Гладиаторуудын амьдрал болон тэдний тулааны тухай сонирхолтой баримтууд

Гладиаторууд бол зөвхөн тулааны талбарт төдийгүй, эзэн хаад ихэс дээдэс, олныг зугаацуулах гэж тайзан дээр тулалддаг байсан анхны дайчид юм. Энэ бол тулааны урлагийн эртний төрлийн нэг яах аргагүй мөн. Гладиаторуудын тухай түүхэн ном зохиол, кино, эх сурвалжид янз бүрээр дүрсэлсэн нь бий. Гэхдээ бас үнэн худал нь мэдэгдэхгүй ташаа зүйлс ч олон байдаг. Мэдээж тэд боолууд байсан мөн үхтлээ тулалддаг нь үнэн, тэгвэл тэдний амьдралын зарим нэг сонирхолтой баримтыг хүргэе.

Гладиаторуудын амьдрал болон тэдний тулааны тухай сонирхолтой баримтууд
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Гладиаторууд бүгд боолууд байгаагүй

Бүх гладиаторууд тулааны тайзан дээр гав гинжтэй гарч ирж байсангүй. Тухайн үед ихэнх нь байлдагч армийн дайчид, боол болж хувирсан цэрэг, гэмт хэрэгтнүүд байдаг байжээ. Харин манай эриний нэгдүгээр зуунаас байдал өөрчлөгдөж чөлөөт хүмүүс алдар нэр олох мөрөөдөлдөө хөтлөгдөн гладиаторын сургуулиудад бүртгүүлэн гэрээ хийж тулалддаг болсон байна. Энэ дотор цэрэг байсан хүмүүс, жирийн иргэд, зарим нь язгууртан,  бүр сенатчид ч байсан гэдэг.

Гладиаторууд бүгд боолууд байгаагүй

2 Гладиаторын тулаан эхлээд оршуулах ёслолын нэг хэсэг байжээ

Эртний түүх дурсгалын бичигт гладиаторын тулааныг соёлын үзүүлбэр мэтээр бичдэг хэдий ч орчин үеийн түүхчид үүнийг оршуулах ёслолын нэг хэсэг гэж үздэг байна. Учир нь эхэн үед баян тайж нарыг оршуулахад гладиаторын тулаан үзүүлдэг байжээ. Энэ нь талийгаач амьд ахуйдаа сайн сайхан байсныг илтгэх нэг бэлгэ тэмдэг гэж тухайн үеийн ромчууд үздэг байв. Эртний Ромын зохиолч Тертуллиан, Фест нарын бичсэнээр бол хүний цус талийгаачийн оюун санааг цэвэрлэдэг гэж ромчууд итгэдэг байж. Энэ утгаар талийгаачийн оюун санааг ариусгахын тулд гладиаторын амиар дэнчин тавьдаг байсан гэнэ. Ийм ёслол Юлий Цезарын үед бүр өргөн хүрээтэй болдог байсан бөгөөд эцэг, охиноо нас барахад тэдний оршуулгад хэдэн зуун гладиаторыг тулалдуулдаг болсон байна.

Гладиаторын тулаан эхлээд оршуулах ёслолын нэг хэсэг байжээ

3 Гладиаторууд бүгд үхтлээ тулалддаггүй

Кино, ялангуяа цуврал кинонуудад гладиаторын тулаан заавал хайр найргүй алалцаж, цусаа урсган, гар хөлөө тайруулж, нэгийгээ алж байж төгсөж байгаагаар гардаг. Ийм явдал байсан уу гэвэл үнэн. Гэхдээ гладиаторын тулаан нь өөрийн гэсэн дүрэмтэй тухайлбал, өрсөлдөгчид тэнцүү хүчтэй байгаад хэн нэгэн нь хүнд шархадсан тохиолдолд шүүгч хөндлөнгөөс оролцож тулааныг зогсоох эрхтэй байжээ. Дайчид үхэн хатан тулалдаад хоёулаа амьд үлдэх тохиолдол ч байсан гэнэ. Гладиоторууд эздэдээ бас тийм ч хямд “бараа” биш болохоор тэгж яаран алуулах сонирхолгүй байсан нь мэдээж. Ийнхүү дасгалжуулагч нар дайчдыг нэгийгээ алчихгүй, зөвхөн шархдуулах арга ухаанд сургадаг байсан аж. Зарим тулаан нь бүр спортын үзүүлэх тоглолтын хэлбэртэй ч байжээ. Гэхдээ гладиаторын нас тийм ч урт удаан байсангүй. Ихэнх нь сайндаа л 25 нас хүрдэг байсан бөгөөд түүхчдийн бичсэнээр бол тавны нэг нь тулааны үеэр амь алддаг байжээ.

Гладиаторууд бүгд үхтлээ тулалддаггүй

4 Эрхий хуруу зөвхөн алах тушаал биш юм

Гладиатор тулааны үед шархадсан, зэвсгээ алдсан бол түүний хувь заяаг үзэгчид шийдэх нь дүрэм юм. Гладиаторын тулааны асуудлыг эцсийн эцэст эзэн хаан л шийддэг байсан гэнэ. Гэхдээ зохион байгуулагчид мөн эзэн хаан заримдаа гладиаторын хувь заяаг шийдэх эрхийг үзэгч олонд өгдөг байсан юм. Үүнийг л бид кинон дээрээс “эрхий хуруу”-гаа доош харуулж алахыг, дээш харуулж аврахыг шийддэг гэж ойлгох болсон.

Түүхчдийн хэлж байгаагаар бол эрхий хуруу нь хуйнаас нь сугалсан илдийг дүрсэлдэг болохоор дээшээ доошоо харах нь гол биш, гладиаторыг ал л гэсэн дохио болдог байжээ. Харин ханцуй дотроо нуусан эрхий хуруу нь хуйндаа байгаа илдийг дүрсэлж дайчныг өршөөхийг бэлгэддэг байсан гэнэ. Гэхдээ зарим үед үзэгч олон сэтгэл нь хөөрөлдөө автан “Өршөө”, “Түүнийг ал” хэмээн хашхиралддаг л байж л дээ.

Эрхий хуруу зөвхөн алах тушаал биш юм

5 Гладиаторууд өөрийн гэсэн зэрэг зиндаатай байсан

Манай эриний 80-аад онд гладиаторуудын тулаан ерийн нэг цус урсгасан алалцаанаас нарийн зохион байгуулалттай тулааны спортын хэмжээнд хүрч хөгжжээ. Дайчид нь тулааны туршлага болон хэрэглэдэг зэвсгээсээ хамаараад өөр өөр зэрэг зиндаа, төрөлтэй байжээ. Гопломах төрлийн гладиаторууд  тулааны жад, илд, гурвалжин бамбай гэх мэт зэвсэгтэй байв. Харин Мирмиллон гладиаторууд бамбай, 40-50 см урттай илдтэй байсан юм. Мөн тэр ч бүү хэл Эквитүүд гэх гладиаторууд тулааны талбарт морьтой, тэрэгтэй гарч ирдэг гладиаторууд ч байв. Мөн Димахерүүд нь хоёр гартаа нэг нэг илд барин тулалддаг байсан юм. Гэхдээ гладиаторын тулааны хамгийн жигтэй хэлбэрээр тулалддаг Ретиарий гладиаторууд зөвхөн тор, сэрээ дэгээ барьж тулалддаг байсан гэнэ. Энэ төрлийн дайчид өрсөлдөгчөө торонд оруулж хөдөлгөөнгүй болгоод сэрээ дэгээгээрээ гэмтээхийг илүүд үздэг байжээ. 

Гладиаторууд өөрийн гэсэн зэрэг зиндаатай байсан

6 Эмэгтэй гладиатор ч байсан

Эмэгтэйчүүд гладиатор болоод тулааны тайзан дээр гарсан гэдэгт түүхчид итгэхгүй байгаа ч үнэндээ манай эриний нэгдүгээр зууны үед энэ нь Ромд хэвийн үзэгдэл байсан гэнэ. Эзэн хаан Домицианд эмэгтэйчүүдийн тулаан ихэд таалагдаж тэднийг одойчуудтай байлдуулах юм уу, эсвэл амьтадтай тулалдуулж үздэг байжээ. Хожим манай эриний 200-гаад оны сүүлчээр эмэгтэйчүүдийг тулааны тайзан дээр гаргахыг болиулсан байна.

Эмэгтэй гладиатор ч байсан

7 Гладиаторууд өөрийн гэсэн үйлдвэрчний холбоотой байжээ

Гладиаторууд хэдийгээр тайзан дээр нэгнийгээ алдаг байсан ч өөр зуураа ахан дүүс шиг л байсан гэдэг. Зарим нь бүр өөрийн гэсэн нөхөрлөл, холбоо байгуулан дундаасаа даргаа сонгодог байж. Хэн нэгэн нь тулааны үеэр амь алдахад нөхөд нь түүнийг хүндэтгэлтэйгээр оршуулдаг, ар гэр, эхнэр хүүхдэд нь тэжээгчээ алдсаны нь төлөө тодорхой хэмжээний нөхөн төлбөр мөнгөн тусламж үзүүлдэг байсан гэнэ.

Гладиаторууд өөрийн гэсэн үйлдвэрчний холбоотой байжээ

8 Ромын эзэн хаад заримдаа гладиаторын тулаанд оролцдог байжээ

Гладиаторын тулаан нь эзэд хаадын сонирхож зугаацдаг зүйл гэж олон хүн үздэг. Гэтэл хаад ихэс дээдэс заримдаа өөрсдөө тулаанд оролцдог байжээ. Ромын хаан Калигулу, Тита, Адриан нар талбай дээр гладиатортай тулалддаг байсан гэнэ. Мэдээж эзэн хаанд аюул учруулах аргагүй, аюулгүй байдлыг дээд зэргээр хангадаг байв. Жишээ нь эзэн хааны өрсөлдөгчийн сэлэм нь иргүй байх гэх мэт. Эзэн хаан Коммод нь үзэгч олондоо цус харуулахын тулд тайзан дээр торонд хийсэн баавгай, ирвэс алдаг байсан гэдэг. Тэр бас гладиаторуудтай ч тулалддаг байж. Гэхдээ түүний эсрэг ямар ч туршлагагүй дайчин юм уу, үзэгчдийн дундаас муу зэвсэгтэй нэгнийг сонгон тулалдуулдаг байсан гэнэ. Мэдээж энэ тулаан юу гэж “Гладиатор” кинон дээр гардагчлан Коммод хаан талбай дээр Максимусын гарт үрэгддэг шиг төгсөх вэ дээ. 

Ромын эзэн хаад заримдаа гладиаторын тулаанд оролцдог байжээ

9 Гладиаторууд өөрийнхөө цаг үеийн секс бэлгэ тэмдэг болдог байжээ

Зарим түүхчид гладиаторуудыг зэрлэг бүдүүлэг боол, тэднийг доод хүрээнийхнээс сонгож авдаг гэж бичдэг, ингэж ч ойлгодог байсан. Үүгээрээ ч  алдаршиж зураг хөрөг нь энд тэнд өлгөөтэй, хүүхдүүд гладиатор болж тоглоцгоож, хамгийн эрэлхэг, амжилттай гладиаторууд өнөөгийн тамирчдын шүтээн болж байх жишээтэй.

Гладиаторууд харин тухайн үеийнхээ эмэгтэйчүүдийн дунд жинхэнэ секс бэлгэ тэмдэг болж байсан гэдэг. Помпейг хотоос олдсон нэг зураг дээр хэсэг бүсгүйчүүдээр тойруулсан гладиаторыг дүрслээд тэд нь их л баяр баясгалантайгаар түүнд хандаж байгааг харуулсан байжээ. Эртний Ромын олон бүсгүй гладиаторын цусанд  будагдсан зүүлт чимиг зүүж, зарим нь бүр бэлгийн чалх сайжруулж идэвхжүүлнэ хэмээн тэдний хөлсийг гоо сайхны бүтээгдэхүүндээ хольж хэрэглэдэг байсан гэнэ.

Гладиаторууд өөрийнхөө цаг үеийн секс бэлгэ тэмдэг болдог байжээ

13
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()