өөх тос нь таны өлсөх мэдрэмжийг бууруулж, таны тархи "цэвэрлэгдэх" юм.

Бага зэрэг өлсвөл...

4 Хүчилтөрөгчийн дутагдал

Митохондрид үүргээ биелүүлэхийн тулд их хэмжээний хүчилтөрөгч  хэрэгтэй байдаг. Харамсалтай нь бие организмд хүчилтөрөгчийг нэмэгдүүлэх боломжтой автомат товчлуур байхгүй. Харин хүчилтөрөгчийн бага зэргийн дутагдалд өөрийгөө оруулснаар хамгийн хүчтэй митохондриг авч үлдэх боломжтой.

Ингээд үргэлж энэ төрлийн дасгал хийснээр бие организм хүчилтөрөгчийг энгийн үед илүү үр дүнтэй зарцуулж сурна. Богино хугацааны хүчилтөрөгчийн дутагдал нь мэдрэлийн эсийн өсөлт, хөгжлийг дэмждэг юм.

Гэхдээ амьсгалаа түгжих үедээ бага багаар болгоомжтойгоор дасгах хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй.

Хүчилтөрөгчийн дутагдал

5 Хүйтэн ус тураах үйлчилгээтэйгээс гадна...

Хүйтэн усны туршилтыг эрдэмтэд хархан дээр хийсэн бөгөөд хүйтэн усны ачаар бамбай булчирхай болон митохондрийн үйл ажиллагаа сайжирдаг болох нь батлагджээ. Харин хүн дээр хийсэн судалгаанаас харахад хүйтэн ус нь жин хасахад тустай байсан гэнэ. Учир нь хүйтэн үед биеийг дулаацуулахын тулд организм илүү их энергийг зарцуулж, өвчин намдаах үйлчилгээтэй норадреналиныг ялгаруулдаг байна.

Өмнө нь биохакерууд энэ туршилтыг хийхийн тулд мөстэй устай ваннд суудаг байсан гэнэ. Гэвч энэ байдлаар огцом биеэ дааруулж суух нь таны эрүүл мэндэд сөрөг үр дагавартай учир шүршүүрт орсныхоо дараа 30 секунд хүйтэн шүршүүрт зогсох нь зүйтэй.

Хүйтэн ус тураах үйлчилгээтэйгээс гадна...

6 Ухаалаг утсаа унтраацгаая

Цахилгаан төхөөрөмжгүйгээр орчин үеийн амьдралыг төсөөлөхөд бэрх юм. Хэдийгээр бидний амьдралыг маш ихээр хөнгөвчилж байгаа ч сөрөг үр дагаврыг бас дагуулна. Жишээлбэл, гар утаснаас ялгарах цэнхэр туяа нь нойргүйдэлд хүргэдэг бөгөөд тархинд унтах эрт байна гэсэн худал мэдээллийг өгдөг юм.

Цахилгаан төхөөрөмжийн сөрөг үр дагаврыг арилгахын тулд шаардлагатай тохиолдолд л хэрэглэх нь зүйтэй. Унтахынхаа өмнө утсаа унтрааж, "Wi-Fi" төхөөрөмжөө салгаарай. Энэ нь таныг төрөл бүрийн цахилгаан соронзон үйлчлэлийн хор уршиг, дуу, гэрлийн сөрөг үр дагавараас хамгаална. Та сайн унтсанаар таны тархи  амарч, маргааш нь та эрч хүч дүүрэн байх болно.

Ухаалаг утсаа унтраацгаая

7 Зэрлэг зөгийн бал тайвшруулах эмээс илүү үйлчилгээтэй

Шөнийн цагаар ч гэсэн тархинд энерги хэрэгтэй байдаг. Тиймээс энергийн дутагдалд орох үед та шөнө дун нойрноосоо сэрэх магадлалтай. Эсвэл заримдаа унтахын өмнө ямар нэг зүйл идэх хүсэл төрдөг. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд орой унтахынхаа өмнө 1 цайны халбага зэрлэг зөгийн бал хэрэглээрэй. Зэрлэг зөгийн бал нь шөнийн цагт бидний тархинд маш их хэрэгтэй элэгний гликогенаар хангаж өгдөг.

Зэрлэг зөгийн бал тайвшруулах эмээс илүү үйлчилгээтэй

8 Шүдээ өөр аргаар цэвэрлэцгээе

Олон зүйлсийг бид автоматаар хийдэг. Энэ тохиолдолд тархи өөрийн энергийг бусад зүйлийг хийхэд зориулан хадгалдаг бөгөөд ямар ч зүйл бодолгүйгээр та гэртээ харьж, шүдээ цэвэрлэх боломжтой.

Гэтэл дадал болсон зүйлсээ өөрөөр хийж үзэх нь эрүүл мэндэд тустай байдаг гэнэ. Жишээлбэл, шүдээ баруун гараараа биш зүүн гараараа угааж, ямар нэг зүйлийг баруун гараараа биш зүүн гараараа бичиж болно. Эсвэл гэр рүүгээ өөр замаар явсан ч болно шүү дээ. Үүнээс гадна тархиа амраах хамгийн үр дүнтэй арга бол гэрийнхээ тавилгыг зөөх явдал юм. Энэ нь таны бие бялдрыг төдийгүй тархийг ч хөгжүүлнэ.

Шүдээ өөр аргаар цэвэрлэцгээе

9 Яагаад?

Асуулт асуух нь тархины үйл ажиллагааг хөгжүүлэхэд сайн үр нөлөөтэй билээ. Тиймээс ч мэдрэлийн шинэ эс үүсэхэд сайн үр дагавартай. Та өөрөөсөө олон дахин удаа “яагаад” гэсэн асуултыг асууж хэвшээрэй. Бүх зүйл дээр яагаад гэсэн асуултыг асууж хэвших нь тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө.

Яагаад?

10 Өдрийн тэмдэглэл хөтөлцгөөе

Блог хөтөлснөөс илүү цаасан дээр тэмдэглэл хөтлөх нь илүү сонирхолтой бөгөөд хүний тархинд илүү хэрэгтэй. Энэ тохиолдолд оюун ухаан сайжрахаас гадна стресс тайлагдаж, тархины эд эс ч сэргэнэ. Хэрвээ бичих хүсэлгүй байвал шивэх ч боломжтой. Ямар нэг зүйлийг шивэх, зураг оруулах үед таны анхаарал илүү төвлөрч, оюун ухаанд сайнаар нөлөөлнө.

Заримдаа өөрөө бичих үедээ та тулгарсан асуудлынхаа хариултыг ч олж чадна. Мөн өдрийн тэмдэглэл хөтлөх нь сэтгэл хөдлөлийг хянахад тустай. Хамгийн гол нь үүнийг өдөр бүр хийх хэрэгтэй бөгөөд 15-20 минутыг л зарцуулахад хангалттай.
Өдрийн тэмдэглэлдээ зөвхөн өнгөрсөн өдрийнхөө талаар бус мөн ирээдүйн төлөвлөгөө, шинээр төрсөн сонирхолтой санаа, хүсэл мөрөөдлөө бичсэн ч болно.

Өдрийн тэмдэглэл хөтөлцгөөе

20
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()