Эмэгтэйчүүдийн хөхөнд зориулсан Япон сүм

Зөвхөн эмэгтэйчүүдийн хөхөнд зориулагдсан Японы нэгэн сүм байдаг аж. Күдояма хэмээх бяцхан суурингийн Коя-сан хэмээх уулын бэлд орших Зисон-ин сүм бол Японы буддын хамгийн өвөрмөц газар мөн юм. Гаднаас нь харахад бусад сүмээс ялгархааргүй энэ газрын дотор нь орж ирэхэд л хөхний хэлбэртэй зүйл энд тэндгүй өлгөөстэй байна. Үүгээр л та арай онцгой газар орж ирснээ мэднэ. Эндээс та порлон, даавуу, хуванцраар хийсэн модон тавцантай мянга мянган хөх харах боломжтой.

Эмэгтэйчүүдийн хөхөнд зориулсан Япон сүм
Та задлахад бэлэн үү?
Хаах
Сурталчилгаа

Анх Зисон-ин сүмийг Коя-сан дагшин ууланд гарах гарц болгон барьсан аж. Нэг удаа энд хөхний хорт хавдраар өвчилсөн эмэгтэйг дагуулан нэгэн эмч онцгой мөргөл үйлдэх гэж ирснээс сүмд өөрчлөлт гарч эхэлсэн байна. Эмч энэ сүмд хөхний хэлбэртэй зүйл авчирч, өлгөх хүсэлтийг сүмийнхэнд гаргажээ. Сүмийн лам нар ч зөвшөөрч, эндээс шинэ уламжлал мэндэлсэн байна.

Ийнхүү эхний хөхний дүрс өлгөгдсөн цагаас хойш мөргөлчид "хөх" нэмэрлэхээр ирдэг болжээ. Зарим нь энэ газраас эсэн мэнд жирэмслэхийг гуйдаг бол зарим нь бурхнаас сүү сайн оруулж өгөхийг, эсвэл хөхний хорт хавдрыг нь эдгээж өгөхийг гуйдаг байна.

Хэдий энэ нь нэлээд хачирхалтай ч цаад мөн чанар нь тун гайхалтай уламжлал юм. Магадгүй энэ сүмд ирсэн цөөнгүй эмэгтэйчүүд хөхөө жижгэрүүлэх эсвэл томруулахыг хүсэж, мөргөл үйлдсэн байдаг биз ээ.

7
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()