Сурталчилгаа (15)
Хаах

Ямар хөхний даруулга эрүүл мэндэд хортой вэ?

Эмэгтэйчүүд хөхний даруулга сонгохдоо хэмжээнээс гадна төрөл дээр анхаарах ёстой байдаг аж. Учир нь нийт бүсгүйчүүдийн 80 хувь нь буруу төрлийн хөхний даруулга зүүдгээс болоод төрөл бүрийн эрүүл мэндийн асуудалтай болдог ажээ. Энэ үүднээс эмэгтэйчүүддээ зориулан ямар хөхний даруулга сонгож ямрыг нь сонгохгүй байх талаарх зөвлөгөөг хүргэж байна. 

Ямар хөхний даруулга эрүүл мэндэд хортой вэ?

1 Танд заавал байх ёстой хөхөвчнүүд

1. Бүтэн аягатай хөхөвч (Full cup bra) 

Том хэмжээтэй, хоёр хөх нь хөхөвчнөөсөө мултарч гарах гээд байгаа юм шиг эвгүй мэдрэмж авдаг бүсгүйчүүдэд зориулагдсан даруулга нь хөхний бүх хэсгийг халхална. Бараг л хувцас шиг. Өдөр тутамдаа, санаа зовох зүйлгүй өмсөж болно.

Танд заавал байх ёстой хөхөвчнүүд

2. Спорт хөхөвч (Sports bra)

Мэдээж хөрөг огцом эсвэл ачаалал ихтэй хөдөлгөөн хийх гэж байгаа үедээ эмэгтэйчүүд үүнийг өмсөх хэрэгтэй. Та ямар ч хөдөлгөөн хийсэн бай биед эвтэйхэн хөнгөн бөгөөд цээж тань нэвт харагдахгүй. 

3. Футболкны хөхөвч (T-shirt bra) 

Ил оёдолгүй учраас футболкны цаанаас ч мэдэгдэхгүй байх зориулалттай. Ихэвчлэн хээ, тор, чимэглэлгүй цулгуй загвартай байдаг. Аль нэг хэсэгтээ нэмэлт зөөлөвч байхгүй. Гэхдээ бүхэлдээ нимгэн хатуулгатай учраас хэмжээнд нь нөлөөлөхгүйгээр хөхний хэлбэрийг засаж, хөхний товчийг нуудаг. Энэ нь эмэгтэй хүний биед хамгийн сайн наалдаж, суудаг загвартай хөхөвч юм шүү.

4. Өргөгчтэй хөхөвч (Push up bra) 

Бүсгүй танд шаардлагатай бүх талын “дэмжлэг”-ийг үзүүлнэ. Хоёр талаас шахаж доороос өргөнө. Ингэснээр хөхийг том, тачаангуй харагдуулдаг. Зөөлөвч нь зөвхөн доороо төвлөж биш, хөхөвчний гадна талд давхар байрласан байдгаараа жирийн, хатуулгатай хөхөвчнүүдээс давуу талтай. Гелэн, хөөсөн, резинэн гээд ямар ч төрлийн зөөлөвчтэй байж болно.

5. Гүн хөхөвч (Plunge) 

Хоёр аяганыхаа хооронд бага зэрэг зайтай эсвэл нарийхан холбоостой байдаг учраас гүн энгэртэй даашинз, хувцасны дотуур өмсөхөд юу ч мэдэгдэхгүй. Доороос нь өргөхийн хажуугаар хоёр тийш нь салгаж өгдөг давуу талтай. Төрөлхийн гүн зураастай юм шиг харагдуулдаг. Байгаа юмаар тань “гайхуулаад” өгнө.

6. Бандю хөхөвч (Bandeau) 

Мөрөвчгүй учраас доош энгэртэй эсвэл мөргүй даашинз, хувцасны дотуур өмсөхөд тохиромжтой. Бага зэргийн хатуулгатай тул хөхний товчийг нууж, хэлбэрийг засна. Энэ нь жижиг хөхтэй бүсгүйчүүдэд тохиромжтой. Том хөхтэй бүсгүйчүүдийн хувьд доош мултрах магадлалтай учир тохиромжгүй. Хөхний даруулга шиг харагддаггүй учраас гэрэлтдэг цамц, суга нь онгорхой майкны дотуур өмсөж загварлаг харагдуулж болно. 

7. Суман хөхөвч (Bullet bra)

XX зууны эхэн болон дунд үед энэхүү хөхөвчийг зүүдэг байсан бол сүүлийн жилүүдэд энэ трэнд эргэн ирэх хандлагатай байгаа. Том хөхтэй эмэгтэйчүүдэд энэхүү даруулга яг таарна. Учир нь энэхүү даруулга нь том аягатай байдаг учраас хөхийг маш сайн дэмжиж өгдөг. Мөн баяр цэнгийн дээр таны даашинзтай маш сайн хосолно. 

8. Хувирдаг хөхөвч (Transforming bras)

Энэхүү даруулгын мөрөвчийг та хүссэнээрээ өөрчилж болдог учраас заавал өөрийнхөө цуглуулгад нэмээрэй. 

2 Хэзээ ч авч болохгүй хөхөвчнүүд

1. Хатуулгагүй хөхөвч (Bralette)

Хэдий энэ хөхөвч нь дэгжин харагддагийн дээр өмсөхөд эвтэйхэн байдаг ч энэхүү даруулга таны хөхийг дэмжиж өгөдөггүй учраас байнга өмсвөл төрөл бүрийн зовуур үүсгэж мэднэ. Дээрээс нь таны хөх унжиж эхлэх эрсдэлтэй. 

Хэзээ ч авч болохгүй хөхөвчнүүд

2. 100 хувь нийлэг материалтай хөхөвч

Ямар ч байгалийн гаралтай материал байхгүй хөхөвч өмсөх нь таны эрүүл мэндэд яав ч сайн биш.

3. Наадаг хөхөвч (Adhesive bra)

Арьсанд наалддаг хөхөвч нь арьсыг сунгахаас гадна удаан зүүвэл хөлсөнд тань үрэгдэж нуралт үүсгэнэ. Мөн ихэнх наадаг хөхөвчийг зөөлөн хуванцраар хийдэг учраас таныг харшилтай болгож мэднэ. 

Бонус: Хөхний даруулга таныг яаж харагдуулдаг вэ?

Бонус: Хөхний даруулга таныг яаж харагдуулдаг вэ?

13
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()