Сайн кофег хэрхэн таних вэ?

2019-01-13, 13:20
2,611

Кофены амт ямар байх нь үрийн төрөл сорт, хэрхэн боловсруулсан, ямар температурт хуурсан, нэмэлт орц нь юу байсан, тэр ч байтугай баристагийн тухайн үеийн зан ааш зэрэг олон хүчин зүйлээс хамааралтай байдаг. Эдгээр бүх ажиллагаа бидний нүднээс далд болдог тул үйлчлүүлэгчид захиалгаа өгч, сэтгэлд хүрэхээр амттай байна гэж найдахаас өөр зүйлийг төдийлөн хийж чадахгүй. Гэхдээ аяган дахь кофены шинж чанар дээр үндэслэн дээр дурдагдсан хүчин зүйлүүдийн талаар амархан мэдэж болдог. Ингээд та бүхэнд амтлаг, чанартай кофены шинж чанар ямар байх ёстойг хэлж өгье.

Сайн кофег хэрхэн таних вэ?

1 Каппучино

  • Каппучиног 180мл-ээс багагүй, өөрөөр хэлбэл томхон шиг аяганд хийж өгөх ёстой. Тэгж байж л сүү, кофе хоёрын төгс тэнцлийг бий болгож чадна.
  • Буцлам халуун байж болохгүй. Дунджаар 50-60 °С-ийн халуунтай байх нь тохиромжтой.
  • Кофен дээр сүү нэмсэн нь мэдэгдэхүйц ялгарахааргүй байх хэрэгтэй.
  • Хөөсөн дээрх зураг нь хангалттай тод, гол нь энгийн байх ёстой. Латтэ дээрх шиг "урлагийн бүтээл" каппучинод зохимжгүй, нарийн детальтай зураг кофены дотоод бүтэц, өтгөн чанарыг нь үгүй хийчихдэг.
  • Хөөс нь хайлуулсан зайрмаг шиг өтгөнтэй, нүх сүвгүй , том бөмбөлөггүй байх нь сайн хийгдсэн каппучиногийн шинж. 

Каппучино

2 Эспрессо

  • Тохиромжтой хэмжээ 30-40 мл
  • Хүний амтлах мэдрэхүйг сэргээж өгөхийн тулд эспрессог аягатай усны хамт барих хэрэгтэй байдаг
  • Амт нь чанга байх тусмаа сайн
  • Хөөс нь нягт, том бөмбөлөггүй, цайвар бор өнгөтэй байх. Хөөсөнд нь зааг гарч хагарсан байвал дутуу болгосон гэсэн үг. 

Эспрессо

3 Латтэ

  • Тохиромжтой хэмжээ 200–360 мл
  • Хөөс нь каппучино шиг зузаан биш, дунджаар 4-6 мм байх хэрэгтэй. Харин өтгөнөөрөө каппучинотой ойролцоо, мөн том бөмбөлөгнүүд үүсээгүй байвал сайны шинж
  • Сүүтэй ямар ч кофег цитрусын төрлийн жимстэй хамт хэрэглэж болохгүй

Латтэ

4 Американо

  • Тохиромжтой хэмжээ 120-160 мл
  • Хэтэрхий гашуун эсвэл исгэлэн, уусны дараа аманд түлэнхий амт мэдрэгдэж байвал сайн американо биш гэсэн үг
  • Гадаргуу дээр нь цагаан толбо байх ёсгүй. Кафейны хэмжээг ихдүүлсэн кофенд цагаан толбо харагддаг.

Американо

11
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()