Хамгийн их хүн телевизээр үзсэн бүх цаг үеийн онцлох үйл явдлууд

Зурагт гэдэг төхөөрөмж бий болсноос хойш та бид томоохон үйл явдлуудыг тэр дээр нь хүлээж авах боломжтой болсон билээ. Сонин, сэтгүүл зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уншигчдын тоо, худалдан авалт зэргээрээ рейтингээ дүгнэх боломжтой байдаг. Харин хамгийн олон үзэгчтэй зурагтын нэвтрүүлэг үйл явдлуудыг тооцоолох нь тийм ч амар зүйл биш. Тэгвэл АНУ-ын "ABC" болон Английн "BBC" компаниуд хамтран бүх цаг үеийн хамгийн их хүн зурагтаар үзсэн үйл явдлуудын жагсаалтыг гаргажээ. Ингээд та бүхэнд тус жагсаалтыг хүргэе. 

Хамгийн их хүн телевизээр үзсэн бүх цаг үеийн онцлох үйл явдлууд

13 Саран дээр газардсан нь (1969 он)

  • Үзсэн хүний тоо: 530 сая.

АНУ-ын сансар судлалын хүрээлэн "NASA" 1961 оноос угсарч эхэлсэн эхэлсэн пуужин 8 жилийн дараа хөөрч, сансрын нисгэгч Нил Армстронг (Niel Armstrong) саран дээр хөл тавьж байгаа бичлэгийг хагас тэрбум гаруй хүн үзсэн байна. 

Саран дээр газардсан нь (1969 он)

12 Жон Ф Кенниди (John F. Kennedy)-гийн аллага (1963 он)

  • Үзсэн хүний тоо: 600 сая.

Мэдээж хэрэг АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кенниди амиа алдаж байгаа мөчийг хүмүүс үзээгүй. Харин түүнийг үхсэн гэдэг мэдээг зарлаж буй мэдээг дэлхий даяараа 600 сая гаруй хүн үзсэн байдаг аж. Тухайн үед 10 америк хүн тутмын нэг нь зурагтаа үзэж байсан гэдэг.

Жон Ф Кенниди (John F. Kennedy)-гийн аллага (1963 он)

11 Хунтай Чарлс (Prince Charles) болон Диана Спенсер (Diana Spencer) нарын хурим (1981 он)

  • Үзсэн хүний тоо: 750 сая.

"Зууны хурим" гэж нэрлэгдэж байсан Английн угсаа залгамжлах хунтайж болон Диана гүнжийн хуримд нийт 3,500 зочин ирсэн бөгөөд нийт 750 сая хүн тэдний хуримыг зурагтаар үзсэн байна. 

Хунтай Чарлс (Prince Charles) болон Диана Спенсер  (Diana Spencer) нарын хурим (1981 он)

10 Мохаммед Али болон Жорж Форман (Muhammad Ali and George Foreman) нарын тулаан (1974 он)

  • Үзсэн хүний тоо:  1 тэрбум.

20 зууны шилдэг боксын тулаан гэж нэрлэгддэг Мохаммед Али болон Жорж Форман нарын дэлхийн аваргын төлөө хийсэн тулаан нь анх удаа нэг тэрбум гаруй хүн үзсэн үйл явдал болж байжээ. Энэ нь тухайн үеийн дэлхийн хүн амын дөрөвний нэг нь энэ тулааныг үзсэн гэсэн үг юм. Мохаммед Али болон Жорж Форман нарын тогтоосон рекордыг өөр боксчид эвдээгүй хэвээр байна. 

Мохаммед Али болон Жорж Форман (Muhammad Ali and George Foreman) нарын тулаан (1974 он)

9 Хунтайж Харри болон Меган Маркл (Prince Harry and Megan Markle) нарын хурим (2018 он)

  • Үзсэн хүний тоо:  1 тэрбум.

Энэхүү хуримыг яг хэдэн хүн үзсэн бэ гэдгийг одоо хүртэл хүмүүс яг таг тогтоогоогүй байна. Ерөнхийдөө нэг тэрбум гаруй хүн үзсэн гэдэг тооцоо байдаг ч үнэндээ энэ тоо 1.1 эсвэл 1.2 тэрбум гэж баталдаг хүмүүс олон бий. Гэхдээ л Хунтайж Харри болон Меган Марклын хуримыг дэлхий даяараа үзсэн гэдэг нь тодорхой. 

Хунтайж Харри болон Меган Маркл (Prince Harry and Megan Markle) нарын хурим (2018 он)

8 Хунтайж Уилиам болон Кейт Мидлтон (Prince William and Kate Middleton) нарын хурим (2011 он)

  • Үзсэн хүний тоо:  1.5 тэрбум.

Мөн адил энэ хуримыг үзсэн хүний тоог яг таг тогтоох боломжгүй хэвээр байгаа. Английн улс төрчид энэхүү хуримыг 2 тэрбум хүн үзсэн гэж баталдаг ч "Forbes" сэтгүүлийн 1.5 тэрбум гэсэн тоог хүмүүс арай илүү бодитой гэдэгт санал нийлдэг. Ямартай ч Хунтайж Уилиам болон Кейт Мидлтон нарын хурим нь бүх цаг үеийн хамгийн их хүн үзсэн хурим гэдэгтэй хэн ч санал зөрдөггүй. 

Хунтайж Уилиам болон Кейт Мидлтон (Prince William and Kate Middleton) нарын хурим (2011 он)

7 "Live Aid" хөгжмийн тоглолт (1985 он)

  • Үзсэн хүний тоо:  1.9 тэрбум.

Этиоп улсад 1984-1985 хооронд үргэлжилсэн өлсгөлөнтэй тэмцэх зорилгоор тухайн үеийн хамгийн томоохон дуучид болон уран бүтээлчид нийлэн 1985 оны 7-р сард "Live Aid" хэмээх хандивийн хөгжмийн тоглолтыг Лондон хотод хийсэн юм. 

Энэхүү тоглолтыг дэлхийн 150 гаруй оронд шууд дамжуулсан бөгөөд тухайн үеийн дэлхийн хүн амын 40 гаруй хувь нь үзсэн байна. 

"Live Aid" хөгжмийн тоглолт (1985 он)

6 Майкл Жексон (Micheal Jackson)-ы оршуулах ёслол (2009 он)

  • Үзсэн хүний тоо:  2 тэрбум.

Попын хаан Майкл Жексоны оршуулах ёслолыг 180 гаруй орны 2 тэрбум хүн үзсэн гэж "ABC" агентлаг тооцоолсон бөгөөд энэ тоо 2.5 тэрбумд хүрч болно гэдгийг бусад судалгаа харуулдаг. 

Майкл Жексон (Micheal Jackson)-ы оршуулах ёслол (2009 он)

5 Диана гүнж (Princess Diana)-гийн оршуулга (1997 он)

  • Үзсэн хүний тоо:  2.5 тэрбум.

Диана гүнжийн оршуулах ёслолыг тухайн үеийн дэлхийн хүн амын тэн хагас нь үзсэн байна.

Диана гүнж (Princess Diana)-гийн оршуулга (1997 он)

4 Атлантагийн зуны Олимпын нээлт (1996 оны )

  • Үзсэн хүний тоо:  3.5 тэрбум

АНУ-ын Атланта хотод зохиогдсон 1996 оны зуны олимпийн нээлтийн арга хэмжээг дэлхийн хүн амын 65 хувь нь үзсэн бөгөөд тус наадмын тэмцээн бүрийг дунджаар 40 сая хүн үзсэн байна. 

Атлантагийн зуны Олимпын нээлт (1996 оны )

3 ОХУ-д зохиогдсон ДАШТ (2018 он)

  • Үзсэн хүний тоо:  3.57 тэрбум

Дэлхийн хөлбөмбөгийн холбооноос гаргасан албан ёсны мэдэгдлээр бол 2018 оны ДАШТ-ыг дэлхийн хүн амын тэн хагас нь үзсэн бөгөөд өмнөх үзэгчдийн тоо ДАШТ-аас 30 хувиар нэмэгдэж дээд амжилт тогтоосон байна. 

ОХУ-д зохиогдсон ДАШТ (2018 он)

2 Рио Де Жанерогийн зуны Олимпын нээлт (2016 он)

  • Үзсэн хүний тоо:  3.6 тэрбум

Рио Де Жанерогийн зуны Олимпын нээлтийг манай гаригийн хүн амын тал нь үзсэн ч сүүлийн 50 гаруй жилд анх удаа зуны олимпын нээлтийг үзэгчдийн тоо өмнөхөөсөө буурсан үзүүлэлт гарсан байна. Судлаачид үүнийг цахим орчинд шууд дамжуулж байгааг зурагттай хамтатгаж тооцох боломжгүйтэй холбосон байдаг. 

Рио Де Жанерогийн зуны Олимпын нээлт (2016 он)

1 Лондонгийн зуны Олимпын нээлт (2012 он)

  • Үзсэн хүний тоо:  3.7 тэрбум

Дэлхийн XXX удаагийн зуны олимпын наадмын нээлтийг 3.7 тэрбум хүн үзсэнээр бүх цаг үеийн хамгийн их хүн үзсэн үйл явдал болж Геннисийн номонд бичигдсэн байна. 

Лондонгийн зуны Олимпын нээлт (2012 он)

24
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Фейсбүүк сэтгэгдэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()