Бидний үнэн гэж боддог худал зүйлс

Хар багаасаа сонсож дуулснаараа л ёстой маргашгүй үнэн гэж бодсоор ирсэн ч бодит байдал дээр огт худал зүйл олон бий. Лууван их идвэл хараа сайжирдаг гэдэг ч юм уу, шар айраг уухаар гүзээ суудаг, нойтон үстэйгээ гадаа гарвал ханиад хүрнэ шүү гээд л. Өнөөдөр ч та хүүхдүүддээ ингэж л ярьж хэлдэг байж магадгүй. Интернэт, мэдээллийн эрин зуунд хэн хүний хэлсэн бүхэнд итгээд, түүнийгээ цааш нь түгээх нь яавч зөв биш. Таныг ингэж төөрөгдүүлэхгүйн тулд дараах мэдээллийг хүргэж байна.

Бидний үнэн гэж боддог худал зүйлс
Та байртай болмоор байна уу?
Хаах
Сурталчилгаа

1 Бид бодохдоо: Нохой юмсыг хар цагаанаар хардаг

Гэвч: Бүх хүн нохой орчлонг зөвхөн хар цагаанаар хардаг, өнгө ялгадаггүй гэж боддог. Үнэндээ бол нохой өнгө ялгадаг, гэхдээ яг бидэн шиг олон өнгийг ялгадаггүй юм. Оросын эрдэмтэд нохдыг өнгөний хязгаартай нөхцөлд байлгаж туршихад нэг хэлбэр дүрстэй ч өөр өөр өнгөтэй зүйлсийг ялгаж байсан нь илэрчээ. Тэгэхээр бидний сайн анд гэгдэх ноход маань яг л хүн шиг улаанаас ногоон руу шилжих  спектор өнгийг ялгадаг байх нь.

Бид бодохдоо: Нохой юмсыг хар цагаанаар хардаг

2 Бид бодохдоо: Хэлний тодорхой хэсэг зөвхөн нэг л амтыг мэдэрдэг

Гэвч: Германы эрдэмтэн Давид Хениг ХХ зууны эхээр хэлний хэсэг бүр амтыг ижил хүлээн авдаг ч хариу үйлдлийн хурд нь өөр өөрөөр илэрдэг гэсэн судалгаа хийжээ. Он жилүүд өнгөрөхөд Хенигийн судалгааг эрдэмтэд дахин судалсаар хэлний бүхий л хэсэг бүх амтыг адилхан мэдэрдэг гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Харин Хенигийн энэ домгийн таамаг яаж төрсөн бэ?

Харвардын их сургуулийн сэтгэл зүйч Эдвин Боринг Хенигийн судалгааг задлан шинжилж судалснаар тэр хэлний үзүүр нь амттаныг, арын хэсэг нь гашуун амтыг, харин хажуу тал нь хүчиллэг, шорвог зүйлийг мэдэрдэг гэснийг олж мэдсэн байна.

Бид бодохдоо: Хэлний тодорхой хэсэг зөвхөн нэг л амтыг мэдэрдэг

3 Бид бодохдоо: Шар айраг их уувал гүзээ сууна

Гэвч: Шар айраг их уувал гүзээ суудаг гэсэн яриа ихэд тархсан байдаг. Угтаа бол энэ нь шар айрагны буруу биш, ер нь согтууруулах ундааг буруутгах гэсэн олон ярианы л нэг. Шар айрагд алкоголь агуулагдаж, ходоодны салст бүрхэвчийг цочроон, хооллох дур хүслийг өдөөдөг нь үнэн. Тиймээс л хүмүүс шар айраг уухынхаа хажуугаар олон төрлийн юм хольж идэхэд хүрч, улмаар бага зэрэг жин нэмдэг юм.

Америкийн Рочестр дэх Майо клиникийн таргалалтын мэргэжилтэн, эмч Майкл Женсен шар айраг уух үед согтууруулах ундаа нь элгэн дэх өөхийг шатааж, улмаар бэлхүүсэнд өөх хуримтлагддаг гэжээ. Угтаа бол зүгээр л физиологийн онцлогоороо эрчүүдийн өөх хэвлийд хуримтлагдаж, бүсгүйчүүдийнх өгзөг, гуяд хуримтлагддаг байна.

Бид бодохдоо: Шар айраг их уувал гүзээ сууна

4 Бид бодохдоо: Лууван идэх нь хараа сайжруулдаг

Гэвч: Энэ цуу яриа нь Дэлхийн II дайны үеийн суртал ухуулгын үндсэн дээр бий болжээ. Тухайн үед Британийн арми сөнөөгч онгоцны нисгэгчдийнхээ шөнийн харааг сайжруулахын тулд лууван их идүүлдэг гэж тэд мэдэгдсэн байна. Үнэн хэрэгтээ бол Британийн онгоцнууд дайсны онгоцыг амархан илрүүлэх дохиоллын цоо шинэ төхөөрөмжтэй байж. Британи зүгээр л шинэ технологийнхоо нууцыг дайснуудад алдчихгүйн тулд ийм мэдэгдэл хийснийг хэвлэлүүд шүүрэн авч дамжуулснаар дайснууд хууртаж улмаар энэ домог үүссэн хэрэг. Тэгээд энэ нь дэлхий даяар тархаж бид үнэмшсээр, хүүхдээ лууван идэхийг шаардсаар байгаа нь энэ ажээ.

Бид бодохдоо: Лууван идэх нь хараа сайжруулдаг

5 Бид бодохдоо: Хоол идсэнийхээ дараа шууд усанд сэлбэл живнэ

Гэвч: Олон хүн хоол идчихээд шууд усанд сэлж болохгүй, дор хаяж 30 минутаас нэг цаг болж байж усанд ор гэдэг. Тэгэхгүй бол булчин шөрмөс татаж живнэ гэдэг билээ. Яг үнэндээ бол ийм тохиолдол хэзээ ч, хаана ч гарч байгаагүй юм. Хоол идсэний дараа шууд усанд сэлэхэд гэдэс хэвлийгээр жаахан таагүй мэдрэмж төрж болох ч энэ нь  амь нас, эрүүл мэндэд хор хөнөөлгүй.

Бид бодохдоо: Хоол идсэнийхээ дараа шууд усанд сэлбэл живнэ

6 Бид бодохдоо: Хөлийнхөө үсийг хусвал дараа нь илүү их хар үс ургана

Гэвч: Охид бүсгүйчүүд өөр зуураа хөлийнхөө үсийг битгий хус, дахиад ургахдаа өтгөн хар үс ургадаг гэж ярьцгаадаг. Гэтэл энэ нь худал болохыг бас л баталжээ. Үсний талаар 30 жил судалж, “Үс. Дэлхий дахины түүх” ном бичсэн биологич Курт Стенн: “Үүнийг баталж чадаагүй” гэж хэлж байна. Түүний хэлж байгаагаар бол үс хусахад зөвхөн өнгөн дээрх шингэн шар үсийг нь хусч аваад цаад бүдүүн үндэс нь үлддэг, тэр нь ургаад ирэхээр урьдынхаасаа бараан, өтгөн юм шиг харагдагт л хүмүүс хууртаад байгаа гэнэ. Үсний энэ арай бүдүүн хэсэг ургасаар эцэс болоход хөл дээрх үс эхний байсан шигээ л шар үс болдог байна. Хөлийнхөө үсийг хусахаас бүү ай.

Бид бодохдоо: Хөлийнхөө үсийг хусвал дараа нь илүү их хар үс ургана

7 Бид бодохдоо: Буурал үсээ сугалбал тэнд нь дахиад хоёр буурал үс ургана

Гэвч: Нэг буурал үсээ сугалж авбал, тэнд дахиад хоёр буурал үс нэмэгдэнэ гэдэг ойлголт хэзээнээс бий болсон нь тодорхойгүй. Угтаа бол нэг үс сугалж авахад хуйхан дээрх тэр үсний сүвнээс нь нэг л үс ургана шүү дээ. Хуйхан дээр нэг л нүх байгаа юм чинь, тэндээс нэг л үс ургана гэж "The Beauty Brains" блогийн ерөнхий редактор, гоо сайханч Рэнди Шуллер хэлж байна.

Бид бодохдоо: Буурал үсээ сугалбал тэнд нь дахиад хоёр буурал үс ургана

ХЭРВЭЭ ТАНД ДЭЭРХ МЭДЭЭ ТААЛАГДСАН БОЛ ДООРХ ЛИНКЭЭР ОРЖ ИЖИЛ ТӨСТЭЙ МЭДЭЭ УНШИНА УУ:

~Бидний үнэн гэж боддог худал зүйлс (I)~

~Бидний үнэн гэж итгэдэг худал зүйлс (II)~

~Түүхэн хүмүүсийн тухай үнэн гэж боддог худал зүйлс~

 

12
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()